CNN

Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Олон эргэлзээ үүссэн байна!?!? Алинд нь итгэх вэ? Яавал зүгээр вэ?
Ковид-н нөхцөл байдал сайжраад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг? Дараагийн тусламж өгөх гээд ч байх шиг үгүй ч юм шиг? Эдийн засаг нээгдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг? Ажилдаа даа ормоор ч юм шиг, тэтгэмжээ аваад баймаар ч юм шиг? Монголоос нислэг ирэх гээд ч байх шиг, үгүй ч юм шиг?

Ковид -н нөхцөл байдал сайжраад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг?

Los Angeles County-эрүүл мэндийн газраас мэдээлсэнээр өнөөдөрийн байдлаар нийт 43,052 тохиолдол баталгаажиж, нас баралт 2049 -д хүрчээ! Халдвар тархалтын хувь, нас баралт, эмнэлэгт эмчлүүлэгчдийн тоо буурч байгаа ч нийт тоо нэмэгдсээр!

Тэгвэл цагаан ордоноос, CDC- мэргэжилийн байгуулгыг Los Angeles County-дахь КОВИД 19 нөхцөл байдлыг судлах үүрэг өгчээ! Учир нь цагаан ордоны ажлын хэсгийн мэргэжилтэн Dr. Deborah Birx: Los Angeles-орчимын бүс (үүнд Orange county оруулаад) улсын хэмжээнд КОВИД 19 тархалт буурахгүй хэвээр байгаа 3 бүсийн нэг гэж нэрлэжээ!!

Dr. Fauci: Moderna’ vaccine- туршилт, явц итгэл түрүүлж байгааг хэлээд 12 сарын үеэр вакцинтай болж магадгүй ч юм шиг сайхан мэдээ хэллээ!

Дараагийн тусламж өгөх гээд ч байх шиг үгүй ч юм шиг?

5 сарын 16 нд төлөөлөгчийн доод танхим HEROS act-г батласан сайхан өдөр байсан. Одоо 2 шатыг давж байж хүчин төгөлдөр хэрэгжинэ. Цагаан ордон болон дээд танхим эсэргүүцсээр байгаа ч, зарим дэмжсэн гишүүд байгаа сурагтай.

Эдийн засаг нээгдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг?

Хязгаарлалт ихтэй болохоор нээгдсэн юм шиг үгүй ч юм шиг. Хүн, машины хөдөлгөөн бол эрс нэмэгдсэн нь мэдрэгдэж байна.

Ажилдаа даа ормоор ч юм шиг, тэтгэмжээ аваад баймаар ч юм шиг?

Эдийн засаг нээгдээд компанууд ажилчидаа дуудаж эхэлж байна. Ажилдаа орохоор эрсдэл ихтэй, бас ажилгүйчүүдийн тэтгэмж зогсох, орохгүй бол ажлаа алдах гээд эргэлцсэн хүмүүс олон байна!

Монголоос нислэг ирэх гээд ч байх шиг, үгүй ч юм шиг?

Гадаадад гацсан олон Монголчууд онгоцны сураг хүлээсээр л. Хүний нутагт энэ олон сар байж болох нөхцөл байдлаа шавхсаар, хүлээсээр!! Эхнээсээ виз нь дуусч дараагийн асуудал үүсч эхлэх нэ.

CA мужын ажилгүйдэлийн хувь бараг 3 дахин нэмэгдэж 15.3% -д хүрчээ. 2 хон сарын өмнө, ирэх 10 жилд 3.4 сая шинэ ажлын байртай болж болно гэж төлөвлөж байлаа. Гэтэл байдал эсрэгээр эргэж, өнгөрсөн сард 2.4 сая ажлын байраа алдлаа!!!

Иргэдийн тал хувь нь ажилгүй болсон, ихэнх жижиг business-д хаагдсан, орон гэргүй иргэдийн тоо 45% өссөн хотын ирээдүй ямар байх болоо??

Сайн цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. Өөдрөг л байцгаая!

А.Баярмаа
5/22/2020

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу