COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VII.4, Бямба
Сэм авгынх руу II сарын 15~нд ниссэнээс хойш бүх өдөр гариг маань "Sunday" болж, одоо ч энэ ханагар баян Хандгайтад наран мандах, саран гийхээр л хорвоогийн хоногийг баримжаалан суунам.

● Манай тусгаарлалтын хамт олон тус тусдаа ажин түжин аж төрж, гар утсаар чанга ярих дуун, хүүхдүүдийн тоглох, уйлах чимээ л хааяа хааяа сонор мялаах. Эмчээс асуухад энд бүх хүмүүс "жив и здоров= цель и невредим" дажгүй байгаа л гэнэ, ашгүй дээ.

● Биднээс 19 эсвэл 20 дахь хорионы өдөр ( VII.12 ~ 13~нд гэсэн үг ) дахин шинжилгээ авч, тэгээд л гуяа алгадан гэрийн зүг гэдэн годон.

● Эндээс гарахдаа хүн бүр өөрийн унаагаа дуудан, байдгийнхаа баруун хаяа руу баяртайгаар тоос татуулан одох юм бна.Тээш ачаагаа бүгд Буянт~Ухаагаас гэр рүүгээ саяхан татсан. Харин гадгаад паспортаа хэрхэн гар дээрээ авах нь л бүдэг бадаг бна даа.

● Манай "партизаны отряд" 21 хоногийнхоо 10~ыг нь ардаа өлхөн орхиж, өнөөдөр "экватороо" давах бид ч урамтай урагшилсаар.

● Бямба гариг бол албан ёсны эргэлтийн өдөр. Хандгайт тийш цуврах хайртуудын зам балрахгүй гэгээн "Saturday". Өнөөдөр ч нийслэл хүрээний хүнсний лангуу овоо хэдэн зоос шожигнуулах байх аа.

● Ханын галерей улам өргөжсөөр. Урагдаж салбайсан, халтардаж бохирдсон обой харах нь сэтгэлд таагүй тул ийм "перестройка" хийсэн нь үнээннн. Өдгөө 51 "бүтээлийг" хананаа "хадаффф". Наадам, байгаль, одод, монгол амьдрал, гадаад орчин зэрэг агшинтай зургууд харахад нэн таатай штт.

● Чингис хааны хөшөөний урд зургаа татуулсан авдар шиг цээжтэй энэ залуу бол манай Радиогийн хятад хэлний редакцийн ажилтан Мөнхжаргал. Өдгөө Тайваньд хэдэн ч хавар, намрыг өнгөрөөв бүү мэд. Мөн~кө~жя~ри~гө~лө дүү биднийг Тайпей хотноо очиход спортын айлчлалд оролцож л байсан нэгэн. Одоо нанхиад хэлний том эрдэмтэн болсонд их баяртай бна. 加油 & 祝你一切美好! 寿比南山 福如东海!

● Зиакк , Монголын сэтгүүлзүйн акул~андуудын зургийг дэрэн тус харалдаа газраа нааж, сэрэх бүрдээ мэндлэхэд сэтгэлд өег. "Засагт ханы цахиур" Монцын Пүрэвдаш баавай, "Ү" сонины "У"~Ганболд, Бөхийн холбооны Данзантан, Сэтгүүлчдийн холбооны Галаарид, Байгаль орчны Шаагаа, "Спортын мэдээ" сонины эрхлэгч асан Дариймаа ажаа, Телевизийн од тоймч Гомбын Золоо, Багабанди ерөнхийлөгчийн "копи"дүр = хуурамч "Дамбийжаа" Бөхдамбий гавъяат, боргилуун зүрх, оргилуун сэтгэлтэй Боргилмаа сэтгүүлч дүү нар минь "Гүүд моонин , хау аа юү түдей!".

● Хандгайтад дөрвөн хананы дунд буй 97 "салан тусгаарлагчдаас" гадна энэ буудалд үйлчилгээний 12, онцгой албаны 2, эмч 4 гээд бүх хүмүүс бас нэгэн дээвэр дор, гэрээсээ хол маниустайгаа хамт байрлаж буй гэнэ шүү, зайлуул. Бас тэд хамт буух юм болов уу, зөрөөд зочид ирэх нь ч гарцаагүй байх даа.

● ОХУ нь корона~гийн эсрэг "Авифавир" гэдэг эм гаргаснаа мэдэгдэж, өөрийнхөө 26 бүс нутаг, Беларусь, Казахстан улс руу экспортлох гэж бна. Бүр дэлхийн 50 орноос захиалга ирсэн л гэнэ.

● Манай сэргэлэн хөхөө бүр таг чиг шүү. Австралид буй, "Гималай" экипажийн гишүүн, хөлбөмбөгийн Bayarnyam Solomon Merkit Баяраа анд маань "Хандгайтын хөхөө чинь архи уусан хүний цусыг сорсон шумуулыг идсэнээс гарцаагүй" гэсэн таамаглал нээрээ ортойдог шүү.

● Өнөө маргааш үүдээ цэлийтэл нээх Английн паб, бар, шөнийн клубууд ангаж цангасан арвин олон үйлчлүүлэгчдээсээ 20 сая паунд£ ~ийн ашиг олно гэж "Индепендент" сонин бичжээ. Хорин сая аа гэж. Англи паб ч үнэхээр нүргээнтэй шүү, хөлбөмбөгийн үеэр бол хөл тавих зайгүй, бүр гадна талд нь хүмүүс босоогоороо грушик пяаввв гудиггүй залгилдаг.

● Өчигдөр Колумбийн хөлбөмбөгийн шигшээгийн тухай кино үзэв. ДАШТ~1994 үеэр АНУ~ын багтай тоглох үед хамгаалагч Андрес Эскобар нь 26 дахь минутад өөрийнхөө хаалганд автогол хийснээс болж, шигшээ нь бүрмөсөн мултарсан гунигт түүх бий. Үүнээс арав хоногийн дараа төрөлх Медельин хотноо нэгэн шизотой фанатад 6 удаа буудуулан, 27 насандаа хорвоог орхисон юм. Харин түүнийг хороосон У.Муньос гэгч алуурчин 43 жилийн ял сонссон ч 11 жил суугаад л шоронгоос суллагдсан гэнэ. "Цахиур Төмөр" нь Түгжилд хутгалуулаад "Хэдэн муу адсаганаас болж хүн алах нь ээ" гэдгээс ч долоон дор.

● UFC дүрэмгүй зодооны аварга Хабибын аав Абдулманап 57 насандаа ертөнцийг орхив. Тэрбээр IV.25~ны өдөр сүрьеэгээр өвчилж, V.3~нд Москва руу шилжин, зүрхний хагалгаанд орсон ч бие нь огт өөдлөхгүй, ком~д байсаар мөнх бусыг үзэв. Дэвжээн дээр эрэгчин, эмэгчинээ үздэг, заналт дайсан Макгрегор, Уайт, Гетжи, UFC, Cпортын сайд Матыцин, Боксын генсек Кремлёв, хөлбөмбөгийн шигшээгийн ахлах Черчесов нар Хабиб Нурмагомедовт эмгэнэл илэрхийлжээ. Спорт ч үүгээрээ л сайхан даа.

● Улиран сонгогдсон Хүүк & Заак дарга нартаа амжилт хүсэн, агуу Монголын ард иргэд дор хаяж 1000$ цалинтай болно гэж найдъя. Сая өвдөг шороодсон залуус минь ах нарынхаа саар мууг таягдан хаяж, сайн сайхныг өвлөн шингээж, дөрвөн жилийнхээ зөв бэлтгэлийг чамбай хангаарай, ирээдүй гэрэлтэй бөгөөд та нар бидний өмөг түшиг, өрлөг эх орноо хөгжүүлэх гол тулгуур шүү!

● Анх 1984 онд Москва ~ Ленинград ~ Рига чиглэлээр аялалд шагналаар хамрагдан, Говь~Алтайн сайн малчид, Дарханы нийтийн хоолны сайчуултай дөрөө зуузай нийлүүлсэн юм. Хөдөөнийхөн анх удаа метро~гоор зорчих болж, Шарга сумын тэмээчин өвөө Шадив гуай копейкоо хийгээд, ногоон гэрэл асаагүй байхад нь зүтгэхэд хоёр талаас нь хамгаалалтын хатуу хаймар чанга хавчаад авчээ. Яг л "Ну погоди" киноны чоно шиг. Сандарсан өвгөн "Ёо ёо ёо ёо, өгсөн штт, хүүр ээ " гэж хашгирч билээ, ха ха ха.

● Өнөөдөр АНУ~ын тусгаар тогтнолын өдөр. Анх 1776 онд Их Британийн захиршаанаас гарч, биеэ даасны том баяр бөлгөө.

 

Одоо юухэн байх вэ, 12~хон хоног үлдлээ.

"Хүн бүдүүн байж болно, бүдүүлэг байж болохгүй" ( Спортын төв ордны зүйр үг)

"Баяр гунигийн алинд ч модон тахиа мэт бай" ( Япон зүйр үг)

Хагас сайндаа бүтэн сайхан амраарай!