Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Covid Tracking Project- н мэдээлснээр корана вирусийн халдвараар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 7 хоногийн дараалан рекорд тогтоох өндөр хэмжээнд байлаа. Өдөрт 108,487 хүн эмнэлэгт хүргэгдэж байна. Johns Hopkins University- судалгаагаар, 4 өдөрт 1 сая хүн халдвар авч, Covid-19-н нийт тоо 16-д хүрлээ!

Урьд нь улсын хэмжээнд, 8-с илүү сарын хугацаанд 8 сая тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо 2 сар хүрэхгүй хугацаанд энэ тоо 2 дахин бүртгэгдэж байгаа нь халдварын хурд хэрхэн нэмэгдсэнийг харуулж байна.

Эмнэлгийн ачаалал дээд хэмжээнд хүрч, ачааллаа даахгүй болсонтой холбоотойгоор, CDC-(US Centers for Disease Control), мэргэжлийн төвийн улсын комиссоос Pfizer, BioNTech Covid-19 вакцинуудыг, 16 ба түүнээс дээш хүнд хийхийг зөвшөөрөв. Энэхүү шийдвэр, CDC -н захирал Dr. Robert Redfield баталснаар хэрэгжиж эхэлнэ.

Өнгөрсөн Баасан гаригт, U.S. FDA нь COVID 19-н анхны вакциныг ( Pfizer, BioNTech) шаардлагатай тохиолдолд хэрэглэх зөвшөөрлийг олгосон. CDC--н зөвлөх гишүүн Калифорний Их Сургуулийн ( Los Angeles) профессор Dr. Peter Szilagyi: Шинжлэх ухаанд үндэслэж, аюулгүй/үр дүнтэй байдал, эрсдэл/сайн нөлөөг тооцсоны үндсэн дээр вакцины хэрэглэх талдаа саналаа өглөө гээд энэ бол COVID 19-г төгсгөл болгох анхны алхам гэдэгт би итгэж байна гэв.

Өнөөдөр, 12/12/2020, Michigan, Wisconsin мужууд дахь Pfizer-н байрнаас, 2.9 сая вакциныг энэ амралтын өдөр 50 мужууд руу тээвэрлэн хүргэх ажиллагаа эхэлж байна. North Carolina мужийн Winston-Salem хотын Novant Health төв анхны 500,000 вакциныг хүлээн авах хөлдөөгч бэлэн болсон бол Los Angeles хотын Cedars-Sinai эмнэлэг вакцин хүлээн авалтыг өндөр хамгаалалтын дор хийхээр хяналтын камеруудыг нэмж суулгаж байна.

Вакцины тээвэрлэлт эхэлж байгаатай холбоотойгоор, ( FAA) үндэсний нисэхийн газар, аюулгүй тээвэрлэлтийг хангахаар нисэх буудлуудыг бэлдэж байна.

Operation Warp Speed- зөвлөх Moncef Slaoui: Мужууд вакциныг хүлээн авснаас 7 хоногийн дараа иргэдийг хамруулна гэв. Учир нь мужууд холбогдох байгууллагуудтай, хүлээн авсан тоо, хэмжээгээ мэдэгдэж баталгаажуулах юм байна. Тэрээр цааш нь, үйлдвэржилт жигдрэхээр вакцины нийлүүлэлт нэмэгдэнэ, Moderna зөвшөөрөл авбал нийлүүлэлт хэд дахин нэмэгдэнэ гэв.

FDA вакцины зөвшөөрөл өгсний дараахан, CNN-н эрүүл мэндийн судлаач Dr. Leana Wen: Вакцин рекорд тогтоох богино хугацаанд бүтээгдлээ!. Биднийг, улс үндэстнийг минь, дэлхийг аюулт цар тахлаас аврах боломж, бидэнд тохиолдож байгаа түүхэн цаг хугацаа гэв.

Pfizer вакциныг 2 доз-г хэдэн долоо хоногийн зайтай хийснээр 95% -н үр дүнд хүрч байгаа. Тэгсэн хэдий ч FDA-н баримт бичигт: Хүн амын зарим хэсэгт, ( жишээ нь 16-д доош насны хүүхэд, жирэмсэн эх, хоол боловсруулах эрхтний өвчинтэй хүнд) үзүүлэх үр дүнг батлах дата хангалтгүй гэжээ. Өнөөдөр FDA-н эмч Dr. Marks: Жирэмсэн эхэд хийх шийдвэр нь тухайн хүний нөхцөл байдлаас хамааран гарна. Тэрээр цааш нь, Бид вакцин хийлгэх шийдвэрийг одоогоор иргэдэд өөрсдөд нь үлдээж байна гэв.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу