МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн Дьюкийн их сургуулийн сэтгэл зүй, зан үйлийн мэргэжилтнүүд амны хаалт зүүх, нийгмийн харилцаанд зай барьж сурах, коронавирусын эсрэг вакцин хийлгэхийн ач тусын талаар нийтэд таниулах ярилцлага хийжээ. (Duke psychologists: How to get people to wear masks, get vaccines :: WRAL.com)

Сэтгэл судлал, зан үйлийн эдийн засгийн ухааны профессор Дэн Ариели (Dan Ariely) энэ цаг үед хүмүүст тодорхой зан үйлийг хэвшүүлэхийн тулд "Амны хаалтаа зүүсэнд баярлалаа". "Та амны хаалтаа авчихлаар надад нэг л эвгүй байна" гэхчлэн найрсаг албадлагын арга хэрэглэх хэрэгтэйг чухалчиллаа. Сэтгэл судлал, мэдрэл судлалын профессор Гари Беннетт (Gary Bennett) бид хүмүүсийг зай барих, амны хаалтаа зүүх, вакцинд хамрагдах хэрэгтэй гэхчлэн айлган бужигнуулах биш, тэдний урмыг сэргээж, тэдний зан үйлийн тодорхой загварыг боловсруулахын чухлыг онцоллоо. Профессорууд бүх нийтийн боловсролд хэт найдах нь нийгмийн эрүүл мэндийн хямралыг даван туулах цорын зам биш болохыг түүхийн цаг үе нотолдог болохыг дурдлаа. Харин хүмүүсийн тухайн цаг үед нийцэх зан үйлийг нийгмийн хэм хэмжээ болгож, хүний хувийн зан үйл бусдын харилцааны илрэл, зохицол байж, дэлхийн жишигт нийцэх ёстой аж.

"COVID-19 бол аймшигт эмгэнэлт явдал. Хүнд ямар нэгэн муу зүйл тохиолдохгүй ч буруу сургамж авсаар байдаг, ер нь хувийн туршлага, урам зориг бол өөрчлөлтийг даван туулах хангалттай зэмсэг биш болохыг" Ариели тайлбарлав. Гэр бүлийн анагаах ухаан, олон нийтийн эрүүл мэндийн тэнхим, Дьюк дахь Дэлхийн эрүүл мэндийн хүрээлэнгийн туслах профессор Лаваня Васудеван (Lavanya Vasudevan) америкчуудын 58% нь вакцинд хамрагдах бодолтой байгаа гэх судалгаанд тулгуурлан вакцинжуулалтын ач холбогдлын талаар тайлбарлахдаа цар тахлыг хяналтад авах хамгийн сайн найдвар бол вакцин хийлгэх явдал гэлээ. "Энэ бол бидний цорын ганц гарц биш, гэхдээ энэ бол маш чухал стратеги юм." гэж тэр хэллээ. Вакудеван америкчуудыг вакцинд хамрагдахыг итгүүлэхийн тулд зар сурталчилгаа, сурталчилгааны ажилд хүмүүсийн итгэдэг эх сурвалжаас мэдээлэл оруулах хэрэгтэй гэж хэлэв. Энэ уулзалтын бүрэн эхийг эндээс сонсож болох юм байна. (Duke experts: How to convince people to wear a mask :: WRAL.com)

Дашрамд дурдахад профессор Дэн Ариелигийн "Бодлогогүй сонголтын сэтгэхүйн нууц" (Predictably Irrational) бүтээлийг монгол хэлнээ орчуулж нийтийн болгож байлаа. Энэ номд уламжлалт эдийн засгийн болон зан үйлийн эдийн засгийн ойлголтын ялгаа, үнэний харьцангуй чанар, өмчлөл, алгуурлал, нийгмийн хэм хэмжээний үнэ цэнэ, өгөөш хийгээд үнэгүй саналын мөн учир гээд олон зүйлийг туршилт, судалгааг түшин гаргасан байдаг. Энэ номтой арай дөт танилцахыг хүсвэл https://www.esan.mn/contents/8323 -д хандаарай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу