Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

“Токио-2020” Зуны олимпийн наадмын шинэ тов 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохиогдохоор гарсантай холбогдуулж Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо (шинээр World athletics гэсэн нэртэй болсон) 2021 оны наймдугаар сарын 6-15 -нд АНУ-ын Орегон мужийн Южин хотноо зохиогдох хуваарьтай байсан хөнгөнатлетикийн ДАШТ-ийг 2022 он болгон хойшлуулж буйгаа албан ёсоор зарлалаа.

Хоёр жил тутам явагддаг хөнгөнатлетикийн ДАШТ нь спортын томоохон тэмцээний нэг бөгөөд өнгөрөгч 2019 оны ДАШТ-д л гэхэд 206 орны баг, тамирчин оролцож байсан билээ.

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу