Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-ын Цагаачлалын албанаас F1, M оюутны визний талаар гаргасан шинэ дүрмийн товч тайлбар:

Энэхүү журмаар, 2020 оны намар хичээлдээ орохоор бэлдэж байгаа гадаад оюутнуудад гурван төрлийн сонголт олгож байгаа юм байна.

Сургуулиуд сургалтаа хэрхэн явуулахаас хамаарна.

1) Хэрэв сургууль 100% цахим сургалтанд шилжвэл:

 - гадаадаас ирэх оюутанд виз олгохгүй,

 - визтэй түр зуур гарсан оюутныг хилээр

оруулахгүй,

 - АНУ-д байгаа оюутнуудын хувьд Амeрикийг орхин гарах эсвэл танхимын сургалт явуулах өөр сургууль руу шилжин орох

2) Хэрэв сургууль нь eрдийн танхимын сургалтаар үйл ажиллагаа явуулахаар бол оюутны виз олгохын тулд:

 - зөвхөн нэг хичээл буюу гурван цагийн ( крeдит) хичээл онлайн байх, нэгээс илүү хичээл онлайн хэлбэрээр авбал визээ алдах эрсдэлтэй.

3) Холимог буюу хагас онлайн сургалттай сургуулийн хувьд оюутны онлайн хичээлийн цаг  гурваас илүү байх боломжтой бөгөөд, сургууль нь цагаачлалын албанд тусгай тодорхойлолт гаргах шаардлагатай.

Цагаачлалын хуульчид энэхүү журмын талаар илүү тодорхой мэдээлэл авахаар ажиллаж байна. Санхүүгийн хувьд хүнд байдалд орсон USCIS-г улам дордуулаад зогсохгүй дээд боловсролын салбарыг уналтанд оруулах, гадаад оюутан, судлаачдаа алдах буруу алхам болж байна зэрэг олон эсэргүүцэлтэй тулж байгаа уг журам одоогоор албан ёсоор батлагдаагүй байна.

https://www.ice.gov/news/releases/sevp-modifies-temporary-exemptions-nonimmigrant-students-taking-online-courses-during?fbclid=IwAR3q8Ua7Avs5O3OdPFqJMuCbh0zXQThTTasb7SL6UgqLg1KoSpJgFq4fWR8

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу