COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сүүлийн үед цар тахлын хамрах хэмжээ өргөсч, олон нийтийн болон цахим хэрэгслээр байнга энэ тухай гарч байгаатай холбогдуулан хүүхдүүдтэйгээ хэрхэн ярих талаар сургууль, хүүхдийн байгууллагаас мэдээлэл олноор ирж эхлэв. Зөвлөгөөнөөс ганц нэгийг оруулъя.

Тахлын талаар хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярих хэрэгтэй. Юу ч ярихгүй байх нь хүүхдэд илүү айдас түгшүүр төрүүлдэг. Эцэг эхийн үүрэг бол сонссон, харсан мэдээллээ хүүхдүүддээ зөв өнцгөөс хүргэх юм. Үр ашиггүй олон мэдээлэл өгөх хэрэггүй, хүүхдэд хүндээр тусна. Харин оронд нь хүүхэд энэ талаар юу мэдэж байгааг сонирхож, асуултад нь хариулахыг хичээ.

Эцэг эхчүүд эхлээд өөрсдийнхөө айдас, санаа зовоож буй зүйл дээрээ анхаарч, тайвшир. Сандарч тэвдсэн үедээ хүүхдүүдтэйгээ ярьсны хэрэггүй. Улам айлгаж зовоохын нэмэр. Энэ тахал бол хүүхдүүдийн чинь амьдралд тохиолдож буй хамгийн аймшигтай мартагдахааргүй зүйл ч байж магадгүй, зарим нэгэнд нь сэтгэцийн эмгэг болон үлдэж ч магадгүй.

Тахал тодорхой хугацааны дараа өнгөрнө, тиймээс урт хугацааны согог үлдээхгүйн тулд хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд илүү анхаарч хэлэх зүйлээ сайн бодоорой.

Та нарын хийх хамгийн чухал зүйл бол яаж энэ тахлаас хамгаалах, юу хийж чадах тал дээр зөвлөж хэрэгжүүлэх. Гараа сайн угаах, маск хэрэглэх, хоол ундаа анхаарч, биеийн дархлаагаа хэрхэн дэмжихийг заана гэсэн үг.