МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

1.  Индиана муж олон замын уулзвар, огтлолцлын нутаг билээ. Тэгвэл энэ 7 сарын нэгнээс авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа утсаар ярих болон утсаа өөр хэрэгцээгээр ашиглахыг хуулиар хориглох юм байна. Тиймээс Индиана мужаар зорчигчид энэ хуулийг мөрдөхгүй бол 500 доллар хүртэл торгууль нэхэмжлүүлэх нь.  Мужийн хууль сахиулагчид  энэ нь жолооч анхаарлаа сарниулах, осол, эндэгдэлд орохоос урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээ гэж тайлбарлаж байна.

2. Түүнчлэн мужийн хуулиар иргэд буу эзэмших эрхийг 5 жил хүртэл хугацаагаар үнэгүй болгожээ. Тайлбар нь: мөнгөтэй нь буутай  байдаг үеэс холдож, хүний буу эзэмших эрх мөнгөнөөс хараат бус үе рүү шилжиж байгаа  явдал аж.

3. Индиана мужийн хуульд тамхи, цахилгаан асаагуурт тамхи орлуулагч, тамхины төрлийн болон бусад төрлийн орлуулагчийг сорох, уушгилах төхөөрөмжийг 21 нас хүрээгүй иргэдэд худалдаалах, иргэд биедээ авч явахыг хориглохоор болжээ. 18 настай залуу хүн тамхи болон бусад хорт зуршлын талаар гүйцэд ухаараагүй байдаг бөгөөд нас ахих тусам зөв сонголт хийх боломж бүрдэнэ. Тиймээс 21 нас хүрээд тамхи татах эсэх талаар илүү бодитой, зөв шийдвэр гаргана гэж энэ заалтыг хуульчилжээ. Насанд хүрээгүй худалдан авагчдад бүтээгдэхүүн борлуулсан худалдаачдыг 2000 хүртэл  долларын торгууль хүлээж байж болох юм. 

(https://www.wthitv.com/content/news/Heres-a-look-at-several-laws-that-will-go-into-effect-in-Indiana-this-week--571529531.html)

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу