COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VII.13, Даваа
Хоёрдугаар Богдын мэндэлсэн Нагалхан уулын хормойд нижигнэсэн Монгол төрийн сартваахь их наадам сайхан өндөрлөж, шинэ хүчит аваргууд, хурдан ажнай хөлгүүд, эрхий мэргэн харваачдаа харан & тольдон & гайхан & алмайран & шүтэн & бишрэн наадлаа. Ирэх жил наадмын 100 жилийн ойгоо нижгэр тэмдэглээд, зууны гайхамшиг Наран олимпдоо шижгэр амжилт гаргах замдаа шуудран галгиулъя, бултаараа.

● Өрөөний "зүлэг ногоон кресло"~доо тухлан, үндэсний бөхөө шимтэн үзлээ. Уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарын бөхчүүд үзүүр түрүүг эзэгнэн, Ховд & Архангайн хүчтэнүүд шөвгийн дөрөвт эр бяр заан үлдлээ. Увс галынхан 17 дахь түрүүгээ авч, Архангайн багийг (17:16) давж эхэлсэн бна. Жүдо бөхийн шигшээ багт зүтгэсэн П.Бүрэнтөгс нь аварга цолыг гуйж бус, гуядан бярдаж, хумиж татан, хуурнин шуугиж, түрж хөөгөөд авлаа. Мөн жүдоч "Басу" Н.Батсуурь аварга маань энэ жил олон үндэстний барилдаанд түрүүлсэн ч эх орныхоо наадамд үзүүрлэх юм.

● Түүхэн уламжлалыг таслахгүй, соёл жаягаа хасахгүй, эрхэм зорилгоос ухрахгүй, эгэлгүй баяраа ухраахгүй, дэлхийд ганцхан дээлтэй МОНГОЛ НААДАМ юугаан цахимаар ч юм шиг, бахимаар ч юм шиг, хараад ч байгаа юм шиг, бариад ч байгаа юм шиг өвөрмөц & өгөөжтэй & өнөр & өөдрөг хөгжөөсөнд мянган уухай, түмэн ураа оршиг! Дэнж нь бага хотойж, диван нь их хонхойсон наадмын дараа буйдангийн бизнес бурзайх шинжтэй боллоо доо.

● Миний төрсөн аав Л.Должин, өсгөсөн аав Д.Жүгдэр, олон үеийн алтан ургийн өвөг дээдэс маань Завхан аймгийн Алдархаан (Хуучны Яруу ) суманд нутагласан хүмүүс. Должин аав маань мөнх цаст, цалин ЦАГААН оргилтой ОТГОНтэнгэр хайрханыг билэгдэж, отгон хүү биш ( 8 хүүхдийн #7 нь) надад ОТГОНЦАГААН гэдэг нэр хайрлажээ. Харин зулай дээр нь гишгэж төрсөн отгон дүүг ОЧИРваань их хайрханаа шүтэхийн сэтгэлээр ОЧИРНЯМ гэж нэрлэсэн ажгуу. Хотод төрж өссөн би бээр 1997 онд Завхан аймагт БТСГ~ын 45 жилийн ойгоор С.Юнрэн багшийн урилгаар ганцхан удаа очсон агаад түүхэн хутагт хувилгаадын замын хүн саатмаар өлзий хишгийн өүрпэлт сайхан нутгаар бахархан, омогшин суунам, зэ. Должин аавын аав нь "Гүмпэрэг залан" хэмээх Лхамсүрэн өвөө нь Хатанбаатар Магсаржавын цэрэгт алба хааж, гамингийн цэргийг даран сөнөөхөд гарамгай байлдан, шагнуулж байсан зоригт дайчин эр. Жүгдэр аавын аав "Дууч Дандгай" хэмээх Дамдинсүрэн өвөө нь "Ардын элч" киноны Дарьбазар лугаа нутаг усандаа нэр хүндтэй, хөдөлмөрч малчин байснаас гадна найр наадамд байнга урилгаар уртын дууг хашраасан, сайн дурын уран сайханч "шоумен". Сониноос, миний буурай ээж Түмэнжаргал нь эртний хатуу ёс заншлын дагуу Дандгай өвөөг нэг ч удаа хараагүй атлаа хорьхон насандаа богтлогдон очиж, эхнэр нь болсон намтартай. Бие биенээ олохгүй төөрөн яваа сайн залуусаа мань мэт настнууд нь "Богтлох комисс" байгуулан, бодлогоор богтолвоос Badmaa Baagiinaa Dashka Ganbat Becky Belguun Namsrai гээд л сайн охидуудаа ирээдүйн заяаны ханьд нь шууд тушаах нь туйлын зөв бус уу? "Мон~богтлол" компани байгуулна аа, ердөөсөө. Шаардлагатай бол эрчүүдийг ч богтолно шүү !

● Энэ наадамд Завхан аймгийнхан жигд сайхан, тэгш сайн наадлаа. Үндэсний бөхөөр хоёр шинэ начин "өлгийдөн", нум сумаар эр түрүү, эм үзүүртэй, хурдан морины уралдаанд бол арван хуруунд багтахгүй айраг түрүүтэй, шагайн харваанд 90 шахам хамтлагаас багийн хүрэлтэй гээд л УНИВЕРСАЛЬ АМЖИЛТЫН ЭЗДЭЭР тодорсонд баяр хүргэе!

● Улсын наадмын өмнөхөн тод манлай уяач, улсын начин, чөлөөтийн ОУХМ, Дархан цаазат Богд хаан уулын хамгаалалтын албаны дарга асан, Архангай аймгийн Хотонт сумын улсын начин Юувээ, Ванчигцэрэн нарын төрсөн дүү, улаан "Ливерпүүль" бишрээч & Урианхай найрагчийг шүтээч "Гумбольдт" Гүнболдын аав "Дууяа" Ц.Дуламсүрэн анд маань тэнгэрт найман нар гараагүй атал гэнэтхэн сур харваачин болохоо СNN BBC AP FRANCE PRESS ITAR~TASS XINHUA MONTSAME~д "Вreaking news" мэдэгдэффф. Хойтон жилийн наадмаар МУИС~ийн & спортын эрхэм анд Дууяа маань бөхийн, уяачийн, харваачийн аль малгайгаа өмсөх юмблаа??

● Шөвгийн дөрөвт үлдсэн 4 бяртны төлөө Увс, Ховд, Архангайнхан догдлон балиашиглаж байсан нь гарцаагүй. Харин улсын заан, Увсын уугуул Д.Бумбаяр заан л тэр агшинд хамгийн их барьц алдсан байх шүү. Мань "Бумбаарай" нь нутгийн дүү нараа дэмжих үү, Ховдын хүргэнээ хамжих уу гээд л толгойгоо гашилган, "ацан шалаанд" орж, "Тэс гамбит" өрсөн нь тодорхой. Сониноос Дамиран буянтай буурлын хүү Бумбаяр үндэсний бөхийн улсын заан, охин Норжмаа нь үндэсний сурын мэргэн аварга, хүү Баатаржав нь айргийн тавын хурдан морины уяачаар тодрон, энэ сайхан айлын хүүхдүүд УЛСЫН НААДМЫГ утгаар нь өргөө гэртээ залсан алдартнууд ажгуу. Damiran Bumbayar Дамиран өвөө минь урт насалж, удаан наслаарай !

● "Увс нуур "галын үндэсний бөхчүүдийн амжилтын нууц нь улсын заан, тив & олон улсын олон медальт, чадварлаг жүдоч, "Хүч"~ийн хүчтэн, дэд хурандаа, "Мишка" Odgerel Ochir ~тай салшгүй холбоотой. Нүд гярхай, ажил нямбай, тооцоо нарийн, бооцоо өргөн, чимхэх барьцыг андахгүй, чилж цуцахад сандрахгүй, мэхийн задаргаа элдэвтэй, мэргэн зөвөлгөө эрдэмтэй, сансрын нисэгчдийн баяраар мэндэлсэн, самбо бөхийн аваргаар тодорсон, балетийн гавъяат гэргийтэй, билетийн кассанд "хаалгатай" Одко цагдаа дүүдээ баяр хүргэмой! 1995 онд Филиппинд болсон Азийн АШТ~д Халиуны Болдоотой хоёулхнаа багш ч үгүй, зоос ч үгүй оролцоод, хос мөнгөтэй ирсэн л юм даа. Бас "Бангкок~1998" Азийн наадамд Казахстаны Бердута өрсөлдөгчөө ээлжит удаагаа нухаж, хүрэл зүүсэн ч "Бусан~2002"~т Кувейтийн бөхөд ялагдан, бөөн нервтсэн "бамбарууш". Гэтэл тэр жүдоч нь залхуу кувейт биш, заримдаг кавказ байсан юмблээ, көөркөс. Мишка дүү мину, одоо эрүүл мэндээ сайтар бодоорой!

● Чөлөөтийн мундаг бөхчүүд болох "болжмор" жингийн Азийн аварга, "Сээгий" СэргэлэнБИШбаатар ( Вашингтон) , "Цагаан" Баяраа ( Лос~Анжелес), "Ганган" Лхамаа ( Ванкувер) нар Америкийн Вайоминг мужийн "Шархаданд хэвтжээ", хөөрхий. Сээгий холын тээвэрт, Баяраа ойрын тээвэрт, Лхамаа барилгын дээвэрт их ядарсан бололтой. Сайхан тэнхрээрэй дүү нар минь. Тэд одоо Вайоминг мужийн "Yellow stone" гэдэг амралт цэнгэлийн хүрээлэнд гэр бүлийн хамт үнэндээ наргиж, царгиж, жаргаж, халгиж байгаа юм шүү, ард түмээннн, ккккк! Seegii Luvsan Bayaraa Gantumur Lhamsuren Naidan "Yellow stone" гэдгийг "Шар хад" гэж орчуулах нь зөв биз дээ, шар чулуу ч юм уу, ккккк? С. Чимгээ

● Мэдээгээр 337 хүнээс шинжилгээ авахад сөрөг хариу гарсныг бодоход "Бага Баян"~ы #71 #72 тест асуудал дагуулсангүй бядд "цэргээс халагдах" болзлоо хангажээ.

● Одоо түрүү бөх Бүрнээгээр олон хүн, байгууллага овоглох шинжтэй. Увс аймаг, Давст сум, "Алдар" спорт хороо, Гацуурт компани, ТЭЦ~4, жүдогийн шигшээ гээд л. "Алдар" нь армиас мэндэлсэн 13 дахь аварга хэмээн баяртай буй нь мэдээж. Их Балжаа аварга~найздаа Baljinnyam Odvog баяр хүргэе!

● Удахгүй хоёрхон хоногийн дараа энэ хуарангаа орхино, #212 өрөөнөөсөө гарна, зурамнуудаасаа холдоно, шаазгайнаасаа сална, гэрэл ба гар зургийн галерей урлангаа хүлээлгэн өгнө.

Одоо ч юухэн байхав дээ, 2~хон хоног үлдлээ.

Уяачдын баярын мэнд! Өнөөдөр бол Хүйн долоон худаг ( Q7井) руу давхиж, "бүдэг манлай" уяач Барсаагийндаа зочилдог өдөр шүү дээ, уг нь. Нээрээ манай боксын гавъяат "Шар" Үүеэ дүү маань дандаа л 7 дугаар сарын 13~ны эрлийз морины уралдаан үздэг байж билээ, кккк.

Наадмын шинийн гуравны өдрөө хотойсон дэнждээ нөхөн сэргэлт хийн, хосгүй баяртай наадаарай!