ШУТИУМ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Энэхүү тэмцээн нь дэлхий даяар жил болгон зохиогддог - 2019 онд гэхэд 35,500 тамирчид (кодэрууд) оролцсон бөгөөд дараах зохион байгуулалтаар явагддаг. Тэмцээний үе шатууд нь “Qualification Round” - аар эхлэх ба уг шатанд тамирчид 27 цагийн турш 4-5 алгоритмын бодлого бодож хоорондоо өрсөлдөнө. Аль нэг бодлогыг бүтэн бодож чадсан тамирчид дараагийн шатанд шалгарна.

“Round 1” шат нь 1A, 1B, 1C гэсэн 3-н дэд шаттай үргэлжилдэг - оролцогчид мөн адил алгоритмын бодлого бодож өрсөлдөх ба 2 цаг хагасын турш 3-н бодлого бодож дэд шат бүрээс эхний 1500 байранд орсон оролцогчид дараагийн шатанд шалгардаг. “Round 2”-д шалгарсан 4500 оролцогчид маань хоорондоо өрсөлдөж эхний 1000 оролцогчид “Round 3” шатанд орох эрх авах бөгөөд эдгээр бүх оролцогчдод “Google T-Shirt” бэлэглэдэг. Монголоос нилээд хэдэн залуучууд шалгарч байсан түүхтэй ба “Google” шуудангаар үнэгүй хүргэж өгч байсан. “Round 3” -т шалгарсан 1000 оролцогчдын хэн нь “Google”-ийн оффис дээр очиж финалын шатанд оролцохоо шийдэх юм (энэ жил ковидоос болоод онлайнаар зохиогдож байгаа).

Нийт 4 үе шатны дараагаар финалын шатанд 25 тамирчин оролцох бөгөөд “Google” замын зардал болон визний асуудлыг шийдвэрлэн бүх оролцогчдоо зохион байгуулагч улсад урьж ирүүлснээр Финалын шат эхэлдэг (2019 онд АНУ, Сан Франциско хотод зохион байгуулагдаж байсан). 25 тамирчид маань Финалын шатанд 4 цагийн турш маш хүнд алгоритмын бодлого бодон өрсөлдөж тухайн жилийнхээ дэлхийн аваргыг шалгаруулдаг бөгөөд эхний байранд 15,000$, 2-р байранд 2000$, 3-р байранд 1000$ -ын мөнгөн шагнал гардуулдаг.

Энэхүү тэмцээн нь 2003 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд 2014 - 2019 оны хооронд Беларусын оролцогч “Gennady Korotkevich” түрүүлээд байгаа бөгөөд тэрээр 2020 оны финалын шатанд аль хэдийнээ шалгараад байгаа юм. 2020 оны 8 сарын 8 -нд түүнийг 7-дахь удаагаа түрүүлэх эсэхийг харцгаая.

Хэрвээ чи код бичих дуртай бол энэхүү тэмцээнд бэлдээд 2021 онд өөрийгөө сойгоод үзэж яагаад болохгүй гэж?