Сургууль
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

12-р ангийн сурагч Э.Намуунгоо маань Дэлхийн ТОП-10 сургуулийн нэг Харвардад 100%-ийн тэтгэлэгтэй тэнцлээ.

Э.Намуунгоо 1-12-р ангидаа Шинэ Монгол сургуульдаа тасралтгүй суралцсан билээ.

Д.Алтангэрэл, Н.Цогжаргал багшаараа математикийн хичээл заалгаж, Олон улсын математикийн олимпиад IMC-ээс мөнгөн медаль хүртэж, хот улсын олимпиадад амжилттай оролцсон. Хичээлээс гадна драмын дугуйланд тууштай суралцаж, өөрийгөө нээн хөгжүүлсэн хөдөлмөрч, бүтээлч сурагч юм.

Шинэ Монголын Шинэ жишиг тогтоосон Э. Намуунгоодоо амжилт, аз жаргалын эзэн болохыг хүсье.

Ангийн багш П.Цагаанхүү, Карьер хөгжлийн төвийн ажилтан О.Цолмон болон мундаг шавь бэлтгэсэн бүх багш нартаа баяр хүргэе.

Шинэ Монгол сургуулийн ФБ хуудаснаас