Ober Farms/Facebook

COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 4-н сарын 6-нд хийсэн мэдээллийн дагуу дэлхий даяар коронавирусын халдвар авагсдын тоо 1,133,758 хүрч, нас барагсдын тоо 62,784-д хүрсэн байна. 

ОХУ-д нийт халдвар авагсдын тоо 6,343-д хүрч өнгөрсөн баасан гарaгаас 50 хувиар өссөн бол Хятадын Вухан хот 3-н сарын 24-нээс хойш анх удаагаа нэг шинэ халдвар бүртгэжээ.

АНУ-д 304,826 тохиолдол бүртгэгдсэнээс 7,616 хүн амь насаа алдаад байна. Харин Жонс Хопкинс их сургуулийн цахим самбар АНУ дахь нийт халдварын тоо 338,995, нас барагсдын тоо 9,683 байна гэв. 

АНУ шүүмжлэлд өртөв.

Associated Press агентлегийн мэдээлснээр АНУ-н засгийн газар “эмнэлгийн ажилтнуудад шаардлагатай N95 маск болон амьсгалийн аппаратны захиалга 3-н сарын дунд хүртэл хийгээгүй” байна. Энэ хугацаанд хэдийгээр Хятад болон бусад орноос ирэх нислэг зогсоосон ч үйлдвэрлэлийн хувьд “2 сарын хугацаа алдсан” гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-н ерөнхийлөгч Доналд Трамп саяхан зарлиг гарган (Defense Production Act) эмнэлэгийн багаж төхөөрөмж үйлдвэрлэгч 3М компанийг N95 маск болон амьсгалийн аппарат үйлдвэрлэхийг тушааж улмаар аппаратны экспортонд хязгаарлалт тавьсан билээ. Тухайн хязгаарлалт дэлхийн олон оронд эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн бэрхшээл учруулж болзошгүйг 3М анхааруулж байна. Мөн хоригийг Канадын ерөнхий сайд Жастин Трудо эсэргүүцэж, Канадын зүгээс Америкад шаардлагатай бүтээгдэхүүн олон байгааг сануулж КОВИД-19-н эсрэг хамтран тэмцэхийг уриалсан байна.

Фермерүүд сүүгээ асгаж байна. 

Ober Farms/Facebook

Худалдааны хангамжийн сүлжээнд үүсэн доголдлын улмаас сүүний фермерүүд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэж чадахгүй асгахад хүрч байна. КОВИД-19- тэй холбоотойгоор дэлхийн олон оронд хөл хорио тогтоож ресторануудын ажиллагаа хаагдаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хүнсний дэлгүүрүүд сүү, бяслаг, цөцгий зэрэг хурдан мууддаг бүтээгдэхүүний таталтаа багасгажээ. Мөн сүү болон сүүн бүтээгдэхүүний томоохон хэрэглэгчдийн нэг сургуулиуд орон даяар хаагдаад байгаа билээ. Америкийн сүүний фермерүүдийн нийгэмлэг гишүүддээ хандан мэдэгдэл гаргаж алдагдал бууруулахын тулд мал нядлахыг зөвлөсөн байна. Үүнтэй холбоотойгоор хүнсний дэлгүүрүүд сүүн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, хэрэглэгчдэд санхүүгийн хохирол учруулж байна гэв.

Англи хэл дээрхи эх хувилбарыг Жонс Хопкинс их сургуулийн цахим хуудаснаас уншаарай.