МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдрийн байдлаар манай Индиана мужид 2159 вирусийн халдварын эерэг тохиолдол бүртгэгдснээс нас барсан 49, эдгэж илааршсан хүн байхгүй байна. Мужийн амбан захирагч иргэдээ 4 сарын 30-ны хүртэл гэртээ сууж, тусгаарлах захирамж гаргаад нэн чухал үйлчилээний газруудыг тодорхой цагаар ажиллахыг зөвшөөрч, нэрс, үйл ажиллагааг нь баталгаажуулсан. Индианагийн их сургууль хаврын амралтаа нэг долоо хоногоор сунгаж, өчигдөрөөс хичээлээ эхэлсэн.

Бүх хичээл алсаас зайн сургалтаар явагдаж байна. Төв ази евро судлалын тэнхим радио хурал хийж байна. Их сургуулийн номын сан үйлчилгээний цахим хэлбэрт шилжиж, хичээлийн болон оюутны байрууд ажлын үнэмлэх уншуулан нэвтэрч байна. Хичээлийг synchronize, a synchronize хэлбэрээр заахыг зөвлөж, боломжийн техник хэрэгслэл, үйлчилгээгээр хангаж байна.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу