Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цар тахлын улмаас ажилгүй, орлогогүй болсон иргэдийг байрнаас албадан хөөхгүй байх, түрээсийг чөлөөлөх, хөнгөлөх асуудалд анхаарлаа хандуулахыг уриалсан “Машины Цуваа” арга хэмжээ боллоо.

“New Virginia Majority” байгууллагын зүгээс зохион байгуулсан уг арга хэмжээ 5-р сарын 1ний Баасан гаригт Виржиния мужийн Арлингтон хотод хоёр байршилд зэрэг өрнөжээ. Монголчуудын холбоо, Арлингтоны Монголчууд идэвхтэй оролцон, хэрэгцээ шаардлагатай иргэдийн дуу хоолой болж, машинтай аянд олноор нэгдсэн байна. Ажилгүй, орлогогүй болсон иргэдийн байрны түрээсийг чөлөөлөх асуудлыг нэн яаралтай анхааралдаа авч, шийдвэрлэх дохио болгон жагсаалд оролцсон машин бүрийн дээр Монголчуудын холбооны зүгээс улаан бөмбөлөг тогтоожээ. Өнөөдрийн машинтай жагсаалд нийт 70-80 машин бүхий иргэд оролцож аяны буухиаг үргэлжлүүллээ. “Машины Цуваа” аян цаашид өөр хотуудаар үргэлжлэн явах аж.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу