COVID - 19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэж, вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс ямар дэглэм, зааврыг сахих ёстой талаар (CDC) АНУ-ын Өвчний Хяналтын Газар шинэ зааварчилгаа гаргажээ.

Юу өөрчлөгдсөн бэ?

Хэрэв та бүрэн вакцин хийлгэсэн бол:

- Маск зүүлгүйгээр бүрэн вакцин хийлгэсэн хүмүүстэй хамт цугларч болно.

- КОВИД-19-ийн улмаас хүндээр өвдөх магадлалтай хүн эргэн тойронд байхгүй гэж үзвэл вакцинд хамрагдаагүй хүмүүстэй мөн хамт цугларч болно.  (жишээлбэл, найз нөхөд, хамаатан саднынд зочлох гэх мэт).

- Хэрэв та КОВИД-19 өвчтэй хүний ​​хажууд байсан хэдий ч таниас шинж тэмдэг илрээгүй бол өөрийгөө тусгаарлах, шинжилгээ өгөх шаардлагагүй.

Юу өөрчлөгдөөгүй вэ?

Хэрэв та бүрэн вакцин хийлгэсэн бол одоохондоо:

- Маск зүүх, бусдаас дор хаяж хоёр метрийн зайтай байх, олон хүн цугласан болон агааржуулалт муутай газар байхаас зайлсхийж өөрийгөө болон бусдыг хамгаалах арга хэмжээ авсан хэвээр байна.

- КОВИД-19 ийн улмаас хүнд өвчин тусах нас барах эрсдэлтэй хүнтэй уулзахаас зайлсхийх

- КОВИД-19 ийн улмаас хүндээр өвдөх өндөр магадлалтай хүний эргэн тойронд байгаа  вакцин хийлгээгүй хүнтэй уулзахаас зайлсхийх.

- Онцын шаардлагагүй тохиолдолд дотоод болон гадаад аялал жуулчлалыг хойшлуулах

- Шаардлагатай гэж үзэн аялал хийх бол CDC-ийн заавар, зөвлөмжийг дагаж мөрдсөн хэвээр байна.

- Хэрэв танд КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд хамрагдаж, өөрийгөө тусгаарлана.

КОВИД-19-ийн эсрэг вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүнд өвчин, үхлээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байгаа хэдий ч үүсгэгч вирусын эсрэг хэр үр дүнтэй болох, өвчний тархалтад хэрхэн нөлөөлөх, вакцинд хамрагдсан хүмүүсийг хэр удаан хугацаанд хамгаалах  зэрэг асуудлаар эрдэмтэд одоо хэр нь судалсан хэвээр байна. Мэдээж илүү олон хүмүүс вакцинд хамрагдсанаар үр дүн тодорхой болоход нөлөөлнө. Ямартай ч вакцин хийлгэсэн хүмүүс одоохондоо маск зүүх, бусадтай харьцахдаа хоёр метрийн зай барих, олон хүн цугласан болон агааржуулалт муутай газраас зайлсхийх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан хэвээр байхыг (CDC) АНУ-ын Өвчний Хяналтын Газар сануулжээ.  

Англи хэл дээрх хувилбарыг эндээс уншаарай: https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/fully-vaccinated.html

Т. Цэвэлмаа