COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хэрэв та АНУ-д оршин суудаг бол Америкийн засгийн газраас 3-р сарын сүүлээр баталсан хоёр их наяд долларын эдийн засаг идэвхжүүлэх нөхөн олговрын тухай сонссон байх (Economic Impact Payment). Коронавирусийн тархалт удаашруулах зорилгоор олон нийтийн хөл хөдөлгөөн хориод байгаа нь эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Үүнийг хязгаарлах зорилгоор хууль сахиулагчид зах зээлд мөнгө нийлүүлэх бодлого гаргаж татвар төлөгчдөд тус бүр 1200 доллар олгохоор тогтсон юм.

Энэхүү бодлогын тухай таны мэдэх ёстой зүйлсийн жагсаалтыг Америкийн татварын байгууллагаас гаргасан байна (IRS). 2018, 2019 оны орлогын мэдүүлэг хийсэн ихэнх татвар төлөгчдийн хувьд тэдний банкны мэдээлэл холбогдох байгууллагад бүртгэгдсэн тул нөхөн олговор автоматаар явагдана. Нэмж хийх зүйлгүй.

Нөхөн олговорт хэн хамрагдах вэ?

Ажиллах эрхтэй нийгмийн даатгалын дугаартай (SSN) бүх иргэд 1,200 доллар, гэр бүлийн гишүүд орлогын мэдүүлгээ хамтарч хийсэн нөхцөлд 2,400 доллар олгоно. Хэн нэг хүний орлогын мэдүүлэг дээр хараат (dependent) байдлаар бүртгэгдсэн хүмүүс үүнд хамрагдахгүй юм байна. Хэрэв таны болон танай гэр бүлийн нийт орлогын дээд хэмжээ дараах нөхцөлд багтвал Economic Impact Payment-д хамрагдах эрхтэй болох юм.

  • $75,000 хувь хүн
  • $112,500 өрхийн тэргүүн
  • $150,000 гэр бүлийн 2 хүн хамтарч орлогоо мэдүүлсэн нөхцөлд

Үүнд мөн ямар нэгэн орлогогүй иргэд, Supplemental Security Income ашигладаг өрхүүд, тэтгэвэрт гарагчид, нийгмийн даатгалын тусламж авдаг өндөр настнууд болон амьжиргааны төвшнөөс доод хэмжээнд байдаг тул орлогын мэдүүлэг ердийн нөхцөлд гаргадаггүй хүмүүс багтана.

Ямар хүмүүс хамрагдахгүй вэ?

Тохируулагдсан нийт орлого доор зааснаар өндөр нөхцөлд тухайн татвар төлөгч Economic Impact Payment -д хамрагдахгүй.

  • $99,000 хувь хүн болон гэр бүл
  • $136,500 өрхийн тэргүүн
  • $198,000 гэр бүлийн 2 хүн мэдүүлсэн
  • Ямар нэгэн хүний орлогын мэдүүлэгт хараат (dependent) гэж бүртгэгдсэн бол (хүүхэд, оюутан, өндөр настан гэх мэт) 
  • Нийгмийн даатгалын дугааргүй. (жич: Татвар төлөгчийн дугаартай ч хууль бусаар оршин суудаг бол хамрагдахгүй.)
  • Оршин суугч бус гадаадын иргэд (a nonresident alien). (жич: цагаачлалын бус татварын нэр томьёо).
  • 2019 онд дараах формуудыг бөглөсөн хүмүүс:1040-NR,1040NR-EZ,1040-PR, 1040-SS.
  • Иргэн бус харьяат бус аливаа гадаад иргэн. Оршин суугч бус гадаад иргэн (a nonresident alien) ангилалд дараах нөхцөлийг хангаагүй хүмүүс багтна. 1) Байнгын оршин суугчийн эрхгүй (green card). 2) Татварын нэг жилийн дийлэнх хугацаанд оршин суугаагүй (substantial presence test). Нарийвчилбал жилийн 120 өдрөөс доош хугацаанд Америкад оршин суусан гэх мэт.
  • Хэрэв татварын жилийн төгсгөлд та “оршин суугч бус гадаадын иргэн” ангилалд багтаж харин таны гэр бүлийн хүн oршин суугч гадаадын иргэний (a resident alien) ангилалд орвол татварын зүгээс таныг resident alien гэж тодорхойлох тул Form 1040-ийг дагуу орлогын мэдүүлгээ хамтдаа бүрдүүлэх ёстой. 

Орлогын мэдүүлэг гаргадаггүй иргэдийн хувьд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Нийгмийн эмзэг бүлэгт хамрагддаг иргэд болон амьжиргааны төвшнөөс доош орлоготой өрхүүд IRS-т орлогын мэдүүлэг гаргах шаардлагагүй байдаг. Тэдгээр иргэд Economic Impact Payment-эд хамрагдах эрхтэй бөгөөд нөхөн олговор авахын тулд IRS-ийн цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргах ёстой. Энэ долоо хоногт IRS цахим хуудсандаа нэмэлт өөрчлөлт оруулж дээр дурдсан хүмүүсийн материал хүлээн авч эхэлсэн. Хэрэв та энэ бүлэгт багтдаг бол Дараах линкийг дарж хүсэлт гаргаарай.

Хүсэлт гаргасны дараа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Аюулгүй байдлын үүднээс IRS таны чек төлөгдсөнөөс 15 өдрийн дараа шуудангаар гэрийн хаяаг руу тань захиа илгээх болно. Тухайн захианд таны авсан нөхөн олговортой холбоотой мэдээллийн дэлгэрэнгүйг, мөн төлбөрийг хүлээн аваагүй тохиолдолд гомдол гаргах шатуудын тухай зааварчилна. IRS мөн эдийн засаг идэвхжүүлэх нөхөн олговрыг ашиглан хүмүүсийн банкны болон хувийн мэдээлэл хулгайлах схем явагдаж болзошгүйг анхааруулж байна. Таны банкны данстай холбоотой мэдээлэл авах зорилгоор IRS хэзээ ч утас, мессеж болон имайлээр холбогдохгүй гэдгийг анхаарна уу.

Мэдээллийн Англи хэл дээрх дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.