Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Корона вирусын тархалтыг судалдаг University of Maryland сургуулийн профессор, Donald Milton, Корона вирус агаарт хөвөн нисдэг болохыг батлажээ. Хөгжим хангинасан, хүмүүс бөөн бөөнөөрөө цугларан бүжиглэсэн, хоорондоо чанга чангаар ярьсан, агаарын солилцоогүй, битүү орчинг вирус тархах хамгийн таатай орчин гэж жишээ авчээ.

Тэрээр корона вирусын агаарт хэсэг хугацаанд тогтон хөвөх чадварыг мэргэжлийн байгууллагууд олон нийтэд зарлах цаг болсон гээд 239 судлаачидтай хамтран нээлттэй захидал бичсэн нь өнөөдөрийн топ мэдээ болж байна.

Судалгааны туршилтаар хүн ханиах, найтаах, ярихад, 1-2 метерийн зайнд байгаа хүнд вирусын том дуслууд нь хүрдэг, жижиг дуслууд нь агаарт хэсэг хугацаанд тогтон үлддэг. Агааржуулалт ажиллаагүй дунд зэргийн хэмжээтэй өрөөнд 5 nanometre хэмжээтэй дусал газраас 1.5 м өндөрт 10 meter хүртэлх зайнд хөвөн нисдэг. өрөө том байх тусам туулах зай ихсдэг болохыг тогтоожээ!

Битүү орчинд, олон хүнийг олон цагаар байлгах нь памдемикийн гол орчинг бүрдүүлж байна!! Тэрээр өөрийгөө хамгаалах дараахь зөвлөгөөг өгч байна!

  • Өрөөнд гаднаас агаар оруулах, агаарын солилцоог байнга хийх
  • Хүн ихтэй, битүү орчинд орохгүй байх
  • Машиныхаа цонхыг онгойлгож явах, аль болох conditioner ашиглахгүй байвал зүгээр.

Take care!!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу