Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Гадаадад суугаа хүүхдүүдэд монгол хэл заагаад эхний шат маань дуусах дөхөж байна. Багш хүний ажлын үр дүн нь сурагчдын юу сурч мэдсэнээр, эцэг эхчүүдийн сэтгэл ханамжаар үнэлэгддэг.

Зарим сэтгэгдлээс хуваалцъя.

Сиэтл хотоос нэгэн ээж "Сайн байна уу?
Хичээл маш сайн явж байгаа. 2 багшдаа баярлалаа. Дараагийн шатанд нь явуулъя аа.
Монгол хүн яагаад монгол хэлээ сурах ёстой вэ гэдгийг нэг сайн хэлээд яриад өгөөрэй!"

Нью-Йорк хотоос нэг ээж "Та бүхний арга зүй их үр дүнтэй байна, манай охин дараагийн шатанд үргэлжлүүлж сурна аа".

Виржиниа хотоос монгол бичгийн хичээлд өөрөө сууж, хүүгээ монгол хэлний хичээлд суулгасан ээж "Бидний үед онлайн хичээл гэж байсан ч биш дээ, ухаалаг утас ч байгаагүй компьютер дөнгөж л нэг байлаа даа. Тийм болоод ч тэрүү онлайн хичээлийг ойшоодоггүй байлаа. Хүн өөрөө үзэж байж л ойлгодог гэдгийг сайн мэддэг хэрнээ үзэж байж л мэдлээ. Ийш тийш явж замдаа цаг алдахгүй, гангалж мангалах шаардлагагүй. Гол нь ойрд юм сураагүй, сурах чинь ийм гоё билүү гэж бодогдлоо. Оюутан нас минь санаанд ороод залуу сайхан нас минь бодогдоод эмоорч үзэж байна. Их олон сайхан мэдрэмж авч байна. Хүү маань маш хөөрхөн сурч байгаад би үнэхээр их баяртай байгаа шүү"

Охин хүү хоёроо оруулсан нэг ээж "Манай хоёр энэ хичээлд суугаад үсгүүдээ мэддэг, овоо хөөрхөн уншиж бичиж сураад байгаа. Огт үсгээ мэдэхгүй, уншдаггүй байсан гэхэд маш их дэвшилттэй" гэх мэт олон сайхан сэтгэгдэл бичиж, цаашид бидэнд хичээлээ яавал илүү сайжруулах тал дээр саналаа ирүүлжээ.

Энэ бүхнийг энд дурдахын учир нь хүүхдүүдэд чинь бид хэл сургаж чадна аа, хүүхэд чинь ч сурч чадна аа гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Жил ирэх тутам өв хэлээрээ (heritage language) ярьж чаддаггүйгээс өвөө эмээ, ах дүүтэйгээ ойлголцдоггүй хүүхдийн тоо эрс өсөж байгааг харахад гуниг төрдгийг нуух юун.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу