COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Нүдэнд үл үзэгдэх өчүүхэн вирус хүн төрөлхтөнд дайн зарлаад, улс үндэстэн, хил хязгаарыг огтхон ч үл хайхран довтолж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Эд баялаг, өндөр байшин, орд харш, албан тушаал, нэр алдар, улс төр, хөрөнгө мөнгөөр огтхон ч хааж аргалж болохгүй, хүн гэдэг байгалийн өмнө өчүүхэн гэдгийг мэдрүүлж байна.

Шинжлэх ухаанд ч таньж мэдээгүй, шийдэл олоогүй зүйл хичнээн их байгааг сануулж байна даа. Хүн төрөлхтнийг шалгах энэрэлгүй том туршилт явагдаж, эзгүй гудамж, сургуулийн хоосон танхимууд, эзэнгүй мэт хотууд, дайны үед бүслэлтэд орсон юм шиг сэтгэгдэл төрүүлж байна.

Гэхдээ тэнгэрийн муухай удахгүй арилна. Харин хүний муухайг арилгаж, байгаль дэлхийдээ хайр гамтай, хүмүүс бие биедээ түшигтэй, хувиа бус нийтийн эрх ашгийг илүү боддог болох туршлага хуримтлуулаасай.