Сталины ид үед Зөвлөлтийн үзэл эрс өөрчлөгдөж, эспэранто хөдөлгөөнийг эсрэгээр төр засгийн эрхийг авах гэсэн гадаадын тагнуулын ажиллагаа хэмээн цоллож, 1936-1938 оны хооронд ЗХУ-ын бараг бүх эспэранточ нарыг цаазлахыг нь цаазалж, цөлөхийг нь цөлсөн юм.

Би ажил, гэрлүүгээ явахдаа замын дагуу хөдөлгөөн ямаршуу байгааг үргэлж ажиглаж байгаа. Манай гэрийн хажууханд 28 ,66-р замын зөрлөг дээр их том барилагын ажил явагдаж байгаа нь зогсоогүй, үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа нь амьдрал хуучнаараа мэт санагдах юм.

Анна Ахматова - Последний тост

Яруу найргийн орчуулга гэгч санаан зоргоор хийчих амар ажил биш. Жирийн эхийг үгчлэн, эсхүл утгачлан буулгахад санаа нь шууд илрэх бол яруу найргийг яг тэр чигээр нь буулгавал яруу гэдэг утгаа алддаг бөгөөд харин толгой сүүл холбон шүлгийн хэмнэлийг нь хадгалан орчуулах аваас зайлшгүй үг нэмж, хасах, ойролцоо утгатай өөр үгээр орлуулах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл дэндүү яруу сайхан орчуулга худлаа тал руугаа, үнэн зөв орчуулга харин сонсголонгүй тал руугаа байдаг гэсэн үг. Гэвч хэцүү байдаг гээд орчуулахгүй байна гэвэл бүр утгагүй.

Гадаадад суугаа хүүхдүүдэд монгол хэл заагаад эхний шат маань дуусах дөхөж байна. Багш хүний ажлын үр дүн нь сурагчдын юу сурч мэдсэнээр, эцэг эхчүүдийн сэтгэл ханамжаар үнэлэгддэг.

Маргаашийн хичээлийн PPT (поверпойнт) бэлдэж суутал багшийн анхааруулсан инээдтэй яриа санаанд оров. Поверпойнт хэрхэн хийх вэ гэдэг нь "үнсэлцэх" дүрэмтэй ижил. Энэ нь "энгийн тусмаа үр дүнтэй" гэдэг зарчим.

Санаа эсвэл шийдэл

…Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг.  “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл мѳн гоёо”, “Тэгж хийж болно доо” гэхчилэн толгойд минь ороод л бас гараад л байх энэ санаанууд бидний амьдралыг утга учиртай болгож байдаг. Энэ орчлонгийн уудам хязгааргүйд бидний уураг тархинаас нисэн дүүлэх шувууд шиг энэ олон санаануудаас энэ ертѳнцийг хийгээд бидний амьдралыг ѳѳрчилж чадах нээлтүүд тѳрж байдаг. Тэр нээлтүүд үеийн үед уламжлагдан хувирч, зарим нь мѳнхѳд оршино. Заавал том нээлт хийхгүй ч амьдралаа утга учиртайгаар ѳѳрчлѳх боломж зѳвхѳн танд л байдаг.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу