МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн олон мужууд бизнесийн салбараа дахин нээхэд хуумгай, харалган чиг барьж байхад, Индиана мужийнхаа тахлын нөхцөл байдлыг үнэлэхдээ судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж байгаа тухай The New York Times сонинд бичжээ.

Индиана мужийн засаг захиргааны дэмжлэг оролцоотойгоор хийж байгаа олон судалгааны нэг нь Индиана, Пүрдүүгийн их сургуулийн Fairbanks эрүүл мэндийн сургуулийн эрдэмтдийн судалгаа аж. Судлаачид мужийн сүүлийн хоёр жилд татвар төлсөн хүмүүс, тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг оролцуулан түүврийн судалгаандаа 12-оос дээш насны 4600 хүнийг сонгон авч, мужийн цагдаа, тээврийн болон эмнэлгийн байгууллагын тусламжтайгаар ирүүлж, вирусийн шинжилгээг амны болон хамрын хөндийн ийлдэснээс, эсрэг биетийн шинжилгээг цуснаас авчээ. Судалгаанд оролцогчдын 1.7% нь халдвар авсан, 1,1% нь эсрэг биетийн илрэлтэй, өөрөөр хэлбэл мужийн хүн амын 2,8 хувь халдвар авсан, эдгэсэн гэсэн үг юм.

Судлаачид халдвар авсан хүмүүсийн 0,58 % нь нас бардаг гэж үзжээ.

Судлаачдын таамаглалаар америкчуудын сүргийн дархлаа идэвхтэй байж, вирус хөнгөн, шинж илрэл багатай байж, халдвар авч болно гэж үзвэл америкчуудын 70 хувь нь буюу 225 сая хүн халдвар авч, тэднээс 1,3 сая нь нас барах магадлал харагдана.
Энэ судалгааны хоёрдугаар үе энэ оны 6 сард үргэлжлэх юм байна.

Дэлгэрүүлж эндээс уншаарай. 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу