Америкт хоёр их мөрөн байх. Мизури хамгийн урт нь, Миссиссиппи хамгийн том нь. Бидний сурсан, заншсанаар индианчууд өнөөгийн америк дахь улс төрийн, орчин үеийн зөв хэллэгээр бол уугуул америкчууд энд хэдэн мянган жил амьдралаа төвхнүүлсээр иржээ. Озаже, Мизури омгийнхон эзэмшдэг нутаг л даа. Испаниас Христофор Колумбус гээч нөхөр энэтхэг хэмээн андууран Карибын арлуудад хүрч, улмаар Америго Вэспуцци гэж сэргэлэн эр ирж бүхэл бүтэн тивийг тэр чигээр нь өөрийн нэрээр нэрлүүлэх хүртэл тэд амар амгалан нүүж суусаар байсан болов уу. Аль эрт арван жилийн сургуулийн зургадугаар ангид байхад Эрдэнэцэцэг багшийн заах “Эх газрын газар зүй”, Нямбуу багшийн орох “Дундад зууны түүх” хичээлүүдээс энэ ойлголт маний толгойд хадаатай болжээ.

mizzouМаньд энэ хотын хамгийн их таалагддаг зүйл нь юу гээч? АНУ-д хэвлэгддэг Money Magazine хэмээх нэр хүнд бүхий сэтгүүл жил бүр Америкийн амьдрахад хамгийн тохиромжтой хотуудыг нэрлэдэг. Үүнд дөрвөн жил дараалан эхний хорьд багтсан хоёрхон хот байдгийн нэг нь Колумбиа. Нэмж хэлэхэд Колумбиа хоёр удаа дараалан үзүүрлэснээрээ тогтмол дээгүүр давхиж хамгийн шилдэг нь хэмээх болсон.

Надад муухан нэг блог бий, тэр бүр бичээд байж амжихгүй боловч бас бус юм бичсээр 82 бичлэг оруулжээ. Анхны бичлэг 2007 оны арваннэгдүгээр сарын тавны даваа гарагт гарчээ. Аргамаг блог гээд бас бус хүмүүс мэддэг, үе үе орж уншдаг, өнгөрсөн жилийн эхнээс өнөөг хүртэл давхардсан тоогоор 22185 уншигч орсон гарсан байх юм. Гэхдээ бибээр яг үнэндээ үүнээс өмнө буюу 2007 оны хоёрдугаар сарын 20 нд өөр нэг блог эхлүүлсэн бөгөөд нийтэд ил гаргах зүрх хүрэхгүй жаал бичсээр 52 бичлэг оруулсан бөлгөө. Ингээд тус блог бичлэгүүдээ хуваалцахаар шийдлээ. Найруулгын алдаа, сул үг гэж авах юм үгүй, гэхдээ блог бичиж эхэлж буй үеийнх тул тэр чигээр нь засваргүйгээр туучихья.

Тэргүүлэгч блогчид

  • Sample avatar

    Мягмарын Саруул-Эрдэнэ

    Вашингтон хот, Колумбийн тойрог

  • Sample avatar

    Ядамсүрэнгийн Борчулуун

    Колумбиа хот, Мизури муж

  • Sample avatar

    Пүрэвийн Увш

    Блүүмингтон хот, Индиана муж