COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VII.2, Пүрэв
Өнөөдөр ДЭЛХИЙН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН БАЯРЫН ӨДӨР ~ World Sports Press Day! Үзэг барьсан, аппарат үүрсэн, микрофон атгасан, лап~топ тачигнуулсан, патиар татсан, сайт нээсэн, файт харсан... хамгийн гол нь спортын гал халуун шугаман дээр эцэх цуцахыг умартан тууштай зүтгэдэг бүх СПОРТЫН СЭТГҮҮЛЧИДДЭЭ халуун баярыг хүргэе ээээээ!!!!!

● Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо ( АIPS ) нь 1924 оны VII сарын 2~нд Парис хотноо байгуулагдсан. Өдгөө эгнээндээ 160 гишүүн орныг нэгтгэсэн.Ерөнхийлөгч нь Жанни Мерло ( Итали ), ерөнхий нарийн бичгийн дарга нь Юра Озмец ( Хорват), төв штаб нь Лозанн( Швейцари ) хотод байрладаг. Спортын сэдвээр дагнан ажилладаг дэлхийн мэргэжлийн сэтгүүлчдийг нэгтгэдэг байгууллага.

● Монголын спортын сэтгүүлчдийн холбоо ( МSPU ) нь 1990 онд байгуулагдан, тэр жилдээ Азийн спортын сэтгүүлчдийн холбоо ( АSPU ), 1992 oнд AIPS ~т гишүүнээр элссэн.

● МSPU Ерөнхийлөгчөөр С.Түвдэнням ( "Монголын спорт" сонины ерөнхий эрхлэгч ), Ц.Балдорж ( Ардын эрх & Өнөөдөр сонины ерөнхий эрхлэгч ), Ж.Отгонцагаан ( МҮОХ~ны ерөнхий нарийн бичгийн дарга ) нар ажиллаж байсан. Өдгөө Ч.Отгонбаатар уг Холбоог тэргүүлж буй.

● AIPS тэргүүн Ж.Мерло 2006, ASPU Босс Пак Кап~Чоль 1997 онд тус тус Монголд айлчилсан.

● Энэ жил Будапешт хотноо зохиогдсон AIPS Их хурлын үеэр дэлхийн спортын гэрэл зурагчдын уран бүтээлийн уралдаанд манай патиарчин Ч.Ганбат оролцож, 1200 гаруй бүтээлээс түүний "Уурга шүүрлээ" зураг III байрт шалгарч, түүхэн гавъяа байгуулсан бөлгөө.

● Өнөөдөр 11:00 цагаас Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдрийн нэрэмжит уламжлалт хөлбөмбөгийн тэмцээн МХБХ~ны бага талбайд нижигнэнэ. Бөмбөг бөөрөнхий, хожил хоёр тийшээ байх болтугай! Дараа нь АМ ЦАНГАФФФФ!

● Манай Хандгайтад бороо ороод л, нар гараад л, хөхөө донгодоод л, шаазгай шагшраад л, болжмор жиргээд л, цагдаагийн патруль хааяа тойроод л хэвийн амьдрал хөвөрсөөр 7 хоновой гэж. Энэ Африкаас 12000 км зам туулан Монголд ирсэн нөгөө алдарт "марафон" нислэгт хөхөө арай биш байгаа даа. Их л эрдүү цээл хоолойгоор күкү күкү донгодох аж. Танилцах юмсан.

● Сумын шуудангийн машинаар ирсэн "Өнөөдөр" & "Өдрийн сонин"~гоо бүгдийг нь "мөлжлөө". Дөнгөтийн Цоодол ахын "Бүрэнгийн наадам" тэмдэглэл үнэндээ л тасархай. "Бухан Тангад гуайн гар нь хүрзэрхүү, хөл нь хот цэвэрлэдэг гаапуурхуу, бага гэрийн бүрээсэрхүү цагаан халаад өмсөн, сөнчөө хийх нь сүртэй сүндэртэйг яана. Нэг бэрх нь бядгүй эрийн долоовор хуруунаас бүдүүн, сонинд ороосон тамхиа баагиулан, хавийнхныг утаж гүйцэх." гээд л нүдэнд харагдтал бичжээ.( Өдрийн сонин, 2020.06.30, #130, уншаарай та бүхэн )

● Өчигдөр хоол түгээгч "Хөөе, тэр Отгонцагаан гэдэг хүн хоолны мөнгөө төлөөгүй бна шүү!!! " гэж чанга зарлан цангинуулж, шараа болгох нь тэр. Би ч хашир хүн тул VI сарын 16~нд манай хүүхдүүдийн ОБЕГ~ын 5084538375 тоот дансанд 1.060.000 төгрөг шилжүүлсэн баримтаа яг таг үзүүлэхэд өнөөх эмэгтэй зургийг нь гар утсаараа шурдхийтэл аваад алга болов. Одоо болтол чимээгүй байхыг бодоход учраа олсон болов уу. Дараа дараагийн хүмүүст бас тийм үл ойлголцол дахин гарч болзошгүй тул төлбөрийн бүх баримтуудаа цаасан дээр хувилаад биедээ аваад явсан нь дээр шүү гэж зөвлөе. Энэ бол энэ ажилчин эмэгтэйн буруу огт биш, харин ОБЕГ~ын санхүүгийн албаны ноёд л төлбөрөө төлсөн хүмүүсийн жагсаалтад хайхрамжгүй хандаж, шуурхай мэдээлээгүй, хав дарсан хүнд сурталд оршино. Угаасаа л Сиэттл ~ УБ тийз авахад тусгаарлалтын зардлаа төлсөн эсэхийг нарийн шалгасны эцэст зөвшөөрөл олгосон гэсэн шүү дээ. Нөгөө талаар байр хоолны зардлаа төлөхгүй бултсан, унжсан, маргасан тохиолдол хэдэнтээ гарсан талаар ч чих дэлссэн.

● Энэ сард 5 удаа тусгай онгоц хөөрч, 3000 иргэдээ "Зэлтэрийн гацаа"~наас гаргах нь, ашгүй дээ. Эх орон руугаа нисэх шиг аз жаргал байдаггүй юм бна билээ шүүүүүү!

● Цонхны тавцан дээрээ шар будаа асган шувуу хооллох гэтэл энэ муусайн болжмор чинь тогтуун идэж чадахгүй гарууд бна штт. Нэг хоёр хальт тоншоод л дэрвэн нисээд алга болох юм аа. Тагтаа бол ч бөөнөөрөө шаваад л будааг бол "будаа" болгоно доо. Ойн шувууд өт хорхойны "хорхог & боодог " зооглоод дандаа цатгалан явдаг туучий юм болов уу ?

● Өрөөний маань ханын обой нэлээн салбарч, бас энд тэндээ зөндөө халтардсан тул сонины хайчилбараар галерей болгон өөрчилж, өөрийн уран бүтээлээр олимпийн "ханын сонин" гаргаффф. Сэтгэлд ч сайхан юм. Харин өглөө сэрсэн ханимото( хань) маань "Хөөх, би чинь юун айлд бна вэ гэж мэл гайхлаа" гэж дотроо шоолсоор бософфф. Бид угаасаа л бага залуудаа "Советский спорт", "Футбол хоккей", "Стадион", "Кепеш спорт", "Панорама", "Мелоди үнт Ритмус", "Новые товары" сонин сэтгүүлээс шүтээн зургаа хайчлаад л ханандаа ирийтэл наадаг байсан биз дээ, ностальгияяя моя !

● Олон улсын тогоруу хамгаалах холбооноос энэ оныг "Тогоруун жил" болгосон гэнэ.Боксын олон улсын хэмжээний мастер "Тогоруу" Батбаяр найздаа баяр хүргэж, шүтэж амьдаръя! Бокс тоглохоороо яг л цэн тогоруу шиг хүзүүгээ эвсэлтэй хөдөлгөдөг байсан гэдээггг. "То Ван" Батбаяр маань улсын аварга, тэр бүү хэл агуу Н.Энхбатыг залуудаа хожиж байснаа сайрхан ярьдаг юм. Харин "Том" Энхбат хэлэхдээ " Тогоруутай тоглохдоо эхлээд хамар руу нь 2~ 3 хүчтэй дэлсээд авахаар шар нь гозойгоод биеэ чангалчихдаг. Тэгээд л чангарсан булчинг аргалах амар шүү дээ" гээд л мушилзана. Хоёр жилийн өмнө яг энд "Тогоруу" Батбаяр, "Галуу" Дашки, "Хав" Төмөрөө "Панда" Энхтайван гээд л боксын үе үеийнхэн уулзсан гэжуга. Ерээд онд Францын нэгэн сонинд манай Амаржаргал боксчныг "Азарган тахиа" ( Соque ) стильтэй гээд л магтсаныг саналаа.

● Рио~2016 олимпийн өмнөх бэлтгэлээ манай баг Вольта Редондо хотын спортын төвд тавтай сайхан базаасан билээ. Өчигдөр "News" шүүрдэж байтал Бразилийн Рио~де~Жанейро мужийн аварга шалгаруулах тэмцээнд Вольта Редондо хотын хөл бөмбөгийн баг нь алдарт "Флуминенсе" клубыг дошин дээр нь 3:0 бут ниргэсэнд бөөн баяр! Энэ бэлтгэлийн төвийн Марсело, Фариа, Тьягу, Фернанду гээд л олон найзууд маань тун их баярлаж буй нь лав. Felicitaciones, estimados amigos en Brazil ! Volta Redondo ~ Fluminence ~ 3:0 !
Pedro Veiga Faria Marcelo Maracajá Miss you good guys and all the best on behalf of TEAM MONGOLIA !

● "Forbes" сэтгүүлийн баячуудын сүүлчийн чансаагаар "Amazon" ~ Ж.Безус 160 тэрбум US$, "Microsoft" ~ Б.Гейтс 108 тэрбум, L"oius Vuitton Moet Hennessy" ~ Б.Арно 102 тэрбум ам.долларын орлогоороо эхний гуравт хурдалжээ. Миний бие дээрх гуравтай дам шижмээр холбоотой юм бна. "Амазон"~ы түгээлтээр бид захиалга цөөнгүй өгсөн, олон монгол найз, дүү нар энэ сервист ажилладаг. "Майкрософт" ч тодорхой, Сиэттл дэх офист нь зочилсон, дугуйны Ц.Ганболдын Номадс клубын хэдэн залуус дээрх компанид ажиллаад удсан бна, бүр хэлтсийн даргын алба ч хашдаг гэнэ. Гурван нойморт зиндаархсан компаний "Хеннесси" конъякийн борлуултад тэндхийн монгол ах дүү нарын хамт бие сэтгэлээрээ хувь нэмрээ бодитой оруулсан шүү, кккк.

● Хөл бөмбөгийн Лигийн эхний тоглолтод "Киев" И.Отгоогийн "Фалконс" нь дотно анд Чука~гийн "Дэрэн" клубыг 1:0 хожиж, "Хаан Хүнс" шинэ ивээн тэтгэгчтэй болсон "Эрчим" нь "Улаанбаатар Сити" багийг 4:0 ⁷ялж, Сүпер цомыг өргөлөө!

● Өнөөдөр баярын бялуу гөвших нь гарцаагүй, харин шингэн талдаа хуулиа л дагая, дүрмээ л сахья, хярамаа ууя, хярамцагаа идье!

● Takcийн жолооч: Хүү минь, чи нөгөө "Илүү илүү" гэж зурагтаар тайлбарладаг боксын Үйтүмэн мөн үү?
Үйтүмэн: Дүрээрээ мөн, ах аа
Таксийн жолооч: За тэгвэл миний хүү ахдаа "ИЛҮҮ ИЛҮҮ" төлнө биз дээ?

● Чөлөөтийн О.Пүрэвбаатар дэлхийн аваргаас мөнгөн медальтай эх орондоо ирж, дэлхийн хошой аварга З.Ойдов гуайтай уулзав.

Ойдов: Оска, танай жинд Хойд Солонгос барилдсан уу ?
Оска: Ирээгүй шүү
Ойдов: Өө тэгвэл чи ХҮРЭЛ л юм бна штттт
Оска: Ойдов гуай таны үед нэг орос барилддаг байсан юм уу, 15 орос байсан юм уу ?
Ойдов: Ганц л СССР шүү дээ
Оска: Тэгвэл та 16~д л орсон юм бна штттт

 

Одоо ч юухэн байхав дээ, 13 хоног үлдлээ дээ !

Пүрэв гаригтаа пуужин шиг цойлоорой !

Дахин HAPPY WORLD SPORTS PRESS DAY !