Цагаачлал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Даваа гаригт гадаадын ажилчдад олгох түр хугацааны визийг 2020 оны эцэс хүртэлх хугацаагаар зогсоох тухай захирамжид гарын үсэг зурлаа.

Ингэснээр нийт 525,000 ажлын байрыг америк иргэдэд чөлөөлж өгнө гэж үзэж буй тэрбээр өнгөрсөн 4-р сард цагаачлалын визийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Уг захирамж өнөөдрөөр дуусгавар болох байсан ч шинэ захирамжийн хамтаар энэ оны төгсгөл хүртэлх хугацаагаар дахин сунгагдаж байна. Хориг тавьж байгаа визний төрөлд голдуу технологийн салбарт түлхүү олгогддог, өндөр ур чадвартай гадаад ажилчдад зориулагдсан H-1B виз, зочид буудал, үйлчилгээний салбарт олгодог H-2B виз хамаарна. Мөн H-1B виз эзэмшигчийн эхнэр, нөхөрт олгодог H-4, томоохон корпорацуудад ажилладаг удирдах ажилтнуудад зориулсан L-1, эрдэмтэн, профессор нарт хамаарагддаг J-1 зэрэг виз багтаж байна. Дээрх нэр төрлийн виз шинээр олгох үйл явц 12-р сарын 31 хүртэлх хугацаагаар хойшлогдлоо.

https://www.usatoday.com/story/news/politics/2020/06/22/visas-trump-signed-executive-order-limit-h-1-b-l-1-and-others/3230698001/

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу