COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ковид-19-ийн нөхцөл байдлын улсаас Энэтхэгийн Гадаад Хэргийн Яамнаас АНУ-ын Төрийн Департментад хандаж тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй 300,000 иргэдийнхээ визний хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлт гаргасан байна.

Хөдөлмөрийн гэрээ цуцлагдан нөхцөлд H1B виз эзэмшигчид визнийхээ хүчин төгөлдөр байдлыг хамгаалахын  тулд 60 хоногийн дотор ажил олж шинэ гэрээ хийх шаардлага байдаг. Энэтхэгийн талаас дээрх хугацааг 180 хоног болгон сунгахыг хүсэж байна. Төрийн Департмент уг хүсэлтийг АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын яаманд (Homeland Security) дамжуулсан гэж эх сурвалж мэдээлж байна. Сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд 17 сая гаруй Америкчууд ажилгүйдлийн тэтгэмж засгийн газраасаа хүсээд байгаа билээ.Одоогоор Америкийн засгийн газраас ажил олгогчдод хандан H1B виз эзэмшигчдийн гэрээг цуцлах тухай ямар нэгэн заавар өгөөгүй байна.

Мэдээллийн Англи хэл дээрх дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.