Chicago Tribune

Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Тавдугаар сарын 25-д Миннеаполис хотод Жорж Флойд хэмээх өнгөт арьст залуу цагдаагийн гарт харамсалтайгаар амиа алдсан. Цагаан арьст цагдаа нар өнгөт арьстнуудын амь насанд хүрсэн ийм хэрэг өмнө нь зөндөө гарч байсан. Энэ удаа болсон үйл явдал олон нөхцөл байдлын улмаас хүмүүсийн тэсвэрийг барж, эсэргүүцлийн жагсаал, цуглаан хөдөлгөөн Америкаар зогсохгүй гадаад орнуудад ч өргөжиж байна.

Чикаго хотын төвөөр Жорж Флойдыг өмөөрсөн жагсаал цуглаантай зэрэгцээд дэлгүүр хоршоо, үйлчилгээний газруудыг дээрэмдэн тоносон үймээн самуун их дэгдэж байна. Зургаадугаар сарын 3-наас Чикаго хот орчимд цар тахлын хориог нээх гуравдугаар шат эхлэх гэж байтал шинэ асуудал үүсээд байна.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс Чикаго хот орчимд шөнө гадуур гарахыг хорьлоо.

  • Чикаго хотод: оройн 9-өөс өглөөний 6 цаг хүртэл
  • Орланд парк: оройн 9-өөс өглөөний 5 цаг хүртэл
  • Ривер Форест: оройн 9-өөс өглөөний 6 цаг хүртэл
  • Аврора: оройн 8:30-аас өглөөний 6 цаг хүртэл

Аль болох гэр орондоо сууж болгоомж сэрэмжтэй байгаарай.

Англиар дэлгэрүүлэн танилцвал: https://www.chicagotribune.com/business/ct-biz-businesses-damaged-chicago-george-floyd-protests-20200601-qejo5ghkr5gmph2vjmyh7mw2ba-story.html

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу