bbc.com

МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

~ Амьдралынхаа сүүлийн гучин жил, дээр нь өөрийн хөрөнгөөсөө 50 тэрбум доллар хүмүүнлэгийн (humanitarian) үйл хэрэгт зориулсан.

~ Зүүн өмнөд Азид гарсан халуун хижиг (malaria) тахлыг дарахад гол спонсор нь болж хэдэн зуун мянган хүний амийг аварсан.

~ Буурай хөгжилтэй улс орнуудад өндөр хувьтай байдаг нярайн эндэгдлийг бууруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж Hepatitis-C, Polio гэх мэт олон аюулт өвчиний эсрэг вакциныг 40 сая гаруй хүүхдэд хийх ажлыг голлон гүйцэтгэсэн.

~ Ядуу, буурай орны олон мянган хүүхдүүдэд өндөр боловсрол эзэмшихэд туслах үүднээс “Хаан академи-Khan academy” өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан. Олон орны хэдэн зуун мянган хүүхэд залуусийг дунд, ахлах сургуулийн боловсрол эзэмшихэд тусалсан.

~ Дэлхийн тэргүүн баян гэгдэж байхдаа бүх хөрөнгийнхөө талыг хүмүүнлэгийн үйл хэрэгт эргэлт буцалтгүй хандивлсан. Мөн өөрийн бие үгүй болж, нөгөө ертөнц руу буцах цагт үлдсэн хөрөнгийхөө 90% -ыг нэмж хандивлах гэрээслэл үйлдсэн.

~Хүн төрлөхтөнд тохиолдож болох хамгийн аюулт дайсан бол тахал гэдгийг ойлгож, эртнээс удаа дараа сануулж байсан. Зөвхөн сануулаад ч зогсохгүй дэлхийн лидерүүдийг энэ аюулын эсрэг тэмцэх зорилго, үүрэгтэй нэгдсэн байгуулга бий болгохыг уриалж, санаачилан ажиллаж байсан.

~ Бүх хүн төрлөхтөний түүхэнд маргаангүй хамгийн их хандивийг хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад өгсөн.

Тэгсэн чи бидэн шиг нэг дурак компьютерийн ард сууж байгаад л (тэр сууж байгаа компютерийг нь мань хүн анх зохиосон болохыг ч таг мартчихсан) Билл Гейтс бол өөрийнхөө вакциныг шахаж, ашиг гаргаж, хөрөнгө цохихын тулд корона-г зохиосон юм гэсээн гээд бурж байх ч гэж дээ. Заа тийм бол эх сурвалж нь аль байна гэхээр хувийн болон хувьсгалын нөлөөгөөс, дээр нь ашиг хонжоо, цуурхал, сенсааци, медия хандалт гэх мэт түм буман зорилгоор хийсэн хэн нэгний YouTube видео гэнэ дээ.

Заа тэгээд Билл Гейтс байх ямархуу юм байна?

Хэт их мэдээллийн эрин үе гэдэг ямар ч мэдээлэлгүй байснаас ч хортой юм биш үү? Уулын дайтай үнэнийг, хүрз шороо лугаа худлаар бүрхэж болдог цаг үе юм аа.

Жич: Дээр нь бас “энэ бичлэгийг устгаад байгаам шүү гэж мэгээд өгөхөөр бүүр ч хүч нэмээд л, үнэмшилтэй болчиж байх шиг. Уул нь бол их энгийн. Ковид-19 тай холбоотой ямар нэгэн эх сурвалжгүй, илт цуурсан, олон түмний санаа сэтгэлийг бужигнуулсан худлаа бичлэг, контент, мэдээллийг хянаж сошил ертөнцөөс устгаж байх зайлшгүй чухал заавар байгаа юм л даа. Түүнийгээ л дагаж байгаа.

Викторын Пагва
5/13/20, Индиана муж, АНУ

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу