COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VII.12, Бямба
Энэ жилийн XXI зууны наадам нь "ХIII зуун" цогцолборт нижигнэнхэн эхэлж, үзэгчидгүй тул дэнж багахан хотойж, харин цэнхэр дэлгэцээ цоо ширтэн буй олон түмэн маань "шал хотойтол" наадах нь дээ!

"Таван цагариг" сонинд үзэг & цаас нийлүүлж байхдаа "Наадмын өмнөх зүрхний бичлэг" хэмээх дөрвөн мөрт элэглэл бичдэг байлаа. Өдгөө түүний гол баатрууд зүлэг ногоон дэвжээ, их спортоос зодог тайлсны дараа хувь заяагаа даган, янз бүрийн салбарт амжилт дэлгэрүүлэн, амьдрал цэцэглүүлж буй нь бахархалтай. Та бүхэндээ шарласан сонины хуудас сөхөж, XX зуунд ховор мундаг бөхчүүдийн зүрх наадмын өмнө яаж дэлсэж байснаа дурсан толилуулъя!

( Үүнийг 1998 ~ 2000 онд тэрлэсэн юм бна шүү, бас л заримыг нь Ванга шиг билэг дэмбэрэлтэй л онож хэлж дээ!)

● Б.БАТ~ЭРДЭНЭ ●
Далан жилийн наадмаар үзүүр түрүүнд хүрээгүй ч
Наян жилийн наадмаар үзээд алдах хүсэл байна
Зөв бурууг дэнслэх Их аварга болсноос хойш
Зүтгэлтэн болох Их замналаа сонгосон нь дээр юм уу даа ( 2000 он)

● А.СҮХБАТ ●
Цагаан толгойн үсэг "А"~гаас эхэлдэг
Ногоон зүлгийн наадам А.Сүхбатаас хамаардаг
Олон арслантай "зоог" хуваах хэцүү боллоо
Ойн наадмаар аварга болж дэвшье, байз ( 2000 он )

● Ц.ЦЭРЭНПУНЦАГ ●
Цэнхэр дээлээ өмсөхөөр бүсгүйчүүд өөрийн эрхгүй өвдөглөх
Цэцэн Сартуулын Пуунааг өрөхөөр өрсөлдөгчид нь өөрсдөө мэдэхгүй сөхрөх
Америк фэнүүд нь интернетээс Мон~Пуны сайтыг хайх
Ах өөрөө ар Монголд зэс молибдений "орд"нээх ( 2000 он )

● О.ОДГЭРЭЛ ●
Цагдаагийн академийг дүүргэсэн бага оврын "Шварценеггер"
Цаашдаа хурандаа мөрдөс зүүх их оврын "Терминатор"
Самбо, жүдогоос арвин ургац хураасан гавъяат "комбайнчин"
Саяхан үеэс сырымд хөл тавьсан шинэ цэрэг "тракторчин" ( 2000 он )

● П.СҮХБАТ ●
Бат~Эрдэнэ аваргын замд яах гэж хөндөлсөв дөө, би
Балжаа аваргын хавсраанд яагаад уначихав даа, би
Ноомой зантай энэтхэг заан байх хүсэл огтхон ч алга
Ноормоо хийсэн надад арслан цолыг минь, одоохон өг! ( 1998 он )

● Ц.БАЯРСАЙХАН ●
Суудлын вагоны купе эзэгнэсэн лут заан
Суудлын машины жолоо эргүүлсэн луут заан
Өөрийгөө иллэгжүүлж , өрөөлийг илүүрдсэн
Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий
Өрөөлийг тэтгэж , үеийнхнээ хөгжөөсөн
Өнөр хорооллын чулууны тасархай ( 1998 он )

● Ц.ЦЭРЭНПУНЦАГ ●
Хорхогоо хоотдоог~той хольсон ч бяр нь хариагүй
Айргаа амтат колагаар сольсон ч мэх нь сулраагүй
Англиар ярьдаг цорын ганц монгол заан
Америкаар "инээдэг" ер бусын зодогт заан ( 1998 )

● Б.БАТ~ЭРДЭНЭ ●
Олимпийн татами өвсгүй ч наадмын дэвжээнээс хатуу даа
Одоо би луутай ч зуун арслангаас илүү дээ
Арав түрүүлсэн аварга өдгөө байгаа юм чинь
Хорь түрүүлэх аваргыг хорин нэгдүгээр зуунд бүтээе , байз ( 2000 он )

● П.СҮХБАТ ●
П.Сүхбат , П.Сүхбат гэхээр одоогийн банди нар
Пионер Сүхбат гэж ойлгоод байгаа юм биш биз
Дархан аваргын өгзгөнд өвс нааж үзлээ
Дэлхийн аваргын далыг дэвжээтэй нааж явлаа
Арслан чимэгтэй заан ахаараа оролдвол
Арван нэгний өдөр тэнгэр харна гэж мэдээрэй( 1999 он )

● Ц.ЦЭРЭНПУНЦАГ ●
Эрдэнэтийн ГОК~оос Денверийн "зоопаркт" шилжсэн монгол заан
"Эрэл"~ийн наадмаас сонгуулийн барилдаанд шилжсэн Завхан заан
Отгонтэнгэр хайрханыхаа энгэрт хүн чулуу мэт бэрх заан
Отгонбилэг захирлынхаа дэргэд хан хүү шиг эрх заан( 1999 он )

● А.СҮХБАТ ●
Хурд минь гэвэл аймшигт Тайфун
Хүч минь гэвэл алдарт Тайсон
Мэх минь гэвэл Мэндийн Зэнээ
Ах минь гэвэл Радиогийн Гэнээ ( 1998 он )

● Г.ӨСӨХБАЯР ●
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл
Өсөхөөд унасан үндэсний бөхчүүд маргаж болшгүй гоёл
Хаан бөхийн өндөр сэнтийг үүрд эзэмших титэм
Хатуу амыг өвдөг шороодуулах өндөр нуруут шийдэм ( 1998 он )

● Ц.МАГАЛЖАВ ●
Цагаан сарын үндэсний бөхийн хит парадын тэргүүн баатар
Ногоон зуны Монгол наадмын топ парадын нэргүй баатар
Хаяагаа хадрахгүй , харснаа амлахгүй
Эрийн сайнаар начныг авна , багшийн сайнаар найрааг давна

● Б.ОДХҮҮ ●
"Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ"их хурлын төлөөлөгч билээ, би
Их аваргын ундаалсан Хэрлэн мөрний жараахай билээ, би
Имж нутаглар Сиднейн олимпод эрслэн тулалдах эрхтэй билээ, би
Энэ жилийн үндэсний олимпод начин горилох эрмэлзэлтэй билээ, би ( 2000 он )

Одоо ч юухэн байх вэ , 4~хөн хоног үлдлээ!

Дэлхийд ONLY ONE, дэлгэр Монгол наадамдаа дэнж хотойтол VERY GOOD наадаарай!!!!!