Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнгөрсөн хагассайн өдөр Вашингтон хот орчмын Монголчуудын Холбооноос явуулсан “Дэм дэмэндээ” хандивын арга хэмжээнээс босгосон нийт 100 айлд $100-н гол хэрэглээний хүнсний багц хандивлахын эхний 40 айлд хүртээлээ. Олон хүмүүсийн сэтгэлийн хандиваар боссон энэ тусыг аль болох шаардлагатай хүмүүст нь хүргэх нь гол зорилго юм байгаан.

Тэхээр туслалцаа хэрэгтэй яг хүнд байдалд байгаа гэр бүлийнхэн над руу болон Ганзориг руу туслалцаа шаардлагатай байдлаа товч тайлбарласан мээсэж явуулна уу. Хэдийгээр бид бүгдэд байдал амаргүй байгаа ч мэдээж ийм тусыг байдал нь гайгүй болж байхад авчий гэх хүн байхгүй биз ээ.

Үлдсэн 60 хандивын багцыг бүртгэлийн дагуу энэ 18-ны хагассайн өдөр 2-4 цагийн хооронд Сакура төв дээр тараана. Энэ зарыг шээрлээрэй!

Сая хагассайн өдөр овоо халуун байлаа. ДиСи-н Монголчууд болон хүүхдүүддээ хөгжимийн боловсрол амжилттай олгож яваа Анура төвийн Хатанболд, Байгалаа дүү нар маань манай Монголчуудын Холбооны маань гол хүний нэг Уянгаа маань эхнээс дуустал мачийтал зүтгэлээ. Зүгээр зүгээр хэмээн төгөлдөр хуур тоглодог туяхан гараараа гурил будаа зөөх Байгалаа дүүг хараад хайрлах хүндэтгэх сэтгэл төрж байлаа. Манай Ганзо мөн Эмч нарын Холбооны Энхтуяа ирж тусаллаа. Их баярлалаа.

Сакура төвийн эзэн Батсайхан мөн туслаж зөөлцөн биднийг хүйтэн ус ундаагаар дайлж мөн байраа хэрэглүүлж байгаад их талархаж байнаа. Унаа тэрэгний боломжгүй болон эрүүл мэндийн шалтгаантай хэдэн айлд хүргэж өглөө. Аливаа асуудал түр зуурын байдаг гэдгийг санан сайн цаг ирнэ гэдэгт бүгдээрээ итгэлтэй байж нэгнээ хэмээн дэмжиж туслан хандив өргөсөн сэтгэл сайхан бүх хүмүүст талархал илэрхийлье!

М.Дэлгэрцогт

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу