2020.VI.30, Мягмар
Цэргийн нөхөр өө, хө
Цэрэнтэйгээ хоёулаа, хө
Цэргийн нөхөр өө, хө
Цээгийтэйгээ хоёулаа, хө
Зав л гарвал нь
Фейсээ ухна аа, хө
Завсар хооронд нь
И~мейлээ ухнадана аа хө .....гэж дуулсаар тав хоногийг үдэж, зургаадахь үүрийн гэгээг орон дээрээ босч, "Цахиургүй Төмөр" мэт угтаффф.
● Зиаккк, хөөрхий хар машиныг хардаж, гар тооллого шужигнуулснаар бүх санал мөргөн, бүгээн сканнер "цагаадаж", УИХ~ын шинээр сонгогдсон & сунгагдсан гишүүд ард түмний төлөө зүтгэх ГЭРЭГ~ээ гардан авлаа. БГД~ийн XXVI тойргоос "аялагч" Х.Ганхуяг, "Оргил"~ын Ж.Ганбаатар, засаг ноёнмаа С.Одонтуяа нар "алт,мөнгө,хүрэл" медаль хүртэж, манай 29,5 хавтгай дөрвөлжин газар нутагтай, 192600 оршин суугчтай том хошууны итгэл сэтгэл хүлээн Их хурал руу солонгорон одлоо. Депутатууддаа амжилт !
● Хар залуугаасаа спортын их фронтод хамтдаа "тулалдсан" жүдогийн Пун сан ( Ц.Цэрэнпунцаг ), чөлөөтийн Сумбаз ( Д.Сумъяабазар ), Ба аварга ( Б.Бат~Эрдэнэ ) нартаа халуун баяр хүргэж, далан зургаа дотроо тасархай тэргүүлэхийг ерөөе ! Мөн сонгуулийн сунгаанд зад үзэлцсэн спортынхондоо цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсмой!
● "Чингис хаан" онгоцны буудлаас утасдаж, "карантилагдсан" бидний хоёр хар цүнх "сэжиггүй" нь батлагдаж, үтэр түргэн татаж авахыг мэдэгдэв. Цүнх болохоор 5 хоноод ОК, эзэн нь болохоор 21 хоноод ХОККЕЙ! Хамгийн гол нь хос загал цүнхэнд хамар үгүй тул хаанаас нь ч тариур шургуулж, ковид тест авах билээ л. Та хоёр харьж бай, бяд удахгүй ээ. Нээрээ америкууд бидэнд ачааны бирк ч өгөөгүй гээд бод доо, сайхан гарууд. Хөөрхий муу хоёр "Саарал нугас" минь энд дэвэх хувьгүй л байж дээ гэж бодогдсоор.
● АНУ~ын дотоодод 7 удаа нислээ.Зарим онгоцны компани нь 1 ширхэг 23 кг ачаа үнэгүй тээвэрлэхийг зөвшөөрдөг. Энэ нь өдрийн од шиг ховор. Ихэнх нь эхний ачаа 30$, дараагийнх нь 40$, гуравдахь нь 100$ төлөх дүрэмтэй. Нислэгийн үед халуун хоолыг урьдчилан захиж, мөнгөө төлнө. Бусдад нь нэг ундаа ус, нэг хариугүй жижигхэн жигнэмэг өгөөд л хаваасаг. Чикаго руу 4 цаг нисэхэд ганц гожин ус, сармигар печениэр дайлуулсан даа.
● Эргэн бодохуйяа Сиэттл рүү онгоц ниснэ гэдгийг сарын өмнө мэдээлсэн Энцо Бидарчи ( Карголинк ), Сиэттл хотод очоод & отоод & онилоод хэвтэхийг уянгын халилаар уяруулан зөвлөсөн зохиолч "Паанан" Энхболд, Со тийз рүү хамгийн түрүүнд сортолзоод үзсэн "Халзан" Ганбао болон олон андууддаа мэхийн ёсолму. Нээрээ бид хоёр чинь миний төрсөн дүүгийн Сиэттлд 3, ханийн төрсөн дүүгийн Оакландад 4 удаа очсон бөлгөө, сайхоон сайхан.
● АНУ~д корона гаарч, өдөрт 40000 хүн халдваржиж эхэлжээ. Дахин чангалах сураг бна. Азаар тэндээс ховхорлоо шүү. Өнөө айхтар бослого хөдөлгөөн, хулгай дээрмийн үеэр олуулаа цугларснаас ийм эмгэнэлд хүрчээ. Солонгост болохоор Сөүлийн Итэвон дүүргийн баар, шөнийн клубын бөөгнөрсөн хүмүүс гайд учирч, лайд унав. Олимпийн Япон хүртэл өдөрт хоёр оронтой тоогоор халдвар туссаар гэнэ.
● Энд идэж унтахаас өөр ид шидийг үзүүлэхгүй буй тул эргэлтийн кола ууж, сэтгэл сэргэффф.Хүний хүсэл хязгааргүй гэж.Нүдэнд маань бяслаг, цөцгий, зөгийн бал, томаттай загасан консерв, компот, зайрмаг алаглан харагдаж, "Дагвын орон" руу даврав.Хүн бол хөргөгчний "багсармал тэжээлээс" шууд хамааралтай хивэгч амьтан гарцаагүй мөн!
● Ийнхүү "58000 км"~т дугуйгаа элээхдээ социализм, демократизм, капитализмыг дайран өнгөрч, САРС & ЗИКА & КОВИД гэсэн тахалтай тулгардаг л юм бна.Рио~2016 олимпийн өмнө новшийн ZIKA дэлгэрч, "нуман тулгуурт" орох дөхсөн.Хамгийн эрэлхэг нь Монголын жүдогийн шигшээгийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа 5 сартай хөл хүнд Бразилид буун, ажлаа гялалзуулж билээ.Ирээд хөөрхөн нуган үр төрүүлсэн нь өдгөө 4 настай хүү гүйж явна.
● Манай боксын шигшээгийнхэн манайхаас урагш "Их Тамир" гэдэг газар цугларалтад гарчээ. Батка, Буйка, Баткөү, Баяраа, Симба, Цэндюүк, "Маршал" Чизо гээд л атамаанууд залгаад л, өдөөд л, ккк. Хэрвээ хүсвэл эд нар энэ буудлын доогуур нь малтаад, оргуулж мэдэх сийрэг сэтгэхүйтэй залуус шүү. Бас Холбооны Ерөнхийлөгч "Ажнай" Д.Бат~Эрдэнэ парламентч болсонд боксынхон баяртай байгаа. Ми түү.
● Жүдогийн шигшээгийн 52 хүний бүрэлдэхүүнтэй нижгэр багийнхан Төв аймгийн Батсүмбэр суманд баригдсан нэгэн бэлтгэлийн төвд хошой гавъяат ,ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар, "Гомбоо" Пүрэвдоржийн Нямлхагва, Мөнхбаатарын Бундмаа нарын дасгалжуулагчдын удирдлагаар бэлтгэлээ базааж бна.
● Чөлөөтийн бага жингийнхэн ордон дээр "Сэсээр" А.Цэдэнсодном багштайгаа хөлсөө гаргаж, том жингийнхэн нь үндэсний бөхийн гал руугаа нэгдсэн гэнэ.
● Голландын хөлбөмбөгийн од, 36 настай Ариен Роббен нь 2009 оноос үнэнч зүтгэсэн "Бавария" клубтэй Бундеслигад завсаргүй 8 түрүүлснийхээ дараа ихийн их спортоос зодог тайлж, "Эредивизье" лигийн төрөлх Гронинген багийнхаа ногоон жерсиг өмсөфф.Энэ нидерланд эр шигшээдээ 96 тоглон, 37 гоолдож, ДАШТ & ЕАШТ~д тус бүр 3 удаа оролцон, мөнгө & хүрэл зүүсэн.2013 онд Аваргуудын лигийн шигшээд Дортмундын( 2:1 ) эсрэг ялалтын бөмбөгийг оруулж, манай муу Клоппыг гомдоосон. ПСВ, Челси, Реалд алба хааж үзсэн хал цэрэг.
● Хиймэл шүдтэнгүүдэд туршлагаасаа хуваалцъя. Зурган дээр буй хоёрын нэг нь "Polident" - хиймэл шүдийг усанд сойход нь хольдог нунтаг бөгөөд өглөө нь цалин цагаан болгон ариутгадаг юм бна. Бид чинь стакантай усанд л хийгээд мартдаг шүү дээ, хөөрхий. Нөгөөх оо шиг нь "Fixodent" - хэрвээ хиймэл шүд чинь удсаны эцэст холхиод, хөдлөөд, бүр мултраад байвал энэ цавууг түрхээд, буйлтай нь бэхэлж орхиход тэр өдрөө баталгаатай даана. Эдгээр нь Монголд буй эсэхийг мэдэхгүй юм, мань чинь Америкт л соёлыг гайхаффф. Тэндхийн бүх дэлгүүр, аптекад бол зөндөө.
● ADIDAS & FORD хоёр FACEBOOK~ийг хяхан боох бойкотод нэгдлээ гэнэ үү???
● "Yг олдож, үхэр холдлоо" гэж. Гадаадын тансаг люкс фермийн үхэр бол өрөөнөөсөө ч гарахгүй тул малчдаасаа алслан холдож зовоохгүй амар ч юм уу даа. Энэ зүйр үг ч огт үйлчлэхгүй.
● АНУ~д "агаар таараагүйн" улмаас, УБ~т шилжин ирж, "ИДЭЖ УНТАХЫН ИХ СУРГУУЛЬ"~ийн дээд kурст суралцаж буй мань чинь "дипломын ажлаа" бичье дээ, брейкфест.
Гаднах хаалган дээрх хаягаа өөрөө шинэчиллээ.Хажуу талынх шиг юм наасан байсан юм аа, хөөрхий.
Одоо ч юухэн байхав дээ, 15 хоног үлдлээ !
Мягмар гаригтаа мягман наадаарай !