Сургууль
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цахим хичээл зааж эхлэхэд эцэг эхчүүдийн ярьдаг түгээмэл хэдэн зүйл байна. Эхнээс нь тус тусад нь хэлье.

1. “Манай хүүхэд монголоор уншдаг.

За тэгвэл 2 дахь шатанд оруулъя.

Хүүхэд ороод ирлээ, үг уншуулахаар дуудлага нь сайнгүй ч үсгээ мэддэг учраас уншчихна. Гэвч утгыг нь ойлгохгүй.

Энгийн жишээн дээр тайлбарлая. Охины маань найз Софиа гэж орос охин манайд ирэв. Ширээн дээр байсан монгол ном авч аялгатай ч гэсэн яг л уншчихав. Софиа утгыг нь ойлгосон уу гэвэл мэдээж үгүй. Кирилл үсэг мэддэг болохоороо зүгээр л үсгээ дуудсан хэрэг.

Хүн юмыг яах гэж уншдаг вэ, мэдээлэл, мэдлэг олж авах гэж уншдаг, тэгэхээр уншсан зүйлээ ойлгох л гол зорилго нь.

Эцэст нь дахиад хэлье, үсгийг нь нэрлэж, дуудаж чадаж байгаа нь уншчихлаа гэсэн үг биш, эхийг ойлгох гэдэг үндсэн ухагдахуун нь тогтсон эсэхийг шалга.