COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VII.6, Даваа
Өглөөний амар амгаланг айлтгая + Доброе утро + 早安 + Good morning + Buenos dias + Здоровенько булы + Сiao + Ahoi + Marhaba !!!
Наадмын долоо хоногийн мэнд ээ!
Өнөөдөр карантино~гийн баруун хөлд нь алдалж шумбаад, нэг оноо нэмж салган, өрсөлдөгчөө нэг оронтой тоо руу хүчээр шахаж, тооны харьцаа 12 :9 болох нь тэр ээ.

● Өнөө өглөө бид хоёрын биеийн халуун 36,2° байна. Өнөө урт үст, уран гоо "Варвара" эмч маань хөхөө шиг таг алга болжээ.

● Наадмын өмнөх бөхийн галууд сорилтоо хийж дуусчээ. Олон таамагт О.Хангайг түрүүлнэ гээд л бичиж. Харин би бээр өвөг дээдсийн минь нутгийн гарьд Батнасангийн Гончигдамбыгаа л дэмжинэ дээ!

● Алга дарам маск л алтан дэлхийг аварч буй өнөө цагт хүн бүр амны хаалтаа зүүх гь ариун үүрэг болсонд гайхалтгүй. Гэтэл Энэтхэг улсын Махарашта мужийн К.Шанкар гэгч эр 3780 ам.долларын үнэтэй, 2,5 кг жинтэй, амьсгалах хэдэн нүхтэй алтан маск хийлгэжээ. Тэрбээр мөнгөөр урласан амны хаалт зүүсэн хүнтэй буудалд тааралдаад ийм мэргэн санаа төрснөө өгүүлжээ. Гэтэл Энэтхэгт 697.000 хүн өвчилж, 19700 хүн эндээд буй билээ, хөөрхий.

● Чөлөөтийн гавъяат тамирчин, ДАШТ~ий мөнгө, хүрэл медальт Мэгдийн Хойлогдорж нь өрсөлдөгчдөө эхэлж оноо сул алдаад, дараа нь хөөж гүйцэн барилдахаараа жинхэнэ онгод нь ордог онцлогтой бөх байсан. Нэг удаа Болгарын бөх Леоновт 0:9 ялагдаж яваад, сүүлдээ 10:10 тэнцсэн гал гарсан барилдааныг тодхон санаж бна. Мөн Монреаль~1976 олимпод Хойлог ах Германы бөх Брюхертэд 6:22 ялагдсаны дараа тэр жингийн аварга В.Юмин тааралдаад "Эй монгол, чи немцэд гандболын тоогоор хожигдсон, өнөөдөр би чамайг сагсны тоогоор хусна" гэж хорыг нь малтжээ. Оройн барилдаан ч эхэлж, шар нь гозойсон Мэгдийн хөвүүн нөгөө Кавказын оросыг 4 минутад далаар нь нам цэвэр дарсан гэдэг.

● Саяхан зүрхний хагалгаанд орсон, СХД~ийн БТСГ~ын дарга "Абдул" хэмээх Ц.Ганхүү найз маань этгээд жигтэй & модернист стильтэй, ганган дэгжин хувцасладаг тул эмнэлгийн эргэлт болгон, энэ эрээн мяраан футболкийг (Зураг дээрх ) анддаа алчуур болгон бариму. Найман жил Улаанбаатарын том дүүргийн биеийн тамир, спортыг чадварлаг удирдан зохион байгуулж буй илээч мэргэжилтэй, продюсер хоббитой Абу анд маань ажил авсан 2012 ~2016 эхний 4 жилдээ "депутат" Д.Сумъяабазарын зүтгэл итгэлийн үрээр шинэ Орбитад шинэ ордон сүндэрлүүлж, 2016 ~ 2020 дараагийн 4 жилд нь Монгол~Япон~Канадын хөрөнгө оруулалт, Ванкувер дахь чөлөөтийн мастер Н.Лхамсүрэн ( "Хүч" )~гийн зүтгэлээр бас нэгэн сайхан ордон барьж, хос өргөөтэй болсон ажилсаг мужик. "Олимпийн аваргыг Орбитаас" гэсэн лоозонтой, хүн дээ. Найздаа эрүүл энхийг хүсье!

● Хүндийг өргөлтийн шигшээгийнхэн тусгай зөвшөөрлийн дагуу СТО~д ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагаар бэлтгэлээ базааж бна. Энэ олимпийн мөчлөгт олимпийн эрхийн системд өөрчлөлт орж, жүдо шиг оноо цуглуулдаг болсон тул боломж ихэссэн талтай. Ганц найдлага Анхаа ба бусад охидууддаа амжилт. Намар найрсаг шефийн харьцаат Японы Ибараки мужийн Намегата хотод хамтарсан бэлтгэлд хамрагдах ёстой л юмсан.

● Хөхөөгөө ойн цагдаагаас лавлалаа, нэмэр алга аа. Нар буцсанаас хойш хөхөөн дуу ховорддог гэнэ. Кукушка маань уянгалаг хоолойгоороо уяхан эмэгчинтэй сүй тавиад, өндгөө "Гандангийн хүрдэн дээр орхиж" буй мэт өөр шувууны үүрт нууцаар чихээд, нисэн оддог төрөлхийн "гул аранжин жигүүртэн" гэнэ шүү. Шинжлэх ухааны хэлээр "Cuculus canorus" нэртэй хөхөө гэдэг нүүдлийн шувуу нь Африк, Азийн халуун оронд өвөлждөг эрхэм ажээ. Оросын алдарт дуучин Виктор Цой зохиосон "Кукушка" дууг санаж бна уу?

● Эргэлтийн өдрөөр олон сайхан андын илгээмж авч, эргүүлийн цэргийг нэлээн гүйлгэсэндээ хүлцэл өчье. Сонин сюрприз эргэлт ч санал болгож буйд нулимсаа гартал инээффф. Нэгэн найз "Вeagle" үүлдрийн туулай намнадаг гөлгөөр бэлэг барихыг завдсан бол нэгэн босс~анд өрөө рүү маань золтой л гүйлтийн зам илгээчихсэнгүй, ккк. Хөдөөний анд хурдан удмын даага амалж, суманд ирээд хөтлөөд яваарай ч гэж утасдах шиг, чийг баманд сайн шимийн нэрмэл оруулах уу ч гэж ёжлох шиг, ха ха ха! Арай л штанга оруулаад ирэх вий дээ. Талархлаа андууд аа, та бүхэн тайван байгтун. Энд бүх юм эгэл сайхан бна аа!

● Энэ долоо хоногт эрхэм сайдууд хүссэн сэнтийдээ заларна. Хуучин БСШУЯ хоёр хуваагдан, Соёл & Боловсрол+ Шинжлэх ухаан гэсэн туурга тусгаар яамд үүсэх нь. Спорт маань яамдын түвшинд харагдахгүй бна, гэхдээ "Михаилд бодол бий" гэдэг шиг БТСУХ статустай болбол бүр сайхан юм уу даа. Яамд шинээр эмхлэгдэхээр хаяг, маягт, бланк, тамга, нэрийн хуудас хийдэг компаниуд овоо хэдэн бор цаас цуглуулдаг нь гэм биш зан.

● БНСУ, Монголын дараа Хорват, Серб хоёр парламентийн сонгуулиа хийжээ.

● Өвөр Монголын Баян нуур аймагт нэгэн малчин тарваган тахал туссан талаар Синьхуа агентлаг мэдээлж, хөл хорио тогтоосныг баталжээ.

● Орост ганцхан өдөрт 134 амь талаар болжээ, аймаар.

● Хайрт Ливерпүүл маань Бирмингем хотын Астон Вилла клубыг Мане & Көртис ( 19 настай ) нарын гоолны ачаар 2:0 хөнгөхөөн хожиж, оноогоо 89 хүргэв. Өнөө онгироод байсан "МанСити" чинь манай фарм~клуб шахуу СОТОН~д 1:0 тоншуулжээ. Үлдсэн тавын тойргоо амжилттай дуусган, зуугаас дээш "очкоов" аваасай.

● Дэлхийн шатрын аварга М.Карлсен өөрийнхөө нэрэмжит тэмцээндээ өөрөө түрүүлж өөрөө их шагналаа халааслав. Финалд Голландын А.Гириг 3,5 : 2,5 өвдөг шороодуулжээ.

● Хоёрхон багийн хооронд аваргын өрсөлдөөн өрнөдөг Ла Лига~д ноёны бөх Реал( Мадрид ) нь Бильбао хотын Атлетикийг 1:0 гөвж, Барса~гаас 4 онооны "зай барьсаар". Зуун хорин хоёр жилийн түүхтэй Баскийн "Атлетик" нь гадаадын тоглогчдыг өдрийн од шиг авдаг, тас хатуу үндэсний явцуу үзэлтэй баг. Энэ жил гэхэд л Кодро Кенан гэдэг босни довтлогчийг дасгалжуулагч Гаритано Гаиска дансалсан. Гэхдээ "Ла Лигад" 8, "Эзэн хааны цомд" 23 удаа түрүүлсэн. Хамгийн сүүлд 1984 онд аваргалсан статистиктай. Самбо бөхийн ДАШТ~аар манай бөхчүүд энд зодоглож байсан. Баскийн ЭТА гэдэг террорист бүлэглэлээс Испани даяараа айж сүрддэг.

● "Бавария", "Ливерпүүл"~ийн араас Санкт~Петербургийн "Зенит" клуб "Краснодар"~ыг 4:2 хожин, Оросын "Тинькофф" дээд лигийн аварга цолыг Сергей Семак багшийнхаа хамт 7 дахь удаагаа хүртлээ. ЗХУ~ын үед алдарт П.Садыриний удирдлагаар 1984 онд анхны алтаа зүүж, 2007, 2010, 2012, 2015, 2019 онд Дик Адвокат( Голланд), Лучиано Спалетти ( Итали), Андре Виллаш~ Боаш ( Португал) нарын супер~көүчтэй түрүүлсэн бөлгөө. Сониноос социализмийн далаад оны үед "Зенит"~ийн Анатолий Зинченко гэдэг довтлогч ЗСБНХУ-ын анхны хөлбөмбөгийн легионер болж, хөрөнгөтөн Австрийн "Рапид" клубыг зорьсон юм шүү. Гэхдээ "Газпром" ивээгчтэй "Зенит"~ийг "Гэртээ босс, гадаадад бөөс" гэж сэтгүүлчид даапаалдаг нь үнэний хувьтай.

Одоо юухэн байх вэ, ганцхан долоо хоног өчүүхэн бонустай үлдлээ!

Шинэ долоо хоногтоо уяа сойлгоо тааруулж, уран мэхээ уралдуулж, цэц мэргээ шалгаарай!

"Бага баян" байгалийн үзэсгэлэнт аманд баялаг агаартай агаад баяр хөөртэй л бна даа!