Йелийн их сургуулийн Стерлинг Мемориал номын сан

Сургууль
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хобби сургуулийн төгсөх ангийн сурагчид их, дээд сургуулиудад суралцах урилгуудаа аваад эхэллээ. АНУ-ын шилдэг их, дээд сургуулиуд болох:
1) Yale University
2) University of Pennsylvania
3) Duke University
4) Williams College нарт тэтгэлэгтэй суралцах урилгаа аваад буй У.Цэлмэгдээ баяр хүргэе!

У.Цэлмэгийн тухай:

Хобби сургуульд суралцсан жил: 9

Хичээлээс гадуурх ажил: англи мэтгэлцээн /Мэтгэлцээний клубын ерөнхийлөгч/, Writing Club /үүсгэн байгуулагч/, Загвар НҮБ-ын хурал

Шагналууд: НҮБ-ын төв офис, Нью-Йорк /дадлагажигч/, Yale Young Global Scholars - Yale University /оролцогч/, Young Adult Writers Program summer fellowship – Boston /дадлагажигч/, Girls Who Code 2017 – Амазон компаниас зохион байгуулдаг програмист охидод зориулсан зуны хөтөлбөр, Нью-Йорк /дадлагажигч/, Asian School Debating Championship - 2018, Bangkok, Thailand /Шилдэг 5 уран илтгэгч/, Улаанбаатар Мэтгэлцээний АШТ – 2017 /аварга/, Harvard Model United Nations - 2018 /оролцогч /, Yale Model United Nations – 2018 / оролцогч/, English School of Mongolia Model United Nations /зохион байгуулах баг/ EdEx Scholarship English Olympiad -2018 /алт/, СБД-ийн Англи хэлний олимпиад – 2016 /алт/

Сонирхол – програмчлал, зохион бичих, сэтгэлзүй, сагс, олон улсын харилцаа

Ирээдүйн зорилго – компьютер програмчлал, статистикийг сэтгэл зүй, философитэй уялдуулан судалж, ёс зүйт техник технологийн хөгжилд хувь нэмэр оруулах

Yale University –ийн тухай:

Алдарт Ivy League-ийн гишүүн Yale University нь АНУ-ын гурав дахь их сургууль ба 1701 онд АНУ нь тусгаар улс болохоос өмнө байгуулагдаж байсан 9 их сургуулийн нэг юм. Сургуулийн түүх, амжилт ололтууд, хөрөнгө баялаг, өндөр шалгуур зэрэг олон хүчин зүйлс Yale-ийг дэлхийн хамгийн нэр хүндтэй шилдэг сургуулиудын нэгт багтахад нөлөөлдөг юм.

Yale University нь шилдэг судалгаа, сургалт, арга зүйгээр нийгмийн бүх салбарын манлайлагчдыг бэлтгэх зорилготой ажилладаг бөгөөд тус зорилгоо орон орноос ирсэн шилдэг багш, оюутан сурагчид, төгсөгчдийн тусламжтайгаар амжилттай биелүүлж яваа сургууль юм.

62 Нобелийн шагналтан, 5 АНУ-ын Ерөнхийлөгч, 19 дээд шүүхийн шүүгч, 31 амьд тэрбумтан гэх мэт Yale –ийн төгсөгчдийг жагсаавал төгсөгч бүр амжилт бүтээлээр дүүрэн байдаг. Yale нь Америкийн Нэгдсэн Улсын түүхэн бахархал болсон сургууль байхын сацуу дэлхийн олон сая залуучуудын хувьд суралцагч, оюутан байхын хамгийн оргилд байх өндөрлөг нь ажээ.

Цэлмэг маань Yale-ийн босгыг /бакалаврын хөтөлбөрт/ алхах Монголын бүрэн дунд сургуулийн анхны төгсөгч болж байгаа нь гайхамшигтай.

Хобби сургуулийн ЦБ хуудас