COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VI.29, Даваа
Нэгэн долоо хоногийг ардаа орхисон хэмээн өөрийгөө урамшуулан, шинэ долоо хоногтой золголоо.

● Өрөө өрөөндөө төвхнөсөн бид хоол түгээх үеэр хонгилд зүсээ харалцан, "Хай, хой, хэй " болоод л буцаад түгжигдэнэ. Миний төсөөллөөр чөлөөтийн агуу Д.Оюунболдын шавь, Вашингтоноос ирсэн Тулгаа + гэргий+4 хөөрхөн хүүхдийн хамт энд буусан. Бас бус таньдаг бацаанууд карантилагдсан. Хүүхдүүд л онцгой уйдаж, байж ядаж бна даа. Дуу нь цангинаад л.

● Эргээд дэнслэхэд манай онгоцны 250 зорчигч зөвхөн тусгаарлалтын байр & хоолны зардалд нийт 265 сая төгрөг ОБЕГ~ын дансанд тушаажээ. (Нэг хүний төлбөр 21 хоногийн 1.060.000МНТ ). Энэхүү "Бага Баян" цогцолборт байрласан манай 97 хүний төлбөр нь л гэхэд 102.820.000 төгрөг тул бид үүргээ биелүүлж, буйдхан энэ буудлынхныг ажил, төрөлтэй, орлоготой болгосон юм гээч. Бас 51 өрөөний жаврыг нь ч үргээж өгч, дуу л дуулж болохгүй болохоос биш. Хангалтаа бид өөрсдөө базаасан гэсэн үг. Гэхдээ энэ үйлчилгээний хүмүүс бидний итгэлийг дааж, үнэхээр сайхан зүтгэж, сайн хоолоор дайлж бна аа.

● Одоо болтол энэ хувхай тахлын талаар маргалдсаар.Хятадын бохир заваанаас үүссэн, дараа нь тас нуусан гэдгийг Д.Трамп тэргүүтнүүд үзэж байхад бусад нь үүнийг АНУ өөрсдөө үйлдвэрлэн, дайснуудаа номхтгохын тулд зориуд тараасан хэмээн сөрсөн базаа хийсээр. Бээжинд тахал дахин том дэгдсэний дараа би бээр гитадуудаас үүсэлтэй гэдэгт бат итгэсэн. Бүр 2019 оны эхээр яг ийм шинж тэмдэгтэй хүмүүс Үхань хотын гудамжинд ухаан алдан унаж, амь насаа алдаж байсан талаар гэрчүүд мэдээлсэн ч хар хятадууд хав дарсныг хэд хэдэн сайтад бичсэн. Үүнийг шүүмжилсэн хятадын эрдэмтэн, судлаач, сэтгүүлчид алга болсон.

● Энд ирсний хоёр дахь өдрийн өглөө цайгаа авах гээд гартал масктай нэгэн залуу "Ото ах аа ,сайн бна уу ! Яасан сонин хүн бэ !" гэх нь тэр. Гэтэл энэ тогооч залуу бол "шингэн нийслэл" болох "Чингис шар айраг клуб"~ын бармен асан, төрийн наадамд 6 түрүүлсэн, алдарт хурдан шарга азарганы тод манлай уяач Д.Эрдэнэчулууны төрсөн дүү Д.Эрдэнэбаяр маань дүрээрээ байлаа. Хүрэн зүрхний "Хүрэн парт"~ны мужик Эрка дүүтэй уулзаагүй олон жил болжээ.

● Дэлхийд зартай тэрбумтан теннисчин Новак Дёкович хүртэл "Адрия" тэмцээний үеэр багшийнхаа хамт корона тусахаар мань мэт ч ёстой яамай бна аа, көөркөс. ( Жокович ~ англи дуудлага, харин хорватаар бол Djokovic бөгөөд "J" үсэг нь "И" хэмээн дуудагддаг. ( Англи "Ж" биш шүү ) Jagelka ~ Ягелька ( Англиар бол Жагелька ). Гэхдээ хүн болгон ЖОКОВИЧ гээд сурсан гэдгийг сайн мэдэж бна аа, ккк.

● Мэргэжлийн боксын "акул" ОХУ~ын Александр Поветкин, Английн Диллион Уайт нар VIII сарын 22~нд нударга зөрүүлэхээр тохиров. Афин~2004 олимп, Бангкок~2003 ДАШТ~ий аварга, Курск хотын уугуул, 40 настай Саша нь 35 тулалдаж, хоёрхон ялагдсан үзүүлэлттэй бол Ямайка гаралтай,32 настай Дил нь 27~1 амжилттай зодоонч ажээ. Давай давай, Сашка !

● FA Cup буюу Английн хөлбөмбөгийн цом булаалдах тэмцээний шөвгийн наймын тоглолт өндөрлөж, одоо МанСити ~ Арсенал, МанЮ ~ Челси клубууд халз мөргөлдөхөөр оноолт таарлаа. Ливерпүүл маань Английн цомнуудад зориуд мултарсан нь онож, ха ха ха !

● АНУ~ын Оакландад байхдаа өглөө бүр Мерритт нуураа тойрон, 10.000 ~ 15.000 алхдаг байж. Өдгөө энд буугаад миний рекорд 327 болтлоо шалчийтал унав. Сумогоор бол цолоо хураалгах нь дээ.

● Сонгуулийн тойргуудын хяналтын гар тооллого олон газар яг мөргөж байгаа сурагтай. Луйвардсан гэж хашгираад буй хүмүүс тэгэхээр бас дахин хар машинаар тоолно гэх болов уу .

● АНУ~д 4 сар гацах хооронд нэг анд мааь тэнгэрт хальж, нэг анд маань хагалгаанд орж, нэг андын ээж нь бурхан болж, гурван анд өвөө болж, хоёр анд аав болж, нэг анд тэргээ шинэчилж, нэг анд гэргийгээ залуужуулж, хоёр анд байраа томруулж, нэг анд албандаа томорч, хорин анд зусландаа гарч, гучин анд хөдөө зорчжээ.

● Зураг дээр буй тэр Майамигийн нэрийн хуудас болсон үлэмж том бургер нь 134 америк доллар бөгөөд "МАМАША "гэдэг гэнэ ээ. Эргэлтээр ийм аварга бургер авах санаатай ч бусадтайгаа хуваан идэж чадахгүйгээс хойш хэрэггүй дээ. Бас хуваахдаа хэрэглэдэг хөрөө ч алга, ха ха ха !

● Реал ( Мадрид ) нь Эспаньолийг нутаг дээр нь 1:0 нухаад, "ЛА ЛИГА"-д өнгөлж эхэллээ. Одоо 6 тойрог үлдсэн тул 2 оноогоор дутуу Барса+Месси нар ч чардайхгүй бол эзэн хааны даварсан гаруудад аваргаа алдах вий дээ.

● Манай Динамо-Киев vs Чернигов хотын Десна багт 90 дэх минутад гоол алдаад 2:3 хожигдож, Шахтёр~Донецкоос хол хоцорсон байх юм аа, хөөрхий. A.Михайличенко coach минь энэ улирал ч лөөлөө боллоо, ирэх жил язгануулна шүү ! Чи бол Украин, Итали, Шотландын лигийн аварга & Сөүл-1988 олимпийн аварга, агуу потенциалтай хүмүүн шүү! Прошу!

Шинэ долоо хоногтоо шижигнүүлээрэй!

Одоо юухэн байх вэ, 16 хоног үлдлээ!