МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Минесота мужийн Ихэр Хот (Twin Cities) мерополис Америкт олон үзүүлэлтээр амьжиргааны төвшин өндөртэй хотуудын нэгт орно. Ижил хэмжээний бусад хотуудтай харьцуулахад Ихэр Хот өрхийн орлого, дундаж наслалт харьцангуй өндрөөс гадна, томоохон корпорацуудын төвүүд тэнд байрладаг зэрэг давуу талуудтай. Харин эдгээр үзүүлэлтийн цаана юу нуугдаж байна вэ? Судалгаагаар Ихэр Хот баян хоосны ялгаагаар Америкт хамгийн өндөрт жагсаж байна.

Цагаан арьстан гэгдэх гэр бүлүүдийн өрхийн орлого Атланта, Лос Анжелес зэрэг томоохон хотуудтай төстэй байхад өнгөт арьстан (хар) өрхүүдийн дундаж орлого Америкийн хамгийн ядуу гэгдэх Клевланд, Шинэ Орлион хотын хэмжээнд байна.

Амьжиргааны төвшин арьс өнгөөр ялгарч буй тус байдлыг Минесотагийн Их Сургуулийн профессор Самуэль Мэйрс “Минесотагийн Зөрчилдөөн” буюу The Minnesota Paradox гэж нэрлэжээ. 

Дундаж өрхийн орлого, хот, арьс өнгөөр. (Улбар шар: Өнгөт арьстан, Хар: Цагаан арьстан)

Харин яагаад ийм байдал хүрэх болов? 

Үүнд төрийн болон хувийн хэвшлийн олон арван жилийн бусармаг бодлого нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тухайлбал Ихэр Хот дахь цагаан арьстан гэр бүлүүд амьжиргааны төвшин өөд татах нийгмийн бодлогын үр шимийг хэдэн үеэрээ харамгүйгээр хүртэж өнөөдрийн төвшинд хүрсэн бол өнгөт арьстнуудад тийм боломж олгоогүйгээс болж дээрх ялгаа үүсээд байна. 

Жишээ нь 1950 онд Минесота муж дамнасан хурдны зам тавихдаа цагаан арьстнуудын бус өнгөт арьстан өрхүүдийн амьдарч байсан дүүргүүдийг нурааж улмаар тэдний үүсгээд байсан аж үйлдвэрлэл эдийн засгийн салбар, сүмүүд, нийгэмлэгүүд, клубуудыг тарааж, бусниулсан байна.

1950иад онд Америк ид цэцэглэж байх үед ажилчин ангийн цагаан арьстан айлууд засгийн газраас хэрэгжүүлсэн байр эзэмших зээлийн хөтөлбөрт өргөнөөр хамрагдаж улмаар хувийн хөрөнгө хуримтлуулах анхны алхмаа хийж эхэлсэн бол ажилчин ангийн өнгөт арьстнуудад тийм боломж олгоогүй. Саяхан хүртэл банкууд өнгөт арьстан айлын байрны зээлийн хүсэлтийг кредит оноо, цалин өндөртэй байдлаас үл хамааран түдгэлзүүлдэг байсан.

Ийнхүү Ихэр Хотын цагаан арьстан гэр бүлүүдийн 76 хувь үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол өнгөт арьстан өрхүүдийн дөнгөж 24 хувь хувийн байртай үлдсэн хэсэг нь түрээслэх маягаар амьдарсан хэвээр.

Гэтэд бид өнөөг хүртэл өөрсдийгөө “арьс өнгөөр ялгаварладаггүй” гэж итгэхийг хүсдэгээс гадна “арьс өнгө үүнд огт хамаагүй” гэж хүртэл тайлбарлахаар оролддог гэж Минесотагийн Их Сургуулийн профессор ярьж байна.

 

Эх сурвалж

 

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу