Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Pandemic тахлын үед хэрхэн ажилтай болох вэ? Караер өөрчлөлт хийх нь зөв үү? Ажил хайхад хэр хугацаа шаардагдах бол?
Америкиин нэртэй караер ехперт Amanda Augustine -н зөвлөгөө

Өөрийн гэсэн тактик боловсруулах:
Зарим company-дад КОВИД 19 илүү хүчтэй нөлөөлсөн байгаа. Үүдээ хаасан, санхүүгийн хүндрэлд орсон, цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжүүлэх боломжгүй компанид ажил хайвал цаг алдана, ирээдүй тодорхой бус байдал удаан үргэлжлэнэ. Тиймээс ямар ажилд орох зорилгодоо өөрчлөлт хийж шинээр ажлын байр зарлаж байгаа компани дээр төвлөрөх!

КОВИД-н үед өөрийн сүлжээгээ хэрхэн тэлэх вэ?
Карантины үед хүнтэй уулзах, танилын хүрээгээ тэлэх үнэхээр боломжгүй байлаа. Тэгвэл технолгийн хөгжил бидэнд найз нөхөд, мэргэжилийн хүрээгээ тэлэх маш олон боломжыг олгож байна шүү дээ. LinkedIn and 10times, мөн video-conference хийх аппe Zoom, FaceTime, and Google Meet- р өөрийн танилууд болон шинэ танилуудтай онлайн -р уулзах, хурал хийх, туршлага солилцож болно. Жишээ нь LinkedIn contact дотор хэн чиний сонирхож байгаа компанид ажиллаж байна? тодруулах , улмаар InMail руу нь message бичих юмуу холбогдох. Бид хичнээн хорионд байгаа ч биднийг хэн нэгэнтэй танилцах, цахимаар хамт coffee ууж ярилцах боломж хаагдаагүй. 10times , Eventbrite – site-д үнэгүй network евент, ажлын евент зохион байгуулдаг-энэ боломжийг ашиглах хэрэгтэй.

Ковидын үед ажлын ярилцлагад хэрхэн амжилттай өгөх вэ?
Ковидын энэ цаг үед компаниуд ажлын ярилцлагаа утсаар болон интернет-р авч байна. Интернет ярилцлагын хувьд интернет хурдаа шалгах, audio, мик, камерны ажиллагаатайг шалгах, чимээгүй орчинг сонгох зэргээр бэлтгэлээ сайн хангах нь маш чухал. Интернет ярилцлагыг биеэр уулзаж ярилцлага өгч байгаатай адил хэмжээнд авч үзэж, цагтаа бэлэн байх, албаны хувцаславал мэдээж эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Хамгийн гол нь сандралгүй, өөрийнхөөрөө байж ярилцах хэрэгтэй.

Ковидын үед ажлаа солих хэр оновчтой вэ?
Ажлын караерээ ахиулах, цоо шинэ ажилд хүч сорих зэрэг нь мэдээж бүүр боломжгүй зүйл биш л дээ. Гэхдээ та жаахан хүлээцтэй байх нь зөв алхам болно. Энэ цаг боломжийг ашиглаад зорилгоо ахин харах, компаниа ахин судлах мөн зорилгоо амжилттай болгохын тулд Resume- гээ сайжруулах, LinkedIn профайлаа сайжруулах, network-ээ тэлэх нь чухал. Та өөрчлөлт хийхээр шийдсэн ч яг юу хийхээ мэдэхгүй байгаа өөртэйгээ ижил мэргэжилтэй, адил боловсролтой ,амжилттай ажил руу шилжсэн тохиолдолыг судалж эхлэх хэрэгтэй. Энэ нь ямар компанид таньд байгаа ямар ур чадварууд илүү хэрэгтэйг мэдэхэд тусалдаг. Улмаар тухайн хүнтэй холбогдож зөвлөгөөг нь сонсох нь одоо ажлаа солих нь зөв шийдвэр үү? , хэр цаг хугацаа орох , таньд дутуу сурах зүйл байна уу гэдгийг тодруулах чухал ач холбогдолтой байдаг. Ур чадвар, мэдлэгээ сайжруулах нь хүссэн зорилгодоо амжилттай хүрэхэд туслана.

Ковидын үед яагаад би ажил хайхгүй хүлээх хэрэгтэй вэ?
Pandemic тахалд хэн ч бэлэн байгаагүй шүү дээ. Тиймээс шинээр ажилд ороход бүх зүйл төгс эхэлнэ гэж та төсөөлөхийн аргагүй. Мэдээж ажилчидынхаа аюулгүй ажиллагааг хангаж амжилттай ажиллаж байгаа компанууд байгаа. Гэвч зайнаас ажиллаж байгаа энэ нөхцөлд олон тодорхойгүй байдлууд үүсэхийг бас үгүйгэхгүй.

Ажил хайхад хэр хугацаа зарцуулагддаг вэ?
2018 оны US, Randstad компаний судалгаагаар ажил хайхад дундажаар 5 сар зарцуулагддаг гэж гарсан. Тэгвэл энэ үед илүү урт хугацаа орно гэж тооцоолвол буруудахгүй болов уу. Гэвч нэн шаардлагатай, хэрэгцээтай ажилд маш хурдан орох боломж байна. Зарим компанууд олноор нь цомтгол хийж, ажлын цагийг бууруулах, цалингүй чөлөө өгч байна. Ийм компанид ажилд хайх нь хичнээн удаан хугацаа орох нь таашгүй. Мөн цахим хэлбэрт үйл ажиллагаа нь бүрэн шилжсэн компанууд урьдын шаардлагатай хүнээ хайсаар, авсаар байгаа.

Миний туршлага, зөвлөгөөг сонсохыг хүсвэл, өөрийнхөө төлөвлөгөөг сайтар боловсруулаад, онлайн цаг аваад ярилцаж болно.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу