АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Цагаачлалын албанаас гаргасан гадаад оюутны визтэй холбогдох шинэ журам их дээд сургуулиудын ширүүн эсэргүүцэлтэй нүүр тулж улмаар Харвардын их сургууль, Массачусетсийн технологийн хүрээлэнгээс Бостоны холбооны шүүхэд нэхэмжлэл гаргасныг өнөөдөр хэлэлцэн журмыг хүчингүй болголоо.

Ингэснээр их дээд сургуулиуд цар тахлын улмаас хичээлээ цахим байдлаар удирдан явуулах эсэхээс үл хамааран гадаад оюутнууд F1, M визээ хадгалан, АНУ-ыг орхин явах, сургуулиа шилжүүлэх шаардлагагүй боллоо. Цар тахлын дэгдэлт эрчимжиж байгаа энэ үед их дээд сургуулиудыг кампусаа нээн хичээллэхийг зориуд тулгасан төдийгүй олон зуун оюутныг эрүүл мэнд, аюулгүй байдлын хувьд эрсдэлд оруулах мөн боловсролын салбарыг унагах, сая сая долларын алдагдал хүлээх зэрэг олон асуудлыг араасаа дагуулсан уг журам ийнхүү хүчингүй боллоо.

https://www.newson6.com/story/5f0e0647d16d097d35f80ba4/foreign-students-allowed-to-stay-in-us-for-online-classes?fbclid=IwAR2Zs5nto0ThRMwxMmlZ-zjbbmyjXbOtksEDa9tST

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу