CNN

АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Аварга хорнет зөгий АНУ-д анх удаа харагдлаа

Балт зөгийн дайсан Азийн аварга том хорнет зөгий Вашингтон мужид харагдсан талаар эрдэмтэд мэдээллээ. Зөгий үржүүлэгчид толгой нь тасарсан овоолсон балт зөгийн талаар мэдэгдсэн бөгөөд энэ нь зөгийн тоо толгой багасч буй АНУ-д аюулын дохио юм.

Вашингтон мужийн Их Сургуулийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэхүү таван сентиметр гаруй хэмжээтэй дэлхийн хамгийн том хорнет зөгий нь хэд хэдэн хазалтаар хүний аминд хүрэх аюултай аж. Одоогоор хэрхэн АНУ-д ирсэн нь тодорхойгүй байгаа ч олон улсын каргогоор дамжин ирэх боломжтой байдаг байна.

Эх сурвалж: CNN

 

АНУ-д коронавирусээр нас барагсдын тоо 100,000 хүрнэ 

Ерөнхийлөгч Трамп коронавирусээр нас барагсдын тоо 100,000 хүрнэ хэмээн Ням гаригт Lincoln Memorial-д болсон арга хэмжээний үеэр хэллээ. Хэдэн долоо хоногийн өмнө түүний таамаглал 60,000 байсан бөгөөд одоогоор нас барагсдын тоо 67,000 даваад байна.

Уг таамаглалтай зэрэгцэн эдийн засгийг хурдан бөгөөд аюулгүй байдлаар дахин сэргээх шаардлагатайг тэрээр мөн онцолсон юм.

Эх сурвалж: Associated Press

 

Коронавирус махны нийлүүлэлтийг хязгаарлаж байна

Тyson Foods компани коронавирусын нөлөөгөөр махны үйлдвэрүүдээ түр зогсоон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ удаашруулж буй талаараа мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трамп махны үйлдвэрүүд нэн чухал болохыг онцолсон бөгөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай хэмээн тушаал гаргасан юм. Уг тушаал гарахаас өмнө Tyson компаниас үхэр, тахиа, гахайн махны нийлүүлэлт сая сая паундаар багасах талаар сануулсан бөгөөд компанийн удирдлагын зүгээс жилийн сүүлийн хагаст махны худалдаа буурна хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: Reuters

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу