COVID - 19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Moderna, Pfizer-ээс явуулж буй Коронавирусын эсрэг вакцины сүүлийн шатны туршилтад оролцож буй зарим хүмүүст өндөр хэмээр халуурах, ядарч сульдах, булчин, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч буй тухай CNBC мэдээлж байна.

Moderna-ийн туршилтад хамрагдсан 44 настай оролцогч тун хийлгэсний дараа 101-ээс дээш хэмээр халуурч, хэвтэрт оржээ. Түүнд толгой хүчтэй өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Pfizer-ийн туршилтад хамрагдсан өөр нэгэн оролцогчид дээрхтэй адил шинж тэмдэг илэрхээс гадна шөнө шүдээ хавирах, хүйтнээр хөлрөх, бие арзайх зэрэг таагүй мэдрэмж төржээ. 

Moderna, Pfizer-н өмнөх шатны туршилтад оролцогчдод Ковидын шинж тэмдэг харьцангуй хөнгөн хэлбэрээр илэрч байсан гэжээ.