Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Би ажил, гэрлүүгээ явахдаа замын дагуу хөдөлгөөн ямаршуу байгааг үргэлж ажиглаж байгаа. Манай гэрийн хажууханд 28 ,66-р замын зөрлөг дээр их том барилагын ажил явагдаж байгаа нь зогсоогүй, үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа нь амьдрал хуучнаараа мэт санагдах юм.

Энэ долоо хоногт манай эмнэлэгийн ажил түгшүүртэй халуухан болж өнгрөв. Совид-19 вирусийн дэгдэлт онцгой хурдацтай явагдаж байгаа нь манай эмнэлэгт хүртэл мэдрэгдэж байна.Хүнд өвчтэй хүмүүс нилээн ирж үзүүлсэнээс тест хийлгэсэн хүмүүсийн 4 хүнд шинжилгээний хариу эерэг гарсан. Шинээр ирүүлсэн эмчилгээний зааварын дагуу өвчний шинж тэмдэг дунд зэрэг илэрсэн, амьсгалын дутагдалд ороогүй, цусан дахь хүчилтөрөгч нь 90-92 хувь байгаа бол гэрээр нь эмчлэх заавартай. Дээрхи өвчтөнүүдээ энэ зааварын дагуу гэрт нь эмчилэж хөл хорионд байлгаж байгаа, бид эдгээр өвчтөнтэйгээ үргэлж холбоотой , хянаж шинж тэмдэгийн эмчилгээ хийж байгаа тул дээрхи өвтөнүүдын биеийн байдал дунд зэрэг ,тогтвортой байгаа. Одоогоор манай эмнэлэгт өөрсдийгөө хамгаалах хувцас, амны хаалт, бээлий, ариутгалын бодис хүрэлцээтэй байна.

Миний ажилгасанаар совид-19 вирусийн халдвар авсан хүний шинж тэмдэг нүд нь бага зэрэг улайсан, нулимас гүйлгэнэсэн,нүүр царай нь мэдэгдэхүйц өвчтэй, халуурсан , ханиасан, гүн сайхан амьсгалж чадахгүй байгаагаас гадна чацага алдаж биеийн байдал суларсан гэсэн зовиуртай ирж байгааг анхаараaрай.

Манай Вашингтон орчим амьдардаг зарим хүмүүс маань өвчилсөн тохиолдолд хаана хандахаа мэдэхгүй, эрүүл мэндийн даатгалгүй тохиолдолд хаана очиж шинжилгээ өгч болох тухай мэдээлэл хомс байгаа тул ихээхэн сандралд орж элчин сайдын яамнд хандаж байгаа юм байна .Ийм учраас элчин сайдын яамны ажилтангууд надтай ярьж ийм тохиолдолт тусламж үзүүлж чадах уу? гэж асуусан, би аль болох туслана тэр хүмүүсдээ миний утасны дугаарыг өг гэж зөвшөөрсөн билээ. Миний хувьд элчин сайдын яам болон эмч ,эмнэлгийн ажилтаны холбоотойгоо нягт холбоотой ажиллаж байгаа. Элчин сайдын яамруу ярьсан хүмүүсээс совид-19 вирусийн халвар авсан байж болзошгүй тохиолдолд зөвлөлгөө өгч шаардлагатай бол шинжилгээ хийж байгаа. Мөн халуун цэгт ажиллаж байгаа бусад Монгол эмч, эмнэлэгийн ажилтан нартайгаа үргэлж холбогдож мэдээлэл авч ,туршлагаа солилцож ажиллаж байгаа.

Элчин сайдын яамнд байгаа мэдээлэл , миний үзсэн Монгол хүмүүст совид-19 вирусийн халдвар нэг ч илрээгүй сайхан мэдээтэй байна.
Сүүлийн үеийн судалгаанаас үзхэд энэ өвчин нилээн удаан хэдэн сараар үргэлжлэх магдлалтай байна. Энэ вирус нь шинээр судлагдаж байгаа шинэ вирус учир эрдэмтэд өдөр бүр цаг тутамд шинэ мэдээлэл нээж идэвхитэй ажиллаж байна. Эрдэмтэн судлаачид хятадын Ухань хотод үүсэн совид-19 вирусийн DNA-г судлаж Нью-Иорк хот, Калифорни муж, Вашингтон ДС өвчлөл үүсгэж байгаа совид-19 вирусийн DNA-тай харьцуулаж үзхэд 95 хувь адилхан байгаа нь тогтоосон байна.Энэ нь уг вирусийн мутац нь хэвийн явагдаж байгааг илэрхийлэж байна. Иймээс энэ аюулт халдварын эсрэг вакацин гаргаж авах нь зөвхөн цаг хугацааны асуудал болж байна. Харин бидны мэдэх ханиад үүсгэдэг вирусийн мутац хурдацтай явагддаг тул жил бүр өөр, өөр вакацин хийх шаардлагатай байдаг юм.

Starbucks, Wawa шатхуун түгээгүүрийн газар , Nando's PERi-PERi хоолны газрууд эмч,эмнэлгийн ажилтангуудад үнэгүй кофей хоол өгч байгаа нь бидний ажлыг ойлгож, дэмжиж байгаа хэлбэр юм даа.

Энэ аюултай халдварт цар тахлаас сэргийлэх гол арга бол хөл хорио,хувийн ариун цэврээ сахих явдал шүү гэдгийг дахин дахин сануулаж байна.

STAY HOME AND BE SAFE.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье. эмч Э.Ууганбаяр

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу