Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ойрын үед нэг л сонин, ихэнх постууд маань ЖДҮ-тэй холбоотой мэдээлэл болоод байхын. Эдийн засгийн гол хөдөлгүүр нь яах аргагүй ЖДҮ-чид. Тэд зогсвол эдийн засаг удааширна, муудна. Шийдвэр гаргагчид, тахлын нөлөөнд өртсөн эдийн засгаа аврах, олон айл өрхийг аврах гол арга нь ЖДҮ-гээ дэмжин, туслах! Нэг сумаар 2 туулай аврах!

2021 оны санхүүгийн жил эхлээд, өөрийн төслийнхөө тендерийг боловсруулаад, одоо Contract гэрээ хариуцдаг хэлтэстээ шалгуулж байна. Мөн контракт маягтууд бөглөх гээд олон бичиг цаасны ажил хийж байна. Өнөөдөр 1 даалгавар авлаа. DBE- Disadvantaged Business Enterprise -н хувь, хийх ажлыг тодорхойлох.

Бас юу юм болоо гээд training материалыг үзтэл маш хэрэгтэй программ байлаа. Тээврийн яамнаас Федерал, мужаас санхүүжиж байгаа төслүүдийг , төслийнхөө үнийн дүнгийн 10-15% тэнцэх ажлыг ЖДҮ-д олгох. Ингэснээр жижиг аж ахуйн нэгжид Федерал, мужийн төслийн ажлыг хийх боломж олгох юм байна. Голдуу замын болон барилгын ажлын төслүүдэд энэ шаардлага тавигддаг ба энэ жил миний төсөлд ЖДҮ-чид боломж, ажил өг гээд ороод ирж.

Боломжуудыг 3 төрөлд хуваасан байна. Эхнийх нь ЖДҮ-гээр хийлгэж болох ажил, 2 дахь нь зөөх, туслах тээвэрлэх Truck- н ажил, 3 дахь- материал нийлүүлэлт. Миний хувьд эхний төрлийн ажлыг бодож гаргах. Нарийн мэдлэг, ур чадвар шаардлагагүй ажил.

Том том компаниуд үндсэн гэрээг авдаг бол ЖДҮ эрхэлдэг хар, латин, ази, эмэгтэй гэх эзэнтэй компаниуд 10-15%-н ажлыг авдаг. Манай Trucking -н компаниудад энэ бол том боломж! Мужийнхаа тээврийн яамны DBE-data санд компаниа оруулах. Холбогдох шаардлага, certificate-г нь авах хэрэгтэй. Мэдээллийн санд нь байгаа ЖДҮ-д энэ боломж олгогдоно!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу