COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VII.1
Өнөөдөр наадам сарын шинийн нэгэн. Xорин оны гарааны хагас нь шувтарч, барианы зургаан сар шуранхайллаа. Англиар бол фифти ~ фифти ( 50:50 ). Бүхэл бүтэн зуун ная хоногт та юу амжуулав, үлдсэн зуун наяд юу бүтээх вэ гэдгээ бодрол чилээх өдөр бус уу.

● Шинэ хууль тогтоогчид, тангарагаа өргөж, эх орноо 4 жилд цэмцийтэл хөгжүүлж, цомцойтол босгох их үйлсдээ ханцуй шамлан орлоо.Одоогийн 76 "депутатын" 32 нь "шинэков" гэнэ. Нэгэн зүйлийг гойд ажиглаффф. Эрхэм гишүүд тангараг юугаан өргөн мэхийн ёслохдоо Азийн соёлыг ч түгээж гарлаа даа. Зарим нь монгол маягаар зүрхэндээ баруун гараа наан мэхийсэн бол зарим нь япон маягаар бөхийж, зарим нь солонгос загвараар нахийж, зарим нь америк маягаар тоомжиргүйхэн толгойгоороо дохиж, бүүр фитнесийн сунгалт ч урнаар үзүүлэв. Тэгэхээр төрт ёсны сайхан уламжлалтай Их Монгол улс ёсолгооны нэгдсэн протоколыг хатуу нэвтрүүлэх цаг нь нэгэнт болжээ. Ulziibaatar Demberel нарын мэргэд эрдэмтэд, ахмад дипломатуудаасаа асуухад л дурайтал хэлээд өгнө шүү дээ.

● Энэ удаа тамирчны бахдам замнал бүхий "Дандгар аварга" Б.Бат~Эрдэнэ, Чөлөөтийн "СумъяаЖАББАР" Д.Сумъяабазар, Жүдогийн "Пун сан" Ц.Цэрэнпунцаг нар маань парламентийн гишүүний суудлаа баавартай эзэллээ. Мөн спортын холбоодыг өдгөө удирдаж буй болон удирдалцаж байсан 19 гишүүн танхимдаа заларлаа.

● Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн улирал айлчлан ирж, 14:00 цагаас 2020 оны Лиг "Дэрэн" ~ "Фалконc" клубуудын тоглолтоор хөшгөө нээнэ. Мөн энэ өдөр сүпер цомын төлөө тулаанд лигийн аварга "Эрчим", цомын эзэн "Улаанбаатар Сити" халз үзэлцэнэ. Анхны "Хүрхрээ" лигийн тоглолт 1996 оны V сарын 25~нд онд 6 багийн бүрэлдэхүүнтэй эхэлсэн. Финалд Бизнесийн чөтгөрүүд" ~ "Эрчим" баг тоглож, "Сахал" Л.Доржсүрэгийн шавь нар "чөөгийнүүдийг" 3:0 машиндсан юмдаг. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан С.Жамц, генсек агсан "Шар Вальдий" Ч.Владимирийн томилсон гэнэтийн шүүгч Сато нь "уйлдаг" хэмээх MNB cэтгүүлч "Бүба" Д.Баярсайханд улаан жавтий өргөн, үзэгчийн суудалд шилжүүлснийг санаж бна. Сэмка нэг, Алтан-Илд хоёр гоол хийснийг ч санаж бна.

● Энэ сарын 19~нд Москва~1980 олимпийн наадам нээгдсэний 40 жилийн ой болно. Энэ наадмаас монголчууд 2 мөнгө + 2 хүрэл медаль хүртсэн түүхтэй. Мөнгөн медальт Ж.Даваажав( Чөлөөт )Ц.Дамдин (Жүдо ), хүрэл медальт Д.Оюунболд ( Чөлөөт ) нар минь тэнгэрт дэвшсэнд харамсаад ч баршгүй. Өдгөө жүдогийн хүрэл медальт Р.Даваадалай ах минь л дурсамж дүүрэн сэмбийж явна даа. Оросын Т.Намгалаури, Францын Р.Дио нарыг нугасалж, хүрэл медаль зүүсэн Давдалай( Оросууд ингэж дуудаад байсан ) ахын жинд одоогийн ОХУ~ын шигшээг базаж буй Э.Гамба түрүүлсэн билээ. Да ах бас Москва хотноо Дотоодыг хамгаалахын курст суралцах үедээ В. Путинтэй бэлтгэл хийж байснаа ярих дуртай. Нэг удаа мань эр манай өрөөнд шууран орж ирснээ " Хөөе дүү, чи Путин найзын гар утсыг олоод өгөөч" гэж билээ, бас л өргөн чөлөөтэй сэтгэдэг анжгай шүү, кккк.

● "Бага баян" дахь тусгаарлалтынхан зуны ичээндээ тавтай тарвалзсаар буй бололтой, эх орондоо ирсэн юм чинь бөөн бөөн кайф шүү дээ! АНУ~д байдал хүндэрч, буцаад хумиж эхэлжээ. Ямар их хувь заяагаар Монголдоо буув аа, вандаллхам~дүвчинмижид~бальбийгомбо~пунцагландэнзэн мину!

● Биднийгээ хамгаалсан цагдаагийн эргүүлийн машин өдөрт 2~3 удаа тойрдог юм бна. Бас манийгаа шалган, оргуул босуул, хил зөрчигчийг илрүүлэх үүрэгтэй нь мэдээж.

● Эмч Билгүүн, бас нэр нь үл мэдэгдэж, зүс нь үл харагдах, уян налархай дуутай, уран гоо Варвара эмч маань цохон дээр минь онилсоор л. Гарахаасаа өмнө хасын цагаан царайг нь тольдож, гар утасных нь дугаарыг нь цавчих юмсоооннн. Бид ч 36 градус, "37 ~р точка" барьсаар л.

● ОБЕГ~ийн офицер ,эгэл жирийн мужик маягийн Баатар дүү бол бүхнээс бяртай хаалга балбах нь андашгүй. Гэхдээ сэтгэл зөөлөн, хүний төлөө гүйдэг бор залуу. Тогооч нарын цэс улам баяжсаар бидний цувдай улам ахисаар л бна, көөркөс.

● Онц байдлыг 15 хүртэл сунгалаа.Уг нь "emergency" цуцалсан бол 14 хоноод, "хугацаат цэргийн албанаас халагдана" гэж дотроо битүү горьдсоныг нуух юун. Гэхдээ энэ сард мань мэтийн 3000 гацагсдыг гадгаадаас авчирна гэдэгт баясаад л сууна.

● Хөгшин Европын Холбоо нь өнөөдрөөс 14 орны иргэдэд зорчих зөвшөөрөл олгоно гэнэ. Үүнд Австрали, Шинэ Зеланд, Алжир, Гүрж, Монтенегро, Серб, БНСУ, Япон, Тайланд, Тунис, Руанда, Марокко, Уругвай улс багтжээ. Харин АНУ, ОХУ, БНХАУ ба МОНГОЛ дээрх ногоон гэрэлд хамрагдсангүй. Тэр Руанда, Марокко, Уругвай, Тунист бол цаашаа багадна шүү нээрээ, ккк. Цэвэр Монголыг яагаад урихгүй бна вэ? Өөр шалтгаан л буй заа, ойлгомжтой.

● Оросууд амралтын газраа нээж, Сочи, Крым, Калининград, Байгаль нуур руу тодорхой тооны жуулчдын цуваа хөвөрч эхэллээ. Буриад ах дүү нар ажилтай болох нь ээ.

● Нурууны маажуур хичээнгүйлэн захихад тогоо угаадаг боролзгоно авчирч шидчихээд, одоо болтол хэргээ хүлээхгүй гүрийж буй Бундеслига фэн, немц Oidii Otgonbaatar & НТВ найруулагч Tsogt Dorjsambuu нарыг гоо сайхны барааны Пондос бурхан ба гал зуухны охин тэнгэр Олива ивээгггг!

● Лас~Beгас хотноо шартсан хүмүүст дуудлагаар үйлчилдэг "Hangover bus" байдаг агаад тэд шуурхай давхин ирж, авралын дусал хийж, бусад үйлчилгээ үзүүлдэг. Төлбөр нь 300$. Манайд бол цагдаагийнхан эрүүлжүүлэхэд чихдэг. Ийм л ялгаа бна даа.Мартсанаас, Тайланд улсын Пукет дахь нэгэн буудалд өглөөний цай уух үед "Hangover corner ~ Шар тайлах булан" нүдэнд тусч, тэнд нэг шил "Смирнофф" + улаан лоолийн шүүс торойж харагдсан тул Азийн цээжинд орших нүүдэлчин омгийн 4 дайчин биеэ зассан өчүүхэн түүх оршвой.

● Оросын ватерпол ~ усан бөмбөгийн олимп, дэлхийн аварга А.Кабанов маань 72 насандаа тэнгэрт хальжээ. Сидней~2000 олимпийн үеэр бид танилцсан бөгөөд энэ сонирхолтой спортыг би байнга үздэг. "Хангарьд" клубынхэн ватерпол тоглож эхэлсэн сурагтай байсан, одоо таг чиг замхарчээ дээ .

● Суут Месси мэргэжлийн хөлбөмбөгчийнхөө 700 дахь гоолоо шигтгэсэн ч Барса нь дошин дээрээ "Атлетико" клубтэй 2:2 тэнцэж, заналт "Реал"~д тасрах сайхан өгөөш өөрсдөө бэлдлээ.

● Ховдын тарваган тахлын хориог сулруулж, орох хөдөлгөөнийг зөвшөөрч, гарахыг нь тас хоригложээ. Хулгар шар хулхи аа гэж. Тэнд яваа анд минь гаагуу байгаа, уг нь "хашир хандгай" л юмсан.

● Хайрт дуучин & хөгжимчин А.Буйнов 9 жил хорт хавдартай тэмцсэн ч эдгэршгүй оношоо шударгаар мэдээд, Анкудиновод оршуулах гэрээслэлээ сонордуулжээ. Энэ жил 70 настай "Гозон"Саша нь 1973 ~ 1989 онд нэрт "Весёлые ребята" хамтлагт дуулж, нэр алдраа түгээсэн юм. Ээ хөөрхий, Сашка минь!

● ТОKY202ONE олимп 2021 онд зохиохыг арлын годгор япончуудын ихэнх нь дэмжихгүй гэсэн судалгаа гарчээ, хөөшшш. Зай ч бна, лай ч бна, Олимпийн босс Бах лантуудах нь лавтай.

● Улаанбаатарчууд 206.000$ үнэтэй, "омнибус" давхар автобусаар зорчиж эхэллээ, ура! Яг л Лондоны гудамж шиг. Гамтай цэвэрхэн зорчицгооё, бүгдээрээ!

Одоо юухэн байх вэ, 14 хоног үлдлээ.

Сархад зардаггүй энэ өдөр л гадуур хүн дайлах нь зөв тактик шүү дээ, кккк !