COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эм үйлдвэрлэлийн Элай Лили (Eli Lilly) компани КОВИД-19-н эсрэг хамгийн анхны эмийн туршилт хүн дээр явуулж эхэлсэн байна. Элай Лили, Америкийн Вакцин Судлалын төв, биотекнологийн Abcerra компаниудын хамтран туршиж буй тус эмийг халдвар аваад эдгэсэн хүний цусан дахь эсрэгтөрөгч ашиглан гаргаж авч буй юм.

Одоогоор туршилтыг 32 өвчтөн дээр нууцлаг хэлбэрээр явуулж байгаа бөгөөд өвчтөний зүгээс хэрэглэж буй эм жинхэнэ, үгүй эсэхийг (placebo-controlled) мэдэх бололцоогүй. Ингэснээр эмийн үр дүнг бодитоор дүгнэх нөхцөл үүсдэг байна.

КОВИД тусаад эдгэсэн өвчтөний цуснаас ялгаруулсан 500 өөр хэлбэрт эсрэгтөрөгчийн дүрсэлгээг гаргахад Celium нэртэй соптвэйр ашиглажээ. Эдгээрээс 190 эсрэгтөрөгч ялгаж хүний эс, амьтанд туршин 24-г шалгаруулж үлдээсэн байна.


6-р сарын 1-нд Элай Лили дээрхи 24-н нэгийг LY-CoV555 гэж нэрлээд өвчтөн дээр туршиж эхэлсэн тухай мэдэгдсэн. Эсрэгтөрөгчийн эм вaкцинтай харьцуулахад богино хугацааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд халдвартай болон халдвар авсан байж болзошгүй тохиолдлуудад голчлон хэрэглэх юм байна.