МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн мужуудад титэмт вирусийн халдварлалтад африк гаралтай америкчууд илүүтэй өртөж, нас барж байгаа гэх түгээмэл хандлага Индиана мужид бас ажиглагдаж, нотлогдож байгааг мужийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нотлогдож байна.

Мужийн хүн амын 9,8 хувийг эзэлдэг африк гаралтай америкчуудын 18,5 хувьд нь халдвар илэрч, одоогоор нас бараад байгаа 300 гаруй хүний 19,2 хувийг эзэлж байна. Индиана мужийн нийслэл Индианаполис хотын хүн амын 28,9 хувь нь хар арьст хүмүүс аж. Мужийн хүн амын 85,1 хувийг эзэлдэг цагаан арьстан хүмүүсийн 50 хувиас нь халдвар илэрч, 69 хувь нь нас баржээ. Халдвар илэрсэн хүмүүсийн 19,1%, нас барсан хүмүүсийн 7,3 % нь ямар арьстан болох нь тодорхойгүй байжээ.

Өнөөгийн нөхцөл байдлаас улбаалан Индиана мужийн хүн ам зүйн судалгааны алба мужийн хүн амын бүтэц, титэмт вируст өртсөн байдлын нэгдсэн судалгаа хийжээ. (Хүснэгт 1)

Мужийн нийт хүн амын үзүүлэлт   Титэмт вирусийн байдал
Хүн амын тоо 6.732 сая 39215 хүн сорилд орсноос халдвар авсан 7486 хүн Нас барсан 330 хүн
Цагаан арьстан 85,1% 50% 69%
Африк гаралтай 9,8% 18,5% 19,2%
Ази гаралтай 2,5% 0,8% 0,0%
Бусад 2,6% 11,6% 4,5%
Испани, латин үндэсний 7,15% 3,25% 1,6%
Испани, латин үндэсний биш 92,6% 39,5% 59.6%

Хүснэгт 1. Индиана мужийн титэмт вирусийн судалгаа ( 2020 оны 4 сарын 12-ны байдлаар)

Индиана мужийнхтай төстэй судалгаанууд бусад мужуудад хийгдэж байгаа ч тэдгээрт вируст өртөгсдийг арьс өнгө, угсаатны гарвалийн талаар нарийн судалгаа хийхгүй, хийсэн ч туйлын хязгаарлагдмал хэмжээнд байна гэж Индианагийн эрүүл мэнд, хүн ам зүйн мэргэжилтнүүд үзэж байна. Титэмд вирусийн халдварт өртөх магадлал орлого багатай, эрүүл мэндийн даатгалгүй, хоол хүнсний дутагдалтай, гэрээр ажиллах тохиолдолд өрхийн орлогоо алдах магадлалтай үйлчилгээний хүмүүст түлхүү байна.

Эх сурвалж: southbendtribune.com

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу