Сургууль
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Вашингтон ДС-ийн хувьд 3 сарын 23-наас онлайнаар орж эхэлсэн. Эдний хувьд ашиглах технологиуд нь бэлэн байгаа нь атаархмаар санагдав. 3 сарын 13-нд танхимд сүүлийн удаа хичээллээд тарахдаа хүүхдүүдэд хэд хэдэн платформууд руу орох эрхийг нь өгөөд явуулсан байсан. Хаврын амралтын долоо хоногийн хугацаанд хичнээн ч их имэйл хотын боловсролын газар, сургууль, багш нараас нь ирэв бүү мэд. Бүгд л онлайн сургалтын заавар, зааварчилгаа, материал, бэлэн байдлыг шалгасан асуулга энэ тэр гэх мэт агуулгатай имэйлүүд.

Онлайн хичээл нь эхэлсэн эхний 7 хоног бид хэд ч нэлээн сандарч, нэлээн их ядарсан. 2 том дунд ангид сурч байгаа, тэр 2-н хичээл өглөө 9-с эхлээд 2 хүртэл лайв хичээлүүд ороод дуусахаар нь даалгавраа хийгээд сууна. Би бүүр заримд нь битгий лайв оролц, дараа нь бичлэгийг нь нөхөөд үзчих гэхээр идэвхтэй нөхдүүд ихэнх хичээлдээ лайв ороод байх шиг байгаа юм. 2 дах долоо хоногоос арай дээр, багш нар нь илүү бэлтгэлтэй болсон байх. Гэхдээ л одоо ч гэсэн өглөө 9-с өдөр 2 хүртэл лайв хичээлүүд нь орж л байгаа. Үндсэн систем нь Canvas гээд систем дээр, багш нар нэмж хичээл хичээлийнхээ онцлогоос хамаараад өөр апп болон платформууд ашиглаж байгаа. Тэр 2 ч өөрсдийгөө болгоод байгаа. Тэр 2-н хичээлд нь оролцох боломж ч надад олдохгүй байгаа л даа.

1-р ангийн хүүхдийн багш өглөө бүр Zoom-р лайв хичээл 1 цагийн турш орно. Бүтэн ангиараа 2 удаа, бусад 3 өдөр нь цөөхөн хүүхэдтэй багаараа ордог. Сонсоод сууж байхад хүүхэд болгоноос асуулт асуугаад, шүлэг хүртэл зохиолгоод уншуулаад байх шиг байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт төгсгөл нь райм болдог шүлэг зохиогоод байсан бол, энэ долоо хоногт ямар ч хамаагүй үг нэг хүүхдээр хэлүүлээд, тэр үгээ доош нь үсэг үсгээр нь цувуулж бичээд тэр үсгээр нь эхэлсэн мөр зохиолгоод шүлэг болгоод байна лээ. Ийм хэдэн мөрт шүлгийг Acrostic poem гэж нэрлэдэг юм байна. Лайв хичээл дууссаны дараа Zearn гэдэг юман дээр тоогоо бодоод, Lexia гэдэг юман дээр үсэглэлийн хичээлээ хийгээд, Scholastic болон EpicBooks дээр номоо уншаад байгаа. Эдгээр платформууд нь бүгд Clever гээд үндсэн систем дээрээ байрладаг. 5 дах өдөр болгон Fundations test хийлгээд явуулдаг. Ерөнхийдөө юмнуудыг нь нээгээд өгчихөөр өөрөө хийгээд байгаа. Заримдаа цонхоо хаачихна, заримдаа өөр юм руу орчихно гэх мэт хажууд нь байнга хяналтын байцаагч шиг ойрхон байх хэрэгтэй. Ерөнхийдөө их цаг орноо. Нөгөө олон лайв хичээлүүдийн нэвтрэх эрх, цаг энэ тэрийг нь мартчихгүй байх гэж. Гэхдээ 1-р ангийн хүүхдийн багш нь их цэгцтэй мэдээлэл явуулдаг болохоор гайгүй л дээ. Бүтэн сайн өдөр бүр ирж буй долоо хоногт өдөр бүр хийх ёстой ажлуудыг нь цаг, минутаар нь жагсаагаад явуулна, лайв хичээлийн урилгыг өглөө бүр явуулна гэх мэт.

Цэцэрлэгийн ангийн нөхрийн хувьд багш нь долоо хоногт 2 удаа лайв хичээл ороод, education.com гэдэг юман дээр үсэг, тоо, шинжлэх ухаан энэ тэрийг нь заадаг тоглоомуудаар тоглох юм байна лээ. Би тэрийг нь цөөхөн хэдэн удаа хийлгэчихээд дахиж хийлгэхгүй байгаа?. Seesaw гэдэг дээр харин хөөрхөн хөөрхөн хийх даалгаврууд өгөөд байгаа. Жишээ нь D үсэгтэй холбоотой видео үзээд, нэг зурагт хуудаснаас тэр үсгээрээ эхэлсэн дүрсүүдийг нь дугуйлна гэх мэт. Тэнд нь Dog, dolphin, cat, apple гэх мэт янз бүрийн дүрс зураг байна. Энэ ер нь их гоё апп байна лээ.

2 хоногийн өмнө том охины Англи хэлний багш нь эцэг эхчүүдийн Зүүм уулзалт хийсэн. Ихэнх эцэг эхчүүд надтай адилхан л бодолтой байх шиг байна лээ. Дэлгэцний цаг дэндүү их байна гэж. 1 хүүхдийн эцэг эх нь англи хэл, тоо, шинжлэх ухааны 3 хичээлийг нь л оруулбал яасан юм бэ гэж хүртэл санал хэлж байна лээ.

Хотын боловсролын газрын үзэх ёстой хичээлийн материал гэж байдаг юм байна (DCPS learning packet). Түүнийг нь 2 долоо хоногоор нь хэвлээд сургуулиуд нь тараадаг. Гэхдээ манай хүүхдүүдийн багш нар нь тэрийг нэмэлтээр хийж болно, заавал хийх албагүй гэсэн тул сүүлийн 2 долоо хоногийн материалыг нь очиж аваагүй. Тэрэнгүйгээр хийх хичээл зөндөө байна ?.

Аан тийм, нөгөө Монголд зөвхөн үдийн цайгаараа хооллодог хүүхдүүд байна, тэд хэцүүдлээ гээд хэдэн онд ч билээ карантийлахад мэдээ гараад байсан. Энд бас тийм хүүхдүүд зөндөө бололтой. Өглөөний цай, үдийн хоолыг тодорхой хэдэн цэгүүдэд тараадаг бололтой юм байна лээ. Сургууль, хотын боловсролын газраас ирсэн имэйл болгон дээр л Meal sites will remain open гэж бичсэн байх юм. Миний бодлоор тэрийг нь авах гэж очоод халдвар авбал яана гэж санагдах юм.

Ер нь АНУ-ын хувьд муж муж ондоо байгаа. Зарим газрынх лав манай энэ хэд шиг их хичээл орохгүй л байгаа юм шиг байна лээ.
АНУ даяар 3 сая хүүхэд интернет болон бэлэн төхөөрөмжгүй байгаа тул зурагтаар хичээлийг нь бас зааж байгаа гэсэн. Тэрийг нь бол огт үзээгүй. Том 2 хүүхдийн сургууль 2 зөөврийн компьютер зээлдүүлсэн. За бусад орны туршлагаас сонин байж магад гэж бодоод нээх урт юм биччихлээ.