Мэдээллийн боловсрол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сүүлийн хоёр долоо хоног сошиал орчин сонгуулийн мэдээллээр шуурч байна. Фэйсбүүкийн үл үзэгдэх алгоритм орох бүрт тодорхой нэр дэвшигчдийн сонгогчидтой хийж буй уулзалтууд, видео бичлэг, лайвыг нүдний өмнө залхтал гарган харуулна. Хэн нэгнийг дэмжээд лайк дарчихвал санал болгох алгоритм улам хүчтэй ажиллаж байх шиг.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш 606 нэр дэвшигчид иргэдийг мэдээллээр бөмбөгдөж байна. Орчин үед хүмүүсийн мэдээлэлд анхаарал хандуулах чадвар улам бүр багассаар байгааг олон судалгаагаар тогтоосон. Ийм үед энэ их мэдээллийн хэдэн хувь, яг аль хэсэг, ямар хэлбэр нь чухам хэний анхааралд өртөж, ой санамжид үлдэж байгаа бол, сонгогчид мэдээлэлд хэр зэрэг дүн шинжилгээ хийж байгаа бол гэж өөрийн эрхгүй бодогдож байна. Сэтгүүлчид, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан нам эвслүүд, нэр дэвшигчдийн хэлж ярьж буй зүйлс, мөрийн хөтөлбөр, амлалтад түргэн хугацаанд дүн шинжилгээ хийвэл сонгогчдод хэрэгтэй. Энэ их мэдээлэлд анализ хийж, харьцуулсан мэдээ материал сошиал медиа орчинд бараг харагдахгүй байна.

Сонгуулийн мэдээнд завсарлага болж, цар тахлын талаарх сэтгэл зовнилыг мартагнуулан, олон нийтийн анхаарлыг нэгэн зүгт татсан чухал арга хэмжээ нь Voice шоу байлаа. Хүний сэтгэлийн утсыг хөглөн уяраах аялгуу сайхан дуунууд, авьяаслаг оролцогчид, дасгалжуулагчдын нөр их хөдөлмөрийн үр дүн нүдний өмнө ил. Харин ялагчдыг олон нийтийн саналаар шалгаруулж буй хэсгийг сошиал медиад олон хүн хэдхэн хоногийн дараа болох сонгуультай жишсэн нь анхаарал татав. Өнгөрсөн долоо хоногт болсон шалгаруулалтаар олон түмний саналаар Э.Дашням шалгарсан нь сошиал орчинд нэлээд их яриа өрнүүлэв. Фэйсбүүкээс илүү жиргээний орчинд энэ мэдээлэл илүү их түглээ. Зургадугаар сарын 7-д Дашнямтай холбоотой 855, харин долоо хоногийн дараа Voice шоуны төгсгөлийн шалгаруулалтын дараа 522 жиргээ нисчээ. Дуучны сонголтыг сонгуультай зүйрлэн талцсан мэдээллийн зах зухаас толилуулбал:

“Voice чинь сонгуулийн өмнөх сорилго болчихож байгаа юм биш үү. Сонгуулиар яг тийм л сонголт хийх байх гэж айж байна даа”

“МАН2, мөрийн хөтөлбөр гэдэг шуранхайгаа хийх байх”

“Манайхан их харалган сонголттой гэдгээ харууллаа. Сонгууль болох гэж байгаа энэ үед ийм буруу сонголт хийгээд байж болохгүй ш дээ яг ингэж сонгуулиа өгчих вий дээ”

“Өнгөрсөн 30 жилийн сонгуулийн үр дүн яаж гарсныг өнөөдөр Дашням харуулав. Буянтай сайхан царайтай хүн байна гээд л сонгоод байсан даа. Тэгээд үр дүн нь өнөөдрийн Монгол. Хэрвээ яг одоо Дашням нэр дэвшвэл бараг л гарахаар байна дөө”

“Үзэгчдийн саналаар Дашням гарч ирсэн шиг тануус сонгуулиар яг ингэнэ дүхүү. Чадаж байгаа үгүй огт хамаарахгүй, чаддаг эсэх нь ч хамаагүй зүэр л ард түмний хүү, бөх моринд дуртай г.м.”

“Сонгуулиар яг Дашням шиг хандлагаар сонголтоо хийнэ. Тэгээд 4 жил төр засгаа хараан зүхнэ”

“Укагийн царайг хардаа ххаха Дашням үлдэж нтр Сонгуулийн үр дүнд санаа зовж эхэллээ шүү жинхэнээсээ”

“Сонголт таамаг 4-с 3 нь таарлаа яагаад Дашням гэж үү? гайхах хэрэггүй дээ өнөөдөр үнэхээр авах юмгүй муу дуулсан ч үзэгч сонгогчид үргэлж л наадмын сүүл мушгисан даагандаа хэзээд хайртай байдаг шүү дээ”

“Дашням түрүүлбэл Хүрэлсүхэд саналаа өгнөө гэнээ Дашням түрүүлсэн гээд жиргээнд яваад байсан худлаа л байна даг. Их хурлын сонгууль войс шиг мэргэн байх болтугай!”

“Монголчууд өрөвч зөөлөн учраас Дашням ялнөө Яг л сонгууль шиг сонин сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.”

“Сонголт ёстой сонин болсон. Санал хураалт явагдаж байх үед бүгдээрээ суугаад ярилцаж бхад Дашням яг ялагдсан гэсэн царайтай дуугаа хураагаад унжийцан сууж байсан. Монголчууд өрөвчхөн юм болохоор өрөвдөөд санал өгцөн үү гүй юү? УИХ сонгууль дээр яг ингэнэ гэж айгаад Намбарыг хассаан”

“Ёоо Voice -д Дашням шалгарч үлдсэнд дургүйлхээд байгаа хүмүүсийн дийлэнх нь өөрсдөө дэмжиж байгаа оролцогчдоо саналаа өгөөгүй байгаа гээд бод доо. Сонгуульдаа ч гэсэн оролцоогүй байж ингэж сулиарах хүн цөөнгүй дээ”

“Ингэж сонголтоо хийлээ ч дийлэнх нь Монголишн сонголоо. Дашням Англи хэлгүй хүн гэхэд давгүй ээ аяыг нь ойлгоод сонсоод байж болмоор дууллаа. Дараагийн шатанд Укатай нийлээд "маргаашийн нар руу хамт аялах хөөааааааа" гээд сайхан шуранхайлах бизээ”

“Жиргээнд what Дашням? фэйсбүүкт ч what Дашням? Сошиалиар дүүрэн байгаль эхдээ хайртай хүмүүс байгаль нь хогоор дүүрцэнтэй адил юм болж байна даа.”

“Угаасаа хүний тархи байнгын энерги хадгалах горимд байдаг. Эмоциор шийдвэр гаргадаг "залхуу" эрхтэн. Thinking fast & slow нобелийн шагналтны номд тодорхой бий. Хүний сэтгэлийг хөдөлгөх харизм маш чухал. Дашням тийм харизмтай учраас л сонгосон бх. Авъяастай ч Харизмгүй бол угаасаа No бдг!”

“Залуучууд сонгуульд санал өгөхгүй хойш суувал яг өнөөдрийн Voice шиг юм болно шүү ? Өвөө эмээ нар баахан “Дашням”-ыг бөөнөөр нь сонгоно”

“Дашням энэ хүртэл явж байхад Жавхлан, Наранхүү, Бат-Эрдэнэ аварга, Амарзаяа, Женко нар аргагүй шүү дээ.”

“Дашням яг ямар гэм буруутай үйлдэл хийсэн болоод нийтэд үзэн ядагдаад байгаа юм бэ? Мөрөөдлийнхөө төлөө зүтгэх нь бусдад үзэн ядагдах шалтгаан болсон юм уу?”

“Дашням түрүүлж балрах вий дээ. Үзэгчдийн саналаар шалгаруулна биз дээ. Манайхны сонголт ч бас л хэцүү байна даа”

“Залуус саналаа идэвхитэй өгөхгүй бол ийм л юм болно шүү #МаралОд #ДашНям Марал-Од ялчихна дөө гээд зүгээр хараад сууж байтал Дашням ялчиж байгааз. Тэгхээр л бусдад найдах биш өөрөө очиж сонгуулиа өгөх хэрэгтэйм шд!”

“Дашням олон бүсгүйчүүдэд крашлуулдаг гэнэ.”

“Ард түмний хайртай уртын дуучин, эгэл даруу, тал нутгийн залуу Э.Дашням The Voice of Mongolia шоуны сүүлийн шат буюу "Final"-ын шатнаа дэлхийн сонгодог уран бүтээлийг амжилттай толилуулж чадлаа.”

“Монгол дуугаар Дашнямыг бусад нь барахгүй,англи дуугаар Дашням бусдыгаа барахгүй?одоо юу болдог юм байгаан? олны сонголт л шийдэж дээ”

“Оюу сайн ч дуучин юм, сайхан ч бүсгүй юм. Гэвч шинэ үе-Ядам яллаа. Ирж яваа цаг. Яах ч арга алга! Эрмүүн хүү бас хүчирхэг байлаа. Ард түмний хайртай хүү Дашням хүмүүсийн зүрхэнд үлдлээ.”

Сонгуулийн жинхэнэ үр дүнг Voice шоутай харьцуулах цаг айсуй!