Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Жижигхээн маамаа байхдаа өөрөө явдаг байсан цэцэрлэгийнхээ одоогийн багш нарт цахим хичээл хэрхэн заах сургалт хийв.

Би Америкт, нөгөөдүүл маань Монголд, Увс аймгийн Зүүнговь сумын төвд. Багын найзуудын маань нэг нь өдгөө цэцэрлэгийн эрхлэгч, байнга л багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлмээр байна, шинэ сонин заах арга танилцуулмаар байна гэж бичиж байдаг юм. Багш нар нь одоогоор ФБ лайв-аар хүүхдүүддээ хичээлээ зааж байгаа ч энэ нь зөвхөн багш ярьдаг тул учир дутагдалтай байна, харилцан ярилцаж амьд хичээл заамаар байна гэсэн юм.

Цагийн зөрүүгээ тааруулан байж хийсэн бидний анхны хичээл амжилттай боллоо. Би тэдэнд орчин үеийн заах аргууд, шинэлэг технологиудаас танилцуулж, тэд надад монгол ахуй болоод хичээлдээ үзүүлэн хэрэгсэл, чихмэл амьтад, таван хошуу мал хэрэглэдэг, бас хэрхэн хийдэг аргаа зааж, ёстой л хэн хэндээ сонин сайхан ажил болов.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу