Elaine Thompson/AP

АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Цагаан Ордон болон Конгресс коронавирустэй тэмцэх шинэ тусламжийн асуудлаар хэлэлцэж байна

Энэхүү хэлэлцээр нь өмнөх сард батлагдсан 2 их наяд долларын тусламжийн багцад багтсан хөтөлбөрүүдийг нэмж санхүүжүүлэх тухай юм. Уг хэлэлцээрийн үр дүнд жижиг бизнесүүдйиг дэмжих зээлийн хөтөлбөрүүд болон эмнэлэг, шинжилгээний санхүүжилтыг нэмэх боломжтой болох аж.

АНУ-ын Сангийн сайдын тайлбарлаж буйгаар уг хэлэлцээрт Paycheck Protection Program буюу жижиг бизнесийн зээлд зориулсан 300 тэрбум доллар, эмнэлгүүдэд олгох яаралтай тусламжийн 75 тэрбум доллар, жижиг бизнесүүдэд гамшгийн үеэр олгох 50 тэрбум долларын зээл болон шинжилгээнд зориулах 25 тэрбум долларын асуудлууд багтаад байгаа юм байна.

Эх сурвалж: NPR

Канад улсад 18 иргэнийг буудсан хэрэг гарлаа

Ням гаригт Канадын Nova Scotia мужид гэртээ байсан иргэдрүү гал нээн 18 иргэний аминд хүрсэн хэрэг гарлаа. Хэргийг үйлдэгч 51 настай иргэн мөн амиа алдсан бөгөөд хэргийг ямар зорилгоор үйлдсэн талаар цагдаа нар одоогоор мэдээлэл өгөөгүй байна.

Өмнө нь 1989 онд 14 эмэгтэйг Montreal’s Ecole Polytechnique коллежид буудаж хороосон хэрэг тус улсад хамгийн олон хүний аминд хүрсэн халдага байсан юм. Түүнээс хойш Канад улс буу эзэмших тухай хуулиндаа дорвитой өөрчлөлтүүд оруулж, бүртгэлгүй галт зэвсэг эзэмшихийг хориглосон байна.

Эх сурвалж: Associated Press

Коронавирустэй холбоотой хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал нэмэгдсээр байна

Ням гаригт АНУ-ын хэд хэдэн мужид хөл хориог эсэргүүцсэн жагсаал боллоо. Вашингтон мужийн засгийн газрын ордны гадаа ойролцоогоор 2,500 иргэд цугласан бөгөөд ихэнх нь маск зүүгээгүй байжээ. Денверт мөн хэдэн зуун иргэд жагссан байна.

Хөл хорио нь вирусын тархалтыг удаашруулахад чухал болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа ч энэ нь эдийн засагт хүндээр нөлөөлж, Америкт 22 сая хүн өнгөрсөн сард ажилгүй болсон юм. Одоогоор Texas, Wisconsin, Ohio, Minnesota, Michigan, Virginia мужуудад мөн жагсаал өрнөөд байна.

Эх сурвалж: Reuters

Бостоны марафон хойшиллоо

Дэлхийн хамгийн нэр хүндтэй холын зайн марафон жил бүрийн 4-дүгээр сарын 3 дахь Даваа гаригт Бостон хотноо болдог билээ.

Гэвч коронавирусын улмаас бүтэн зууны турш анх удаа Бостон хотын хаврын марафон хойшлогдож, 9-дүгээр сарын 14-ний өдөр болохоор товлогдоод байна.

Эх сурвалж: NPR

SpaceX-ийн сансарт нисэх өдөр тодорхой боллоо

Тавдугаар сарын 27-ны өдөр хоёр сансрын нисгэгчээ SpaceX-ийн бүтээсэн хөлгөөр нисгэхээр болсноо NASA албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн аяллын онцлог нь өмнөх төслүүд шигээ сансрын хөлгөө өөрсдөө зохион бүтээж, удирдах бус SpaceX болон Boeing компаниудтай хамтарч ажиллаж байгаа аж.

Өмнө нь 2011 оны 7-дугаар сарын 8-нд Атлантис сансрын хөлөг хөөрч байсан бөгөөд 11 өдрийн дараа дэлхий дээр эргэж ирж байжээ.

Тавдугаар сарын аялалд туршлагатай нисгэгчид болох Douglas G. Hurley болон Robert L. Behnken нар хөөрөх аж. Аяллын үргэлжлэх хугацаа одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: The New York Times

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу