COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VII.3, Баасан
Хандгай нь харагддаггүй Хандгайтад есөн өдөр, есөн шөнийг өнгөрөөв. Одоо хоёр оронтой тоо руугаа орлоо, хө.

● Хандгай гэснээс намайг Замын~Үүдэд төмөр замын агентаар ажиллаж байхад ( 1985 ~ 1989 ) урд зүг рүү харсан том хандгайны том хөшөө байсан даа.Учрыг нь лавлаваас хандгай бол хамгийн сонор сэрэмжтэй амьтан тул үүнийг билгэдэн, Хятадаас учрах аюулаас болгоомжилж, цаг үргэлж сэрэмжтэй байхыг сануулсан улс төрийн ёгт утгыг илэрхийлдэг гэж намын хороон дарга айлдсан. Одоо тэр тавиад оны хөгшин хандгайн хөшөө Замын~Үүдэд бна уу?

● Өчигдөр манай эндхийн хөхөө шувуу 11:00 цагт донгоддог гэнэ ээ, ккк. Кукушка маань нам унтаа юу, тас үсрээ юү,цөм "програмдаа" юү, бүү мэд. Одоо ч таг.

● Өглөөний цайнд өндөг, омелет хүссэн ч цаанаасаа хориотой гэнэ. Түрүүчийн зарим хүмүүс баталгаагүй хүнс эргэлтээр аваад хордлого авсан учраас өндөг, тараг, сүү мэтийг хорьсон гэх. Яйцо хэрэглэхггүй яйжигнахаас даа.

● Спортын сэтгүүлчдийн баярын ширэн бөмбөгийн тэмцээн ширүүн өрнөж, түүнийг хөлбөмбөгийн холбооны спортын захирал, гавъяат тамирчин Бум~хурандаа өөрийн биеэр үзэж сонирхсон нь сайшаалтай. Миний ойлгосноор Налайхын уугуул, "Оюу толгойн" суугуул, UBS TV спортын тоймч Баатарзоригийн баг түрүүлсэн гэх.

● Ливерпүүл маань аваргын лавринд залраад, алтан коридор дундуур баавартай гүйн МанСити~гийн талбайд гарсан ч 0:4 гөвүүлсэн нь жаахан тийм. Ийм юм ойрдоо үзээгүй болохоор нэг л уйтан. Гэхдээ одоо булчингаа зангируулаад яах вэ, хаашдаа л аварга юм хойно. Хосеп Гвардиола ч эвгүй гар аа! Барселона~1992 олимпийн финалийн Испани~Польш ~3:2 тоглолтод нутгийн хөвүүн Х.Гвардиолаг "Нөү Камп" ( Одоо "Camp Nou " гэдэг болсон бна билээ ) стадионд "амьдаар" нь анх харж билээ л. Бас теннисний од Рафаэль Надалийн ах Мигель Надаль аваргын алт зүүсэн.

● "Бага баян" дахь манай камп~ийнхан өвөрмөц мэндлэл хүндлэл, ерөөл магтаал хэрэглэдэг болоффф." Мөр цохь, дэр зохь ", "Сүүж нь сүүлний тосоор тослогдог", "Жинтүү нь сөдөн, хөнжил нь өдөн байг", "Умгар өрөө уужуу тайвуу байг", "Таслагдсан тагт нь талын чинээ харагдаг", Матрас нь тэвхгэр, нуруу нь тэнэгэр амраг", "Ус нь халуун, цус нь халгиун өнжиг", "Эргэлт нь өгөөжтэй, эргэгчид нь өлзийтэй байг", "Нойль нь бөглөрөхгүй, соль нь ихдэхгүй байг", "Халуун нь 36 точно барьж, харуул нь 37 точка дээрээ тогтог" гээд л уйдсан бядд урсгаж бна доо

● MSPU( Монголын спортын сэтгүүлчдийн холбоо ) мэргэжил нэгт андууд~дүү нар минь баярын бялуу "бярдан"илгээж, баярын магнай тэнийлгэффф. Гуулин стандартын франц нэртэй монгол хийцийн "Тous les Jours" ( Tү~ле~жү )тоорт бол дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх гэргийдээ амсууламгүй тансаг ванлий амтлаг байлаа. Эрхэм пингпонг & коп & смарт дүү Ebe Kh өрөө шуурхай төлөхийг дахин шаардаж бна3, ккк.

● Энд нэгэн дээвэр дор буй Ядамсүрэнгийн Алтантулга дүүтэйгээ нууц уулзаж чадахгүй л намбайгаад бна. Тулга бол Булган аймгийн Сайхан сумын харъяат,чөлөөтийн залуучууд & насанд хүрэгчдийн улсын аварга, 97 кг & 120 кг хүнд жинд хөөрхөн барилддаг залуу. "Хангай" клубээс тамирчны замналаа эхэлсэн, "Шуу" Баяраагийн шавь. Одоо "Хилчин" клубын бөх. Гэргий нь аварга Н.Батсуурийн төрсөн эгч, энэ хоёр маань хөөрхөн 4 хүүхэдтэй, за тэр хамгийн бага хүү МИАТ онгоцыг тараасан даа, эр хурга, ккккк.

● Москва хотын улаан талбай дахь Лениний мавзолей нээгджээ. Социализмийн үед манай нэгэн шартсан жуулчин энэ ариун дагшин мавзолей дотор орсон хойноо тэссэнгүй гулгисан тул дагавар бичигтэй Монгол руу замаасаа буцаж, нутагтаа ирээд бараг л улс төрийн хэрэгт орох дөхсөн гэнэ билээ, хөөрхий.

● Оросын хөнгөн атлетикийн холбоо нь Дэлхийн холбоонд VII сарын 1~ний дотор 5 сая ам.долларын торгуулиа төлж чадсангүй. Ингэснээр ОХУ~ын тамирчид "нейтраль статус" буюу бие даан олон улсын том тэмцээн, ДАШТ, Олимпийн наадамд оролцох эрхгүй болж бга гэсэн үг. Өндрийн харайлтын дэлхийн аварга Мария Ласицкене нарын зарим од тамирчид үхтлээ залхаж, багтартлаа уурлан, иргэншлээ солих шийд гаргах дээрээ тулаад бна. "Ооёо" түшмэдүүдийн хүнд суртал ч кэцүү кэцүү, 5 сая ногоон бол хойд хөршийн олигархуудад 5 сая төгрөг л гэсэн үг шүү дээ, уг нь.

● "Ла лига" ~ д эзэн хааны "Иръяал" баг "Хетафе" клубыг дугтарч, мөнхийн өрсөлдөгч Барса~гаас 5 тойргийн өмнө 4 оноо тасарлаа. Унхиагүй хоёр дасгалжуулагчийн гараар орсон баян & бардам "Барселона" клубыг түүний үнэнч цэрэг, өдгөө арабын "Аль Садда" багийг тэргүүлж буй Шави толгойлох магадлал өндөр бна.

● Иран улс Америкийн хөөрхий иргэн Дональд Трампийг баривчлах хүсэлтээ Интерполд өргөн барьсан ч өнөөдүүл нь тоосонгүй ээ, чааваас.

● Хятад улс Хонконгод диктатур тогтоох аюулгүй байдлын хуулиа нэвтрүүлж, эхний өдөр л жагсаалд нэгдсэн 400 хүнийг баривчлав. Үүнийг АНУ~ын Конгресс зад эсэргүүцэж, Англи улс 3 сая хонконгчуудад Их Британий пасспорт олгохоо амлаж, Австрали, Канад, Тайвань нутагтаа чөлөөтэй төвхнөхийг урьж эхэлвэй. Гитадууд ч мөчөөгөө өгсөнгүй америк долларыг Нанхиад гүрний төлбөр тооцооноос хасч, Будант Альбионд хариу базаа хийнэ гэж хэгжүүрхэв. Нээрээ Канадын Ванкувер хотод үй түмэн хонконгчууд дүрвэсэн тул "Хонкувер" гэж шоолдог.

● ОХУ~ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг 77,9% дэмжлээ. Харин Ненецийн автономит тойрог л ганцаараа зоригтой эсэргүүцжээ. Цаа бугатны нутгийнхан тойргийг нь Архангельск мужтай нэгтгэх гэж буй дутуу хагас сураг мэдээнээс болж ийнхүү тэрсэлдсэн бололтой. Харин хамгийн идэвхтэй дэмжигчээр Чечень ( 97%),Тува (96%), Дагестан ( 91%), Крым ( 90%) тодорчээ. Тагна тувачууд минь дээ. Энэ хуулиар өдгөө 67 настай "Пүүжин брат" нь 2 удаа Оросын хаан ширээний эрх мэдлээ сунган, 83 нас хүртлээ буюу 2036 онд л титмээ шилжүүлэх юм гэнэ дээ. Гэхдээ Владимир Путин бол их Оросыг ялгуусан удирдаж буй яруу тод лидер мөнөөсөө мөн. Бас тус хуульд ижил хүйстний гэрлэлтийг будаа болгов оо, хөөрхий, больж больж. Сочи~2014 оны олимпод гей, лесби тамирчдыг оролцуулахгүй гэснээс болж бөөн маргаан дэгдэн, ОУОХ-ны тэргүүн Т.Бах гуйсаар байгаад л арайхийн В.Путин "Да, ладно! "гэсэн юмдаг. Олимпоо бодоод л тэр шүү дээ. Би л лав одоо дуучин Элтон Жон гуайг нэг нүдээрээ ч "сонсохоо" больсон.

● Чехууд "хорооноог" дийлсэн гээд пиавв уусан бол Беларусийн эзэн Лука мөн л цар тахлыг даран сөнөөсөн гэж бүлтрэх юм. Гэтэл "Цагаан Орост" 62000 хүн халдваржин, 409 хүн эндэж, өдгөө 12000 өвчтөн буйгаас 89 нь хүнд байдалд байгаа шүү дээ, таваариш аа!

● Намраас корона~вирус хувьсал мутацид орох тул хөлөө нэмж угаах шаардлага гарч магадгүй гэнэ шүү, та минь.

За одоо юухэн байх вэ, 13 хоног үлдлээ.

Баска ахын төрсөн өдөр баасан гаригтаа яахыгаа таны сэтгэл оюун ба Оюуна гёл~френд мэдтүгэй!!! Ээ дээ, гар утсаа цахилгаантай халаасандаа л заавал түгжээрэй дээ.

Free Friday!