Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнгөрсөн долоо хоногт манай эмнэлгийн ажил маш их ачаалалтай өнгөрлөө. Ирж үзүүлж байгаа өвчтөнөөс совид-19 вирусийн халдвар авсан хүний тоо огцом өсч , гэрээр эмчлүүлж байгаа өвчтөн нэмэгдлээ.Мэдээлэлийн хэрэгсэлээр өгч байгаа мэдээг харвал халдвар авсан хүний тоо, мөн нас барж байгаа өвчтөний тоо буурахгүй байгаа нь сэтгэл амрах цаг болоогүй, өөрийгөө хамгаалах ажлаа цалгардуулаж болохгүйг сануулаж байна.

Халдвар аваад хүндэгч байгаа өвчтөнг эмнэлэгт хэвтүүлэж байгаа боловч тэр хүнтэй хамт байж, халдвар авсан боловч өвчний шинж тэмдэг сул илэрч байгаа эсвэл шинж тэмдэггүй хүмүүсийг гэрт нь хөл хорионд байлгаж шинж тэмдэгийн эмчилгээ хийж байна. Эмч хүний хувьд энэ өвчний шинж тэмдэг бараг илрэхгүй яваад байгаа залуучууд, биеийн эсэргүүцэл сайтай хүмүүс цаашид өөрөө өвдөхгүй боловч бусдад тараагаад явдаг совид-19 вирусийн тээгч болчихвол энэ өвчинтэй тэмцэх асуудал их хэцүү болох байх гэж сэтгэл зовж явдаг.

Нэгэнт бүх нийтээр хол хориотой байгаа болохоор хүмүүсийн цуглах газар нь хүнсний дэлгүүр, эмнэлэг болоод байна. Хүнсэндээ явахдаа болж өгвөл нэг гэрээс нэг хүн явж байвал сайн байна. Дэлгүүрт яаж биеэ авч яавахийг та нар бүгд мэдэж байгаа болохоор би дахиж нуршаад хэрэггүй биздээ. Дэлгүүрээс авсан хүнсний ногоо, жимс зэргийг химийн бодис болон савантай усаар угаагаад хэрэггүй зөвхөн бүлээн усаар сайтар угааж цаасан алчуураар хаттал нь арчаад хэргэлэж болно. Зарим хүмүүс авсан хүнсий зүйлээ хөлдөөгчид хийгээд хэд хонуулаад хэргэлэж байгаа гэж ярьж байсан энэ бол буруу шүү вирус хүйтэнд идэвхигүй байдалд ордог болохоос үхэж устахгүй учир таныг өвчлүүлэх эрсдэл хэвээрэй байгааг санаарай. Харин хоолоо сайн болгож хэрэглэх хэрэгтэй.

Өнгөрсөн долоо хоногоос манай эмнэлэг жирийн өвчтөнүүдээ үзэх Telehealth системд шилжиж байгаа. Энэ нь өвчтөнөө заавал эмнэлэг дээр ирүүлэх хэрэггүй компютерээр холбогдож зөвлөгөө өгөх, эмийг нь бичиж, сунгаж өгдөг үйлчилгээ юм. Өвчтөн хүний мэдээлэл хувь хүний нууц байдаг тул нарийн нууцлалтай тусгай системээр хийж байгаа. Энэ систем өвчтөн хүндээ таатай боловч эмч, сувилагч нарт бол ажил багасах үйлдэл биш юм билээ.

Яаралтай ажил гарсан хүмүүс, хичээл нь дууссан оюутанууд Монгол явах гэж элдэв арга сүвэгчилж байгаа юм байна. Хэрвээ явахаар болвол онгоцны билет авхад совид-19 вирусийн шинжилгээ хийлгэсэн бичиг шаардаж байгаа гэнэ. Хэд хэдэн хүмүүс элчин сайдын яам болон надтай холбогдож эрүүл хүмүүс энэ шинжилгээг хийлгэж болох уу? гэж асууж байна. Манай эмнэлэг дээр совид-19 вирусийн халдвар авсан байх магадлал өндөртэй, өвчнийн шинж тэмдэг хурц илэрсэн хүмүүст шинжилгээ хийх заалтай байдаг. Би биеээ дааж эрүүл хүмүүст шинжилгээ хийлгэх эрх байхгүй, гэвч энэ тухай дээд удирдлагадаа тайлбарлаж ийм тохоилдолд шинжилгээ хийж болох уу? гэж емайл явуулсан байгаа ирэх долоо хоногийн эхээр хариу өгөх байх гэж бодож байна.

Бүх нийтээр хол хорио тогтоогоод нэг сар боллоо. Энэ хугацаанд танай гэр бүлд, танай амьдралын хэв хэвшилд ямар өөрчлөлт гарсан вэ? сэтгэгдэл хэсэгт бичээрэй.
Энэ аюулт цар тахал арилах яагаач үгүй байна шүү. Дахиад нэг,хоёр сар хөл хорионд байна гэж сэтгэлээ бэлдэж байх хэрэгтэй л болов уу? даа.

Хамгийн сүүлд хэлхэд хавар цаг болж байгаль ургамал дэлгэрч байгаа боловч харшил гэдэг өвчин сэргэж гарч ирж байна. Харшилийн зарим шинж тэмдэг Совид-19 вирусийн шинж тэмдэгтэй адилавтар учир харшилтай хүмүүс харшилийн эмээ сайн уух хэрэгтэй. Харшилийн үед ямар эм хэрэглэх тухай миний зөвлөлгөөг эндээс үзээрэй. https://www.youtube.com/watch?v=6wNSBgDS7HQ&t=77s

STAY HOME AND BE SAFE

Та бүхэнд сэтгэл санаагаар өөдрөг байж, аюулт өвчинөөс өөрийгөө болон гэр бүлээ сайн хамгаалаарай гэж захия.

Эмч Э.Ууганбаяр

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу